| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00430/И |
| Дугаар | 156/ШШ2024/00445 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 156/ШШ2024/00445
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 156/ШШ2024/00445 | Хэнтий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00285/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Х.Отгонжаргал, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ................... тоотод оршин суух, ....................,
Хариуцагч: Хэнтий аймгийн ................... оршин суух, ..................
Нэхэмжлэлийн шаардлага: 7,819,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч...................,
Хариуцагч .....................,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .................
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч................... нь хариуцагч .....................т холбогдуулан 7,819,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Нэхэмжлэгч................... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 11 сарын 14-ний өдөр тус сумын 6-р багт ............ ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад ..................... нь .............. УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, туслах замаас орж ирж миний машиныг мөргөсөн. Уг ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд үнэлгээчний үнэлснээр 7,819,000 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл ..................... нь уг төлбөрийг төлнө гээд төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би даатгалаас 5,000,000 төгрөг авсан. Одоо нэхэмжилсэн 7,819,000 төгрөгөөс зөрүү 2,819,000 төгрөгийг хариуцагч ..................... төлсөн тул үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс татгалзаж байна гэв.
4. Хариуцагч ..................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч...................ын нэхэмжилсэн 7,819,000 төгрөгөөс 2,819,000 төгрөгийг төлсөн. Тэрээр даатгалаас 5,000,000 төгрөгийг авсан гэсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч...................ын нэхэмжилсэн 7,819,000 төгрөгөөс хариуцагч ..................... нь 2,819,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс татгалзсан байна.
3. Иймд хариуцагч...................ыг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх боломжтой бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...................ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч .....................аас 2,819,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................т олгож шийдвэрлэв.
5. Шүүхээс тус иргэний хэрэгт оролцох иргэдийн төлөөлөгч .............ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч...................ын нэхэмжлэлтэй хариуцагч .....................т холбогдох 7,819,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч...................ын нэхэмжилсэн 7,819,000 төгрөгөөс хариуцагч ..................... нь 2,819,000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл 5,000,000 төгрөгөөс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ...................ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч .....................аас улсын тэмдэгтийн хураамж 60,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ