Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/09

 

 

 

О.Баярхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч ерөнхий шүүгч        Б.Батзориг

                                Шүүгчид                                         Г.Давааренчин                                       

                                                                                               Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                 Прокурор                                               М.Энхбаатар

                           Шүүгдэгч                                   О.Баярхүү                                    

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч           М.Гансүх

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17ы өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/260 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Их хотгойд овогт Ондын Баярхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000232 дугаартай, 175/2018/0249/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1983 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 1239 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Их хотгойд овогт Ондын Баярхүү, /РД: МЮ83071218/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Баярхүү нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах “Замбаалай” дэлгүүрийн гадаа асаалттай орхисон байсан 75-52 СЭА улсын дугаартай “Приус 30” маркийн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх О.Баярхүүд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17ы өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/260 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7-р зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их хотгойд овогт Ондын Баярхүүд холбогдох эрүүгийн 1831000000232 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж,

- О.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

- О.Баярхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч О.Баярхүү нь тухайн үед бусдын машиныг андуурч авсан гэдгээ мэдээгүй, айлын гадаа очоод машины урд гэрлээ хараад өөрийн машин биш гэдгээ мэдсэн үйл баримт тогтоогджээ...шүүгдэгчийн үйлдлийг “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан боловч мөн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн гэмт этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэм хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” заасан байх тул шүүгдэгч О.Баярхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: 1. Хохирогч Б.Мэндбаярын ...Тээврийн хэрэгсэлд бага зэрэг эвдрэл гэмтэл учирсан байсан бөгөөд под карлон, арын хаалганы дээр зурагдсан зураас, урд гупер сэтэрсэн байсан. Дээрх машинд учирсан эвдрэл, гэмтлүүдийг Баярхүү төлж барагдуулж янзалж байгаа. Миний тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засч, янзалж байгаа учраас гаргах санал, гомдол байхгүй байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

2. Гэрч Б.Мэндбаярын. . .2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цаг өнгөрч байхад гэрээсээ өөрийн эзэмшлийн приус-30 маркийн 57-72 СЭА улсын дугаартай 2. Гэрч Б.Мэндбаярын ...2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цаг өнгөрч байхад гэрээсээ өөрийн эзэмшлийн приус-30 маркийн 57-72 СЭА улсын дугаартай автомашинаар төмөр замын ягаан байрны урд байрлах Замбаалай хүнсний дэлгүүрийн гадаа машинаа үлдээгээд талх авах гэж дэлгүүр орсон. Дэлгүүр орохдоо машинаа асаалттай үлдээгээд харин түлхүүрийг нь аваад орсон. Ингээд дэлгүүрт ойролцоогоор 2-3 минут болоод гарч ирэхэд машин байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад юу билээ гэж бодоод нөхөр Ганбат болон цагдаагийн байгууллагад утасдаж мэдэгдсэн. . .гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

3. Гэрч Б.Оюунцэцэгийн . . .2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цаг өнгөрч байхад гэртээ амарч байх үед гадаа машин ирэх чимээ, хүн дугарах чимээ гарсан. Тэгэхээр нь орой болсон хойно хэн ирдэг билээ гэж бодоод гэрээсээ гараад харахад хашааны үүдэнд Баярхүү гэх зүс мэддэг залуу бас нэг танихгүй залуугийн хамтаар приус-30 маркийн машины хажууд зогсож байсан. Тэгсэн чинь Баярхүү гэх залуу надад хандаж “Соёлоо ах байна уу” гээд манай нөхрийг асуухаар нь “гадуур ажилтай явж байгаа ирэх болоогүй” гэсэн чинь, Баярхүү мөн надад хандаад “Оюунаа эгчээ би хэний машин барьж ирснийг мэдэхгүй байна. Машиныг нь хүнд нь өгөх гэхээр хаанаас унаж авчирсан талаараа мэдэхгүй байна яах вэ” гэж асуусан. Би тэгэхээр нь хаанаас ямар учиртай машин авчирсан юм бэ, машины түлхүүр нь хаана байна гээд Баярхүүгээс асуухаад түлхүүр нь хаана байгааг мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би машины түлхүүр нь машинд байж магадгүй гэж бодоод хайж байхад урд талын хайрцагнаас эрэгтэй хүний жолооны үнэмлэх гарч ирэхээр нь асаагуурны гэрэл тусгаад харсан чинь Ганбат гэх хүний жолооны үнэмлэх байсан. Тэгсэн Баярхүү наад хүнийг чинь таних юм байна. Манай найзын ах нь байна гээд утсаар ярьсан. Ярихдаа Ганбаа ахаа би таны машиныг бариад явчихсан байна. Буурын голд айлын гадаа байна гэж Ганбаа гэдэг хүнтэй утсаар ярьсан. Ингээд утсаар ярьж дуусаад 5 минутын дараа цагдаагийн алба хаагч нар Ганбаатай хамт ирсэн. . .гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас /

4. Гэрч Ж.Ялалтын...Суурь гэдэг хүний хамт ягаан 5 давхрын гадаа явж байтал “сайн уу Ялалтаа” гээд зүс мэдэх залуу мэндлэхээр нь “сайн” гэсэн чинь “ганц шил архи уух уу” гэхээр нь “тэгье” гээд Замбаалай дэлгүүр орсон. Тэгээд архи аваагүй гарч ирээд гадаа байсан Приус машиндаа суугаад суучих гэхээр нь Суурь ах бид хоёр суух гэсэн чинь “Суурь ахыг яах гээд байгаа юм бэ” гэхээр нь “таньдаг юмаа” гэсэн чинь “суу суу” гэхээр нь бид нар суугаад Буурын гол ороод “Хүслэн” гэх дэлгүүрийн гадаа зогсоод машинаа унтраагаагүй буугаад 1 шил архи, ундаа аваад гараад ирсэн...Пруис машиныг унаад Замбаалай дэлгүүрийн гаднаас эргээд төв засмал зам руу орж гурвалжингийн постны хажуугаар гараад Буурын голын сайжруулсан шороон замаар яваад Буурын голын “Хүслэн" гэдэг дэлгүүр лүү орж 1 шил архи, 1 ундаа аваад нэг айлын гадаа очсон. Пруис 30 машины жолооч нь намайг таньдаг байхыг бодоход гайгүй л байсан байх. Би О.Баярхүүг зүс л харсан болохоос урьд нь найзалж, нөхөрлөж байгаагүй. Юм ч ярьж байгаагүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 24,-25-р хуудас/ 5. Гэрч Б.Зоригтбаатарын...Анх миний машинд Батбаяр, Энхтайван, Баярхүү нар нь 2 шил 0.5 гр шилтэй архи ууцгаасан...О.Баярхүү хувьдаа Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гарч ирэхдээ машингүй гарч ирсэн. Энхтайваны гадаа би машинаараа хүргэж өгсөн байгаа...гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/ 6. Гэрч Ц.Мөнхсайханы...2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед би гадуур явж байтал Цагдаагийн газрЫн 102 дугаараас миний 99134008 дугаарын гар утас руу залгаад “Замбаалай хүнсний дэлгүүрийн гадаа асаалттай байсан иргэн Б.Мэндбаярын эзэмшлийн Приус-30 маркийн 7552 СЭА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх мэдээллийг авч эрүүгийн мөрдөгч нарыг дуудаж, цуглуулан хуваарилан мөн тухайн өдрийн ажпын хэсгийн алба хаагчид болон сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт энэ хэргийн талаар мэдээлэл өгч, бүслэн хаах постуудыг гарган ажиллуулах зэрэг эрэн сурвалжпах ажлыг зохион байгуулсан...би тухайн үед “та нарын хамаатан садан, найз нөхөд чинь тоглоод авч яваад нуучихсан юм биш биз дээ” гэж асуухад Ганбат, Мэндбаярын хэн, хэн нь бух найз нөхөд, хамаатан садан руугаа ярьсан. Бүгд л аваагүй гээд байна гэж хэлсэн. Энэ машиныг аваад удаагүй байгаа болохоор хүнд өгч байгаагүй, ер нь хүнд машинаа өгдөггүй гэж Мэндбаяр хэлж байсан. Машины урд гупер хагарсан, арын хэсэг зураас гарсан гэж байсан. Мөн энэ бүгдийг төлүүлнэ гэж ярьж байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 100-101-р хуудас 7. О.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд: 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ...Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өглөө хамт ажилладаг Гансүх гэдэг залуу намайг гараад ир гээд утсаар дуудахаар нь гараад очтол машинтайгаа ирчихсэн, машинд нь Баятбаяр, Зоригтбаатар нар байсан. Тэгээд бид нар нийлж машин дотор нь 1 шил бүтэн, 1 тал шил архи уусан...Тэгээд “Баян” дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи аваад Энхтайван ахынд Зоригтбаатараар хүргүүлээд Батбаяр, Энхтайван ах бид гурав буугаад үлдсэн. Тэгээд Энхтайван ахынд архиа ууж дуусчихаад Батбаяр ах бид хоёр гараад, би салаад 16 цаг өнгөрч байхад Төмөр замын 2-р 60 айлын биллъярд орсон. Тэгээд тэнд байсан зүс мэдэх хүмүүс архи ууж байхаар нь ганц нэг уусан. Тэгээд би их согтчихсон Замбаалай дэлгүүр ороод гарч явахдаа дэлгүүрийн гадаа асаалттай байсан Приус-30 машиныг жолоодоод Буулын гол Соёлоо гэдэг ахынд очсон. Машиныг Буурын гол орох гэж авч явсан байх. Машиныг унаад Замбаалай дэлгүүрийн гаднаас эргээд, төв засмал зам руу ороод гурвалжингийн постын хажуугаар гараад Буурын голын сайжруулсан шороон замаар орж Буурын голын “Хүслэн” гэдэг дэлгүүр орж 1 шил архи, 1 ундаа аваад Соёлоо ахынд очсон. Надтай хамт Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуульд сурч байсан манай доод ангийн Ялалт гэх залуу, нэг танихгүй 50 орчим насны хүн хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/

5. Яллагдагч О.Баярхүүгийн согтолтын зэргийг тогтоосон химийн шинжилгээний хариу. /О.Баярхүүгийн цусанд 1.4 промиллин спиртын агууламж илэрсэн байна/ гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Баярхүү нь Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч О.Баярхүү нь анх гэрээсээ гарахдаа өөрийн тээврийн хэрэгсэлийг унаж яваагүй, ажпын газрынхаа Зоригтбаатарын машинтай явж байсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух, Буурын гол явж Соёлоогийн гэрлүү очих зорилгоор тухайн тээврийн хэрэгсэлийг “Замбаалай” дэлгүүрийн гаднаас унаж явсан болох нь гэрч Ж.Ялалт, Б.Зоригтбаатар, Ц.Мөнхсайхан, мөн өөрийнх нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч О.Баярхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын машиныг андуурч унаж явсан талаар О.Баярхүү болон гэрч Б.Оюунцэцэг нар мэдүүлдэг боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын машиныг андуурч авч явах, гэм буруугаа ойлгож өөрийгөө илчилж машины эзэмшигч Б.Мэндбаярт машиныг нь буцаан өгсөн зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн...эд хөрөнгийг олоход тусалсан”, мөн зүйлийн 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байхад уг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байтал үүнийг харгалзан үзэлгүйгээр шууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн гэмт этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэм хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч О.Баярхүү нь хохирогч Б.Мэндбаярын тээврийн хэрэгслийг авч явсаны улмаас уг машинд тодорхой хэмжээний хохирол учирсан талаар хохирогч Б.Мэндбаяр, гэрч Ц.Мөнхсайхан нар мэдүүлдэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу тухайн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явснаар тухайн гэмт хэргийн үйлдэл төгсөж байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр “энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг буюу “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж” эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд О.Баярхүүд холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ энэ хүн гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй. О.Баярхүү нь өөрийнхөө тээврийн хэрэгслийг унаж явж байна гэж бодсон боловч тээврийн хэрэгслээсээ буугаад айлд орохдоо урд гэрлээ хараад мэдсэн байдаг. Үүнээс үзэхэд гэмт хэргийн сэдэл нь санаандгүй, өөрийгөө тээврийн хэрэгслээ андуурснаа мэдээгүй байдаг гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

О.Баярхүү нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах “Замбаалай” дэлгүүрийн гадаа асаалттай орхисон байсан 75-52 СЭА улсын дугаартай “Приус 30” маркийн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ..

Анхан шатны шүүх О.Баярхүүд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17ы өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/260 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7-р зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их хотгойд овогт Ондын Баярхүүд холбогдох эрүүгийн 1831000000232 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

- О.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

- О.Баярхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04 ний өдрийн 01 дугаартай эсэргүүцлийн дагуу О.Баярхүүд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй...” гэсэн заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу шүүгдэгч нь бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явснаар гэмт хэрэг төгсдөг, тухайн этгээдийн гэм буруутай  үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид бодит хохирол, хор уршиг учирсан  эсэх нь  гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэлийн асуудалд нөлөөлөхгүй тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Түүнчлэн О.Баярхүү нь бусдын тээврийн хэрэгслийг андуурч өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэх тохиолдолд энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохыг анхан шатны шүүх анхааралгүй орхигдуулжээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаартай эсэргүүцлийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17ы өдрийн 2018/ШЦТ/260 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаартай эсэргүүцлийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17ы өдрийн 2018/ШЦТ/260 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол О.Баярхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН

                                                                            Д.БУЯНЖАРГАЛ