| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0527/Э |
| Дугаар | 449 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадамцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 449
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Н.Бадамцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1702000060027 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Хувьсгалчдын ... дугаар гудамж, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цоохор адуут овогт Цийн О (РД:.......). Ц.О нь 2017 оны 7 дугаар сарын 02-ноос 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Жаргалант сумын нутаг "Шинэдий” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 8.762 метр куб хэрэглээний нойтон нарс модыг бэлтгэж, Улаанбаатар хот уруу тээвэрлэн байгаль экологид 449.490 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүүгээсээ "төмс ачих гэсэн юм” гээд машиныг нь гуйж аваад Жаргалант сумын Шинэдий гэх газар очсон. 3 өдөр ууланд мод бэлтгэсэн. Машинаа жалганд байлгаж байгаад ачсан. Эгчийнхээс хөрөөг нь авсан байсан. Хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэв. Эрүүгийн 1702000060027 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогч Л.Уын: "...Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын томилсноор миний бие хохирогчоор оролцож байна. Болсон үйл явц болон хэрэгт авагдсан материалтай танилцаХ Ц.О нь Төв аймгийн Жаргалант сумаас тээвэрлэж явсан мод нь "Нарс” төрлийн мод байна. Мод, модон материалыг аль нэг газраас тээвэрлэн явах тохиолдолд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/153 дугаар тушаалаар батлагдсан "Мод, модон материал тээвэрлэх тухай” журмын дагуу гарал үүслийн гэрчилгээг сум, орон нутгийн Ойн ангиас заавал авсан байх ёстой. Хэрэв гарал үүслийн гэрчилгээ |
| □:\ОГГ1сө-2017\ЗЫ11дөП ГодГоо!\2017.11.07.ӨГдопЬааГаг.йос |
| 2 |
| аваагүй тохиолдолд хууль бус мод гэж тодорхойлдог. Тиймээс Ц.Оын тээвэрлэсэн модыг хууль бус гэж үзнэ. Модны Экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325 дугаар тушаал зэргийг тус тус үндэслэн тогтоодог. Төв аймгийн Жаргалант сумын ойн сан нь "Нэгдүгээр муж”-ийн ойн санд багтдаг учир бусад ойн сангийн модтой харьцуулбал экологи эдийн засгийн үнэлгээ нь өндөр байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээг дээрх хууль тогтоомжуудыг баримтлан гаргадаг жишиг байдаг учраас ойн мэргэжлийн байгууллагаас гаргасан хохирлыг нэхэмжлэх болно. Миний бие "Шинэдий” гэх нэртэй газрыг хариуцан ажилладаг. Тухайн үед буюу 2017 оны 7 дугаар сард хуурайшилт ихтэй байсан учраас Төв аймгийн Засаг даргын захирамжаар ойд иргэдийг нэвтэрхийг хориглосон байсан. Тиймээс ямар ч хүнд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй байсан үе байсан. Ц.От мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-25- 26/, Гэрч Д.Өлзийсайханы: "...Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд мод бэлтгэх зөвшөөрлийн талаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот тогтоолоор энэ онд мод бэлтгэх хуваарийг баталсан. Тус хуваарьт нөхөрлөлүүд цэвэрлэгээний огтлолтоор, иргэд галын түлээгээр, аж ахуй нэгж байгууллагууд арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх талаар хуваарь гаргаж өгсөн. Энэ жил манай суманд хуурайшилт ихтэй, түймэр их гарч байсан тул 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Нөхөрлөлүүд цэвэрлэгээгээр мод бэттгэнэ гэдэг нь талбай тусгаарлалт хийлгэсэн талбайгаас босоо мод огтлохгүй, зөвхөн нөхөрлөлийн хувийн хэрэгцээнд болон орон нутгийн иргэдийн хэрэглээнд бэлтгэхийг хэлнэ. Түүнээс бэлтгэсэн модоо өөр орон нутагт тээвэрлэх, гадагш худалдах зөвшөөрөл байхгүй. Иргэд зөвхөн өөрсдийн галын түлээг Байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг авч мод бэлтгэх эрх үүснэ. Хэрэглээний шургаагны зөвшөөрөл ямар ч иргэнд олгогдоогүй. Галын түлээний эрхийн бичиг олгогдсон эсэх талаар мэдэхгүй. Гэхдээ галын түлээний эрхийн бичигтэйгээр мод бэлтгэсэн тохиолдолд гадагш тээвэрлэх эрх байхгүй. Галын түлээгээр бэлтгэсэн модонд гарал үүслийн бичиг олгохгүй. Одоогийн байдлаар гарал үүслийн бичиг авах талаар сумын иргэдээс хүсэлт гаргасан зүйл байхгүй. Нэг ч гарал үүслийн бичиг олгогдоогүй байна...” гэх мэдүүлэг /хх-28-30/, Гэрч Т.Цолмонгэрэлийн: "...Би 2016 оны 11 дүгээр сараас тус сумын Засаг даргаар ажиллаж байна. 2017 онд мод, модон материалыг бэлтгэх, хуурайшилтын үед ойг түр хаах тухай захирамж гаргаж, тухайн цагт бэлтгэхгүй байх талаар иргэдэд танилцуулж ажилласан. 2017 оны "Ойгоос мод бэлтгэх хуваарь”-ийн дагуу гаргасан захирамж бий. ...Хэрэглээний шургаагны зөвшөөрөл ямар ч иргэнд олгогдоогүй. Галын түлээний эрхийн бичиг олгогдсон эсэх талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ галын түлээний эрхийн бичигтэйгээр мод бэлтгэсэн тохиолдолд гадагш тээвэрлэх эрх байхгүй. Галын түлээгээр бэлтгэсэн модонд гарал үүслийн бичиг олгохгүй. Иргэд надаас амаар зөвшөөрөл хүсэж байсан тохиолдол байхгүй. Хэрэгт шалгагдаж байгаа болон мод бэлтгэдэг гэх хүмүүсээс хэн нь ч амаар болон бичгээр хүсэлт гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-32-33/, Гэрч Х.УуГын: "...О гэх залууг 2 жилийн өмнөөс таньдаг болсон. 3 дугаар сард “Тахилт”-д газар авсан хашаа барих гэсэн юм, зөвшөөрөлтэй мод оруулж ирээд чамаар зүсүүлж болох уу” гэсэн юм яриад өнгөрсөн. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тааралдаад “2-3 хоногоос бичиг баримт нь бүтчих байх, мод оруулаад ирвэл зүсээд өгөх боломж байна уу” гэсэн. Би “бичиг баримттай бол болно, ажлынхаа завсар зайгаар нь зүсээд өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй, өнөөдөр өглөө 7 цагийн үед залгаад “хот руу орж |
| 3 |
| ирж байгаад цагдаад баригдчихлаа хүрээд ирээч” гэхээр нь очоод уулзтал "машин журмын хашаанд аваад явчихлаа” гэж байсан. Тэгээд өдөр дахин уулзахдаа "модны бичиг барим байхгүй, араас ирж байгаа” гэж байсан. Би "бичиг баримтаа авч явахгүй яасан юм” гэж хэлээд салсан. Би Оаар мод бэлтгүүлэх санал тавиагүй. Би өөрийн хөрөө, рам дээр От мод бэлтгэж өгч байгаагүй. Оын тээвэрлэж явсан мод надад ямар нэгэн хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34-35/, Гэрч Б.Отгонсайханы: "...2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хамаатны ах О ирээд "ах нь хөдөө Төв аймгийн Жаргалант сумаас төмс оруулж ирэх гэсэн юм, том тэргээ өгөөч” гэж хэлсэн. Би "манай хашаанд байгаа” гээд түлхүүрээ өгөөд явуулсан. Би машинаараа Баянзүрхийн товчооны орчим задгай буулгасан нүүрснээс хямд үнээр авч жижиг портеруудад зардаг, зарагдахгүй бол Нисэхэд авчирч, шуудайлж зардаг. ...Би хөдөөнөөс хот руу орж ирэхдээ Оынд байдаг байсан. Эд нар хөдөө явахаараа манайд очдог байсан. Би 46-71 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр худалдан авч байсан. Миний нэр дээр бүртгэлтэй...” гэх мэдүүлэг /хх-38-39/, Нийслэлийн Байгаль орчны газрын 2017.09.18-ны өдрийн 03/1093 дугаар модны экологи-эдийн засгийн үнэлгээнд: "...гуравдугаар мужийн бүх төрлийн хэрэглээний хуурай нэг м3 шинэс мод 28500 төгрөг. Нэг шоометр модны экологи- эдийн засгийн үнэлгээг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу илтгэлцүүлрээр үржүүлнэ. Хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр-1,8. 449.490 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д заалтын дагуу ...ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэжээ /хх-68-71/, Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн 2017.08.31-ний өдрийн 73 дугаар шинжилгээний тодорхойлолтод: "1.Дээжид авч ирсэн ^=180мм урттай, й=360мм-ийн диаметртэй нэг ширхэг тайрдсанд модлогийг таних макро бүтцийн судалгаа хийж үзэхэд холтос болон бусад шинжээрээ шилмүүст төрлийн 100-110 орчим настай нарс модлог байна. 2.Байгаль цаг уурын нөхцөл, жилийн улирлаас хамааран ил задгай агаарт удаан хугацаанд Хгалагдсан, эсвэл түймэрт нэрвэгдэн удаж, дараа нь ойн хортон шавжинд нэрвэгдэн хатсан М=20-23%-ийн чийглэгтэй модлог байна. Чийглэгийг Герман улсад үйлдвэрлэгдсэн “РГСОТ1МЕТЕГС” гэдэг чийг хэмжигч багажаар тодорхойлов. 3.Энэхүү модлогийн холтос нь түймэрт өртсөн ул мөртэй, зуламын модлог нь 40 мм-ийн зузаан хөхрөлттэй, холтос модлог хоёрын хоорондох дол, дурсууд нь өмхөрч хорхойд идэгдсэн мөртэй байна” гэжээ /хх-76/, Ц.Оын яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 02- ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Шинэдий” гэдэг газар руу ганцаараа “Хино” маркийн 46-71 УБХ улсын дугаартай автомашинтай яваад уулнаас 4 ширхэг босоо нойтон мод унагаагаад, тэнд унасан байсан нэг модыг мөн аваад машины тэвшинд тааруулж 2 метрээр хөрөөдөж машиндаа ачаад Улаанбаатар хот руу явж байгаад цагдаа нарт баригдаж саатуулагдсан. Тэр модоо танидаг залуу болох Ууганаад өгч зүсүүлээд гэрийнхээ хашааны банзыг гаргаж авах гэж байсан. Би Сонгинохайрхан дүүрэг “Эмээлт” гэх газарт шинэ газар авсан. Тэр газартаа хашаа барих санаатай байсан. Би мод бэлтгэхдээ ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл, гарал үүслийн бичиг баримт аваагүй, хууль бусаар бэлдсэн. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ тохирох ял шийтгэл оногдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-118-119/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14-19/, эд |
| 4 |
| мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54- 56/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-58-59/, "Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-60-63/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-90/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-91/, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-108/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-109-112/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-113/, хохирогчид хэргийн материал танилцуулсан баримт /хх- 123/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.О 2017 оны 7 дугаар сарын 02- ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд Төв аймгийн Жаргалант сумын "Шинэдий” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 8,762 метр куб хэрэглээний нойтон нарс модыг бэлтгэн, байгаль экологид 449,490 төгрөгийн хохирол учруулж, улмаар Улаанбаатар хот уруу тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Оын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас байгаль экологид 449,490 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.О нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,350,000 төгрөгийг төлсөн /хх-126/, түүнчлэн хохирогч Л.УуГын "Хохирлоо нөхөн төлсөн тул санал гомдол байхгүй” гэж хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Ц.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас "Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 1.350.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг тогтоолд дурдах, гэмт хэрг үйлдэхдээ ашигласан “ОиНдөп” гэсэн бичигтэй улаан өнгийн хөрөө 1 ширхэгийг устгуулах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метрийн урттай 51 ширхэг холтостой гуалин нарс модыг хуульд зааснаар улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан "Хино ренжер” маркийн автомашиныг хууль ёсны өмчлөгчид буцаан олгох саналтай байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин "Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудалд маргахгүй. Ц.О нь гэм буруугаа ойлгож, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Хувийн байдлын хувьд 5-12 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, өөрөө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хашаа байшинтай. Хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж хашаа барих гээд мод тайрснаас болж гэмт хэрэгт холбогдсон гэдэгтээ маш их гэмшиж байгаа. Мөн хүний машиныг журамлуулсан, тухайн хүний ажлыг зогсонги байдалд оруулсандаа гэмшиж байгаа зэргийг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргав. Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл |
| 5 |
| байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метрийн урттай, нийт 51 ширхэг холтостой гуалин нарс модыг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан төдийгүй гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасныг үндэслэн хэрэгт хураагдан ирүүлсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй. Харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн "Улаан өнгийн “ОиНдөп” гэх бичиглэлтэй 1 ширхэг цахилгаан хөрөө нь шүүгдэгчийн эгчийнх тул буцаан олгоно уу” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл уг хөрөө нь шүүгдэгчийн эгчийн эзэмшил, өмчлөлийн зүйл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 47-61 УБК улсын дугаартай “Н1по гапдег” маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Отгонсайханы өмчлөлийн эд хөрөнгө байх тул тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
|
| 6 |
| гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 /найман сая/ төгрөгийг Ц.Оаас гаруулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
|
| ДАРГАЛАГЧ Л.БААТАР |