Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00432

 

2024 09 19 156/ШШ2024/00432

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2023/00234/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..............тоотод байрлах, ................

Хариуцагч: Хэнтий аймаг, ................ тоотод оршин суух хаягтай, одоогоор ажилгүй, .............,

Хариуцагч: Хэнтий аймаг, .............. тоотод оршин суух хаягтай, Хувь трейд ХХК-д жолооч ажилтай, Ганзоригийн Чинзориг,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 5,092,323.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............,

Хариуцагч .............,

Хариуцагч .....................,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .................

  

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

1. Нэхэмжлэгч ................-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нь хариуцагч ............., Г..................... нарт холбогдуулан зээлийн төлбөр 5,092,323.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

2. Нэхэмжлэгч ................-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............., Г..................... нар нь 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/1502800235 тоот зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. ............., Г..................... нар зээлийн гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх гэрээ байгуулсан. ............., Г..................... нар нь үндсэн зээл 3,499,348.29 төгрөг, хүү 1,454,942.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,532.34 төгрөг, нотариатын хөлс 12,500 төгрөг, нийт 5,092,323.37 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хамтран болон үндсэн зээлдэгч нараас хоёулангаас нь 5,092,323.37 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

3. Хариуцагч Г..................... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............. бид хоёр гэр бүлийн харилцаатай байсан. Одоо салаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Би зээлийг нь мэдээгүй шууд гарын үсэг зурсан. Би Хэнтий аймагт өндөр настай аав ээжтэйгээ хамт амьдардаг. Би зээлийнх нь мөнгөнөөс аваагүй. Гэхдээ би өөрөө цалингийн зээлтэй болохоор сарын сүүл буюу 25-нд 200,000 төгрөг төлөөд явах боломжтой гэв.

4. Хариуцагч ............. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сар болгоны сүүлээр юм уу эсвэл эхээр хугацаа тогтоогоод 300,000 төгрөгөөр төлөх боломжтой. Би ажилд орох гээд анкет бичиг баримтуудаа өгчихөөд ирсэн гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас 5,092,323 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч нар сард нийт 500,000 төгрөг өгөх боломжтой гэж байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд сар бүр 500,000 төгрөг төлөхөөр 10 сарын хугацаанд төлж дуусгах юм байна. Төлөлт хийх хугацааг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

2. Хариуцагч ............., Г..................... нар нь шүүх хуралдаанд ................-ын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү нийт 5,092,323 төгрөгийг  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлөлтийг хийж бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... нь энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

3. Иймд талуудын эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ................-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 96,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............., Г..................... нараас улсын тэмдэгтийн хураамж 96,427 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................-д олгож шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ................ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ............., Г..................... нарт холбогдох 5,092,323.37 /таван сая ерэн хоёр мянга гурван зуун хорин гурван мянга гучин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд эвлэрэн зохицож хариуцагч нар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр төлөлтийг хийж дуусгахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ................-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 96,427 /ерэн долоон мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............., Г..................... нараас 96,427 /ерэн долоон мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................-д олгож шийдвэрлэв.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАРИНА