| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00464/И |
| Дугаар | 130/ШШ2024/00552 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2024/00552
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А би,
Нэхэмжлэгч: Х банкны Б салбар /РД:00000000, захирал Х. Хаяг:Б аймаг, Ө, 0дугаар багт үйл ажиллагаа явуулах, /харилцах утас:00000000/
Хариуцагч: Ж овогт Х. Хаяг:Б аймаг, Ө, 3 дугаар багт оршин суух /харилцах утас:99123993/,
Хариуцагч: Ж овогт И. Хаяг:Б аймаг, Ө, 3 дугаар багт оршин суух /харилцах утас:00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 25,072,588.73 /хорин таван сая далан хоёр мянга таван зуун наян найман төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах, зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х банкны Б салбар нь хариуцагч Х, И нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 25,072,588.73 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Зээлдэгч Х нь тус банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1260083591 тоот зээлийн гэрээгээр 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн тогтмол хүүтэй, төлбөрөө сар бүр үндсэн төлбөр тэнцүү дүнгээр хувааж хийхээр, эргэлтийн хөрөнгө зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2026 оны 01 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан.
1.2 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:
-2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1260083591-01 дугаар барьцааны гэрээгээр бизнесийн үйл ажиллагааны тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгийг барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээлийн 1260083591 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.
1.3 Зээлдэгч Х, И. нар нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2023 оны 9 дүгээр сараас сар бүр хугацаа хэтрүүлэн төлж 2023 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй болно.
1.4 Өнөөдрийн байдлаар Х үндсэн зээлийн үлдэгдэл 21,807,914.02 төгрөг, үндсэн хүү 3,187,685.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,989.17 төгрөг, нийт 25,072,588.73 байна. Зээлдэгч нь зээл ашиглалтын явцад банктай байгуулсан зээлийн гэрээний 4.3 дахь заалтыг зөрчин төлбөр хийх хугацаа хэтрүүлээд 183 хоног боллоо.
1.5 Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 2.5-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 6.1.1 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна.
1.6 Иймд зээлдэгч Х, И нараас нийт 25,072,588.73 /хорин таван сая далан хоёр мянга таван зуун наян найман төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг төлүүлж банкийг хохиролгүй болгох Зээлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулж өгөхийг хүсье гэжээ.
2.Хариуцагч Х, И нарын хариу тайлбар, зөвшөөрөл:
2.1 Х, И бид хоёр Х банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид хоёр тус банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 11-нд 30,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан нь үнэн. Бид хоёр Х банкнаас бид нараас нэхэмжилж буй 25,072,588.73 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.
2.2 Хэрэв энэхүү мөнгийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулахад татгалзахгүй болно.
2.3 Иймд энэхүү иргэний хэргийг бид хоёрын зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Бид эрх, үүргээ ухамсарласан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х, И нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х, И нар нь нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 25,072,588.73 /хорин таван сая далан хоёр мянга таван зуун наян найман төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг Х банкны Б салбарт төлж өгөхөөр болж, мөн энэхүү мөнгийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулахад татгалзахгүй гэх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №000000 дугаартай барьцааны гэрээний зүйл болох барьцаа хөрөнгийн жагсаалтад байгаа Б аймаг, Ө сумын 3 дугаар багт байршилтай үйлчилгээний тоног төхөөрөмж, 20,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Б салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
5.Хариуцагч Х, И нараас нэхэмжлэгч Х банкны Б салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Б салбарын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,312 төгрөгийн тал нь болох 141.656 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000000 дугаартай данснаас 141,656 төгрөг, мөн хариуцагч Х, И нараас улсын тэмдэгтийн хураамжид 141,656 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х, И нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 25,072,588.73 /хорин таван сая далан хоёр мянга таван зуун наян найман төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Х банкны Б салбарт төлж өгөхөөр мөн энэхүү мөнгийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1260083591-01 дугаартай барьцааны гэрээний зүйл болох барьцаа хөрөнгийн жагсаалтад байгаа Б аймаг, Ө сумын 3 дугаар багт байрлалтай үйлчилгээний тоног төхөөрөмж, 20,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Х банкны Б салбарыг хохиролгүй болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Нэхэмжлэгч Х банкны Б салбарын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,312 төгрөгийн тал нь болох 141,656 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Т дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 000 дугаартай данснаас 141,656 төгрөг, мөн хариуцагч Х, И нараас улсын тэмдэгтийн хураамжид 141,656 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А