Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 137/ШШ2024/00212

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

 

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, .... дүгээр хороо, Ю-гийн гудамж ..., МПМ Ц-т байрлах, М ББСБ ХХК /улсын бүртгэлийн дугаар , РД:ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сум .... баг З-ын гудамж ..... дүгээр байрны .... тоотод оршин суух, Б овогт О.А /РД:....., утас:......./-т холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 310,000 төгрөг, зээлийн хүү 173,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,787 төгрөг нийт 516,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,  2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ББСБ  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Б.А нь “М” ББСБ  ХХК-ийн мессеж зээлийн гэрээний үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14000000829149 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.А нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар 05-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 110,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.А нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн үүргээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.А-ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 310,000 төгрөг, зээлийн хүү 173,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,787 төгрөг нийт 516,279 төгрөг байна. "М” ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.А-аас зээлийн гэрээний үүрэгт 516,279 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. /Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг М” ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно...” гэжээ.

 

Хариуцагч О.А шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: “...Миний бие О.А нь М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 516,279 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч төлж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ББСБ ХХК нь хариуцагч О.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 310,000 төгрөг, зээлийн хүү 173,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,787 төгрөг нийт 516,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 516,279 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагад хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Нэхэмжлэгч “М” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,138 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.А-аас 16,138 төгрөгийн төлөх хувиас 50 хувь хөнгөлж 8,069 төгрөгийг, төрийн сангаас 8,069 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 310,000 төгрөг, зээлийн хүү 173,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,787 төгрөг нийт 516,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А нь бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 8,069 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 8,069 төгрөгийг хариуцагч О.А-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ШҮҮГЧ                                         Б.Н