| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00409/И |
| Дугаар | 156/ШШ2024/00429 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 156/ШШ2024/00429
2024 09 12 156/ШШ2024/00429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00442/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн...............оршин суух, Тангуу овогт ............,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч .............
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..............
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ............. нь 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ багийн Нүүрэнтийн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ............. нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 онд төрсөн. 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ багийн Нүүрэнтийн хэсэгт малчнаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан. Иймд намайг 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ багийн Нүүрэнтийн хэсэгт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ............. нь 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Гичгэнэ багийн нүүрэнтийн хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 8/269 дугаартай Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн 1987 оны удирдлагын баримтад .............д холбогдох баримт гараагүй болно гэх албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),
2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 8/158 дугаартай .............ы Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 10-12 дугаар сар, 1987 оны 1-5, 7-9, 11-12 дугаар сар, 1988 оны 1-2, 4-12 дугаар сар, 1989 оны 1-6, 9, 11-12 дугаар сар, 1990 оны 1-12 дугаар сар, 1992 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авсан гэх цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар(хх-ийн 5 тал),
3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай Илгээлтийн хүүхдүүдийг ажилд хуваарилан ажиллуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 тал),
4. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай Амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
5. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 88 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8-9 тал),
6. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 113 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-11 тал),
7. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 12 тал),
8. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1986 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн гэх Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 13-15 тал),
9. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолт (хх-ийн 16 тал),
10. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 17 тал),
11. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0681182 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 18 тал),
12. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1806000117 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 19 тал),
13. Гэрч ............ын шүүхэд өгсөн ................ нь 1986 онд дунд сургуулиа төгсөөд илгээлтээр гарч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд малчаар ажилд орж 1992 оныг дуустал ажилласан. ............ бид нар нэгдлийн мал маллаж байсан өөр ажил хийж байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 25 тал),
14. Гэрч ................ын шүүхэд өгсөн ................ыг хүүхэд байхаас нь танина. ............. 1986 оны 6 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг хүртэл Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд 1-р багт малчнаар ажилласан. ............. цэргийн алба хаасан яг хэдэн онд гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Би Жаргалтхаан суманд 1983 онд бэр болж очоод тэр цагаас .............ыхтай айл саахалт байсан болохоор сайн мэднэ... гэх мэдүүлэг (хх-ийн 30 тал),
15. Хүсэлт гаргагчийн нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаанд ...мэргэжил-0, ажилладаг байгууллага-Хөгжил нэгдэл, ажилд орсон-1986 он, эрхэлдэг ажил-хоньчин гэх (хх-ийн 34 тал) баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч .............ы 1986-1992 онд ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 08/269 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр .............тай хамт ажиллаж байсан гэх ............, ................ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч ............ нь Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн бүх гишүүдийн хурлын тооллогын комиссын 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч ................ын нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч ............ы нэр дээрх 1986 оны 9 сарын 13-ны өдөр нээлгэсэн 1986 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1986 оны 9 сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлээс олгож, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэл гэсэн тамга дарсан байна. Тус тамга нь дэвтэр дээр наасан эзэмшигчийн гэрэл зургийн баруун доод өнцөгт мөн дарагдсан байна. Мөн тус дэвтрийн 2-3 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон бичилтэд засвар ороогүй, тухайн үеийн албан тушаалтны бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Мөн хүсэлт гаргагч ............. нь 1986 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилд орсон болох нь түүний нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн ХААТР маягтын дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч .............ы 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Тангуу овогт ............ыг 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА