Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0087/З |
Дугаар | 128/ШШ2020/0161 |
Огноо | 2020-03-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2020/0161
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, Кристалхилл ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Иргэний нисэхийн ерөнхий газрын зарласан Сумлагч автомашин 12 ширхэг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерээс Кристалхилл ******* ХХК-ийг хассан Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Кристалхилл ******* ХХК-тай гэрээ байгуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Кристалхилл ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Кристалхилл ******* ХХК-иас надад олгосон итгэмжлэлийн хүрээнд төлөөлүүлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар шийдвэрлэснийг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газар Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг танилцаж ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Кристалхилл ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Иргэний нисэхийн ерөнхий газрын зарласан Сумлагч
автомашин 12 ширхэг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерээс
Кристалхилл ******* ХХК-ийг хассан Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Кристалхилл ******* ХХК-тай гэрээ байгуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн
20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт
...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны
явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар
...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах
эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Кристалхилл ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Иргэний нисэхийн ерөнхий газрын зарласан Сумлагч автомашин 12 ширхэг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерээс Кристалхилл ******* ХХК-ийг хассан Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Кристалхилл ******* ХХК-тай гэрээ байгуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар
зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд
уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР