| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00401/И |
| Дугаар | 156/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2024/00428
2024 09 12 156/ШШ2024/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00401/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ............т оршин суух, Баяныхан овогт ................,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч...........,
Нарийн бичгийн дарга ............ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч........... нь 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч........... нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэтгэвэрт гарах гэтэл миний цэргийн алба хаасан хугацааны баримт Тагнуулын ерөнхий газрын архивын газарт байхгүй байгаа. Миний цэргийн алба хаасан эсэх нь тодорхойгүй болчхоод байна. Би 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангиас халагдаж ирсэн. Иймд дээрх хугацаанд цэргийн алба хааснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ............гийн шүүхэд гаргасан цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч........... нь цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд цэргийн алба хаасан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08/4459 дугаартай ...Хилийн ба ДЦУЕГ-ын 0184 дүгээр ангийн 1986-1988 оны татагдсан болон халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул ................гийн цэргийн алба хаасан талаарх баримт лавлагаа гарахгүй болно гэх тодорхойлолт (хх-ийн 4 тал),
2. Хэнтий аймгийн ............ийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолт (хх-ийн 5 тал),
3. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 06021 дугаартай 2000 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон ...1986.6.26-ны өдөр цэргийн албанд татагдан, 1988.08.03-ны өдөр халагдсан гэх бичилттэй Цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
4. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн 0759680 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудсны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
5. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нээлгэсэн 003165 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
6. Хүсэлт гаргагч...........гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
7. Гэрч ...........ын шүүхэд өгсөн ...Би 1986 онд цэргийн албанд татагдаж, Ардын армийн 198 дугаар ангид алба хааж байгаад, Ардын армийн 107 дугаар анги руу шилжиж тэндээсээ халагдсан. 2 жил гаруй хугацаанд алба хаагаад 1988 онд халагдсан. 1986 онд бид Хэнтий аймгийн Цогт-Өндөр гэх газар цэрэг татлагын комиссид орж цэргийн албанд тэнцэж байсан. Тэр үед цэргийн албанд тэнцсэн хүмүүс гээд 19 машинаар Улаанбаатар хот руу явж байсан. Тэр үед........... бид хамт явж байсан............ нь Хилийн цэргийн 0164 дүгээр ангид хуваарилагдаж явсан. Тэгээд Онгон сумын цэргийн ангиас 1988 онд халагдаж ирсэн. Бид хамт нэг онд цэргийн албанд татагдаж, нэг онд халагдаж ирж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 15 тал),
8. Гэрч ................гийн шүүхэд өгсөн ...Би 1987 оноос 1989 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр цэргийн ангид алба хаасан............ нь 1986 онд цэргийн албанд татагдаж, 1986-1988 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр цэргийн ангид алба хаасан. Би 1987 онд цэргийн албанд татагдаж очиход........... тус цэргийн ангид алба хааж байсан. Бид 1 жилийн хугацаанд нэг цэргийн албанд хамт алба хаасан. Цэргийн ангийн дарга Лхагвасүрэн гэж хүн ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 18 тал),
9. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 21 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08/4459 дугаартай лавлагаагаар хүсэлт гаргагч...........гийн нэр дээр цэргийн алба хаасан эсэх талаарх материал гарч ирээгүй тул тэрээр шүүхэд хандсан байна.
Хэрэгт авагдсан 1986.6.26-ны өдөр цэргийн албанд татагдан, 1988.08.03-ны өдөр халагдсан хэмээн бичигдэж тамга дарагдсан 06021 дугаартай Цэргийн үүрэгтний үнэмлэх (хх-ийн 6 тал), гэрч ................, ........... нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15,18 тал), Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон...........гийн нэр дээрх ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 21 тал)-нд ...ажилладаг байгууллага: нэгдэлчин амралт эрхэлдэг ажил: слесарь, цэргийн алба хаасан эсэх: хаасан гэж тэмдэглэсэн материалуудаар хүсэлт гаргагч........... нь 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 0184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч...........г 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 0184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА