Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2024/00422

 

2024 09 05 156/ШШ2024/00422

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00426/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................цогцолборт байрлах, ................ ББСБ ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн ...............тоотод оршин суух, Насантогтохын Бямбасүрэн,

Нэхэмжлэлийн шаардлага 1,384,235 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:    

1. Нэхэмжлэгч ................ ББСБ ХХК нь хариуцагч .................д холбогдуулан 1,384,235 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч ................ ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................. нь ................ ББСБ-ын мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1400000750266 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ................. нь уг гэрээний үндсэн дээр 2022.10.25-ны өдөр 730,000 төгрөгийг сарын 3.4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаандаа төлж барагдуулаагүй юм. ................. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. .................гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 1,384,235 төгрөг болсон, үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ................. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ................ ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжилж байгаа 1,348,235 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 461,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 461,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 461,500 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .................гийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагчийн гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан 1,348,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ................. нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 461,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 461,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 461,500 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч ................. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,549 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч .................гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,348,235 /нэг сая гурван зуун дөчин найман мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг хариуцагч ................. нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 461,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 461,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 461,500 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,098 /гучин долоон мянга ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,549 /арван найман мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 18,549 /арван найман мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ................. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.МАРИНА