| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/00210/И |
| Дугаар | 137/ШШ2024/00193 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 137/ШШ2024/00193
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Д аймгийн З сум ...... дүгээр баг ......... тоотод оршин суух, Е.Э /РД:..........., утас:............/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум ........... дүгээр баг ......... тоотод оршин суух, Б овогт Б.Б /РД:.........., утас:............../-д холбогдох
“Өөрийн эзэмшлийн Т.Х маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Е.Э миний эзэмшлийн .............. маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний төрсөн дүү Б.Г нь дур мэдэн миний зөвшөөрөлгүй Б.Б гэх хүнтэй тохирч ........... маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээр сольж, зөрүү 1,000,000 төгрөгийг авсан хэлцлийг хийсэн байна. Тухайн Т.Х маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие 2024 оны 05 сард 35,000,000 төгрөгөөр худалдан авч, ..............-н .......... хот руу зорчигч тээвэрт явуулах бүртгэл хийлгэхээр бэр дүү Э.О-гийн нэр бичиг баримтыг бүртгүүлж худалдан авсан. Тухайн машинаа бүртгэл хийлгэхээр хүлээгдэж байх зуур дүү Б.Г-гийн гэрийн гадаа тавьж, дүүг ойр зуурдаа унаж хэрэглэж болно гэж зөвшөөрсөн. Бусдаар миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах ямар ч эрхгүй юм. 2024 оны 07 сарын 22-ны өдөр Д аймгийн Э сумын наадамд явахаар дүүгээс машинаа авах гэтэл Б.Б-той ................. маркийн тээврийн хэрэгслээр сольсон гэдгийг мэдсэн. Тиймээс Б.Б-оос миний эзэмшлийн Т.Х маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж өгнө үү. Харилцан өгсөн авсныг нь буцаах хүсэлтэй байгаа болно...” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн талбартаа: “...Миний бие Б.Б нь нэхэмжлэгч Е.Э-гийн нэхэмжлэлийн шаардлага болох ............ Т.Х маркийн тээврийн хэрэгслийг буцаан өгч өөрийн эзэмшлийн П маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч зөрүү 1,000,000 төгрөгийг авч тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Е.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Е.Э өөрийн эзэмшлийн Т.Х маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч Б.Б-ын ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, зөрүү 1,000,000 төгрөгийн хамт буцааж өгөв. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.Э нь хариуцагч Б.Б-д холбогдуулан ................. Т.Х маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох Т.Х маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан өгч өөрийн эзэмшлийн п маркийн............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч зөрүү 1,000,000 төгрөгийг авч нэхэмжлэгч Е.Э-тай тохиролцсон талаар тайлбараа шүүхэд тус тус ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Е.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 332,950 төгрөгийн төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 166,475 төгрөгийг, төрийн сангаас 166,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Е.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох п маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийгхууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох Т.Х маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан өгч өөрийн эзэмшлийн п маркийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан авч, зөрүү 1,000,000 төгрөгийг авч нэхэмжлэгч Е.Э-тай тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сан буюу улсын орлогоос 166,475 төгрөгийг, хариуцагч Б.Б-оос 166,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е.Э-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н