| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00494/И |
| Дугаар | 130/ШШ2024/00586 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2024/00586
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Х ийн эцэг нь Х мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Х ийг эх нь болох Ж ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Х ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг нь Х ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.6-д зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Х ийг Ж ээр овоглож тус аймгийн төрсний бүртгэлд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар бүртгэж Өлгий сумын Улсын бүртгэлийн ажилтнаас олгосон 00 дугаартай төрсний гэрчилгээнд өөрчлөлт оруулж эцэг нь болох Х ээр овоглож бүртгэхийг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн ажилтанд үүрэг болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Х ийг өсгөн хүмүүжүүлэхэд эцэг, эхийн хэн аль нь тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ба эцэг, эхийн хэн аль нь хүүхдүүдтэйгээ хүссэн цагтаа чөлөөтэй уулзах эрхээ хэрэгжүүлэхэд нь харилцан саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Ж , хариуцагч Х нарт үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж , хариуцагч Х нарын тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ