Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00421

 

2024 09 05 156/ШШ2024/00421

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00425/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................... цогцолборт байрлах, ................. ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн ................ тоотод оршин суух, ..............,

Нэхэмжлэлийн шаардлага 465,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч ................. ББСБ ХХК нь хариуцагч ...............д холбогдуулан 465,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.  Нэхэмжлэгч ................. ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............... нь ................. ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1400000839202 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ............... нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 300,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй зээлээр авсан ба хугацаандаа төлж барагдуулаагүй. ...............гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 140,214 төгрөг, хүү 25,011 төгрөг, нийт 465,225 төгрөг байна. Иймд ...............гаас нийт 465,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3Хариуцагч ............... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ................. ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 465,225 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч ...............д холбогдох 465,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү нийт 465,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ............... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч ............... нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,303 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ...............гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 465,225 /дөрвөн зуун жаран таван мянга хоёр зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ............... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,303 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ...............гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 7,303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................. ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА