| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00416/И |
| Дугаар | 156/ШШ2024/00420 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2024/00420
2024 09 05 156/ШШ2024/00420
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00416/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... тоотод байрлах, ............ББСБ ХХК,
Хариуцагч: Хэнтий аймгийн ........................тоотод оршин суух, /одоо Хэрлэн сумын 1-р баг, .................. тоотод / ...............,
Нэхэмжлэлийн шаардлага 406,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............ББСБ ХХК нь хариуцагч .............д холбогдуулан 406,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ............ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ББСБ ХХК нь .............тай 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 20240111-26892 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000145976 тоот зээлийг Хаан банк дахь .............. тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч ............. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар z000145976 тоот зээл 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дуусаж үндсэн зээл 0 төгрөгийг хасаж үлдэгдэл 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 188 хоног, хүү 103,400 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг, нийт 406,400 төгрөг болсон байна. Иймд .............гаас 406,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ............. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ............ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 406,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөр маргаантай зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ............ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч .............д холбогдох 406,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ............ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 406,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ............. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хариуцагч ............. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,421 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .............гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ............ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 406,400 /дөрвөн зуун зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ............. нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ............ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,421 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .............гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 6,421 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА