Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00598

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Н овогт А. Хаяг:Б аймаг, Б сум, 5 дугаар багт оршин суух, 

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын 5 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Хүсэлт гаргагч А нь  аймгийн Б сумын 5 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч А эхнэр н.М нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гээд 1990 оноос 2000 он дуустал хугацааны нийт 11 жилийн нөхөн даатгалд хамаарагдаж, дараа нь 2012 оноос 2020 он хүртэл сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Хуульд заасан үндэслэлээр эмэгтэй хүн 12 жил 6 сар малчнаар ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэх учраас шүүхэд хандаж байна.
1.2 А нь Б аймгийн Б сумын 0 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байснаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна.Мал тооллогын “А”дансны баримтын зарим жилүүдээ малчин өрх гэж тэмдэглэсэн, зарим жилүүдэд мал бүхий иргэн гэж тэмдэглэсэн байх тул шүүхэд хандсан. Мөн эдгээр мал тооллогын баримтад хүсэлт гаргагчийн нэрийг заримдаа А, заримдаа А гэж тэмдэглэсэн байгаа, иргэний үнэмлэх дээр нэр нь А гэж явдаг зөрүүтэй байна..
1.3 Хүсэлт гаргагчийн эхнэр н. нийгмийн даатгалын дэвтрийг хүсэлтэд хавсаргасан байна. Хүсэлт гаргагчийн 2012, 2013, 2014, 2015 оны Мал тооллогын “А” дансны баримт нь гарч ирээгүй тул хүсэлтийн энэхүү шаардлагыг багасгаж, шүүхэд нотлогдсон хэмжээгээр хүсэлтийн шаардлагаа тодруулж  аймгийн  сумын 5 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1997, 1999, 2000, 2001, 2002, 2006, 2017, 2018, 2019, 2020 онуудын мал тооллогын баримтууд, Б 000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 00000000 дугаартай баталгаажилтын хуудас, А, Б нарын 25 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, А иргэний үнэмлэх зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргагчаас Я олгосон итгэмжлэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн шаардлагаа багасгасан тухай бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2024/01820 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 297 дугаартай албан бичгээр тэтгэврийн байцаагч Д олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 716, 717, 718, 6 дугаар сарын 03-ны өдрийн 747, 6 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаартай албан бичгүүдийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дүгээр сарын 29-ний өдрийн 661, 6 дугаар сарын 07-ны өдрийн 702 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн А болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар албан бичгээр хуулбарлаж архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Б сумын мал тооллогын А дансны 1998-2000, 2016-2020 оны баримт, Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Б сумын 5 дугаар багийн иргэн А.2014-2020 онуудын жилийн эцсийн мал тооллогын мэдээлэл, Б сумын газрын даамал М бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болон.

ҮНДЭСЛЭХ нь:


4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсэг болох хүсэлт гаргагч А Б аймгийн Б сумын 5 дугаар багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа  тогтоож, үлдсэн тус багт 1997оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хүсэлт гаргагч А эхнэр н.М нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гээд 1990 оноос 2000 он дуустал хугацааны нийт 11 жилийн нөхөн даатгалд хамаарагдаж, дараа нь 2012 оноос 2020 он хүртэл сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Хуульд заасан үндэслэлээр эмэгтэй хүн 12 жил 6 сар малчнаар ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэх учраас шүүхэд хандаж байна. Хүсэлт гаргагчийн нөхрийн Мал тооллогын “А”дансны баримтын зарим жилүүдээ малчин өрх гэж тэмдэглэсэн, зарим жилүүдэд мал бүхий иргэн гэж тэмдэглэсэн байх тул шүүхэд хандсан гэжээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Хүсэлт гаргагч Аманкелдийн А болон Б нар хууль ёсны эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан IIА№25 дугаартай гэрлэгсдийн гэрчилгээ, ХААТР-15 маягт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
6.2 Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар албан бичгээр ирүүлсэн  А Б аймгийн Б сумын 2017 оны мал тооллогын “А” дансны баримтад малчин өрх дугуйлагдсан, адуу 1, үхэр 3, хонь 2, ямаа 2, бүгд 8 гэж, 2018 оны мал тооллогын баримт нь мөн адил малчин өрх тэмдэглэж, адуу 1, үхэр 2, хонь 3, ямаа 5, нийт 11 гэж тухайн ондоо тоолуулсан малын тоо бичигдсэн, 2000 оны мал тооллогын баримтын 5 дугаарт А нэр бичигдэж, хувийн малтай өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 4, малчин өрхийн тоо 1, түүний ам бүлийн тоо 4, малчдын тоо 1, 16-34 насны 1, бүгд 4 мал тоолуулснаас үхэр 1, ямаа 3 гэж бичигдсэн байв.
6.3 Мөн Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 000 дугаартай албан бичгээр ирүүлсэн  тус аймгийн Б сумын 5 дугаар багийн иргэн А 2014-2020 онуудын жилийн эцсийн мал тооллогын мэдээлэлд хүсэлт гаргагчийн 2017-2018 од малчин өрхөөр  бүртгэгдэж мал тоолуулсан байна.
7.Дээрх үйл баримтаар хүсэлт гаргагч А. 2000, 2017-2018 онуудад малчин өрхөөр бүртгэгдэж мал тоолуулсан болох нь нотлогдож байгаа тул тухайн жилүүдийг мал маллаж малчин байснаар тогтоох нь зүйтэй байна.
8.Харин хүсэлт гаргагч А. тус сумын 5 дугаар багт 1997оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
9.Учир нь, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 702 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1998 оны төрсөн хүүхдийн ХААТР маягтад малчин гэж бичигдсэн боловч Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаар албан бичгээр ирүүлсэн  А Б аймгийн Б сумын мал тооллогын “А” 1998 оны баримтад малгүй гэж бичигдсэн 1999,2016,2019 оны баримтуудад мал бүхий өрхөөр бүртгэгдсэн  энэ нь Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101 дугаартай албан бичгээр ирүүлсэн  тус аймгийн Б сумын 5 дугаар багийн иргэн А 2014-2020 онуудын жилийн эцсийн мал тооллогын мэдээлэлтэй тохирч байна.
10.Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 702 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1996 оны төрсөн хүүхдийн ХААТР маягтад  нийгмийн бүлэг ажилчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрхэлдэг ажил нь жолооч гэж  бичигдсэн байна.
11.Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Б сумын 0 дугаар багийн иргэн А 2014-2020 онуудын жилийн эцсийн мал тооллогын мэдээллийн 2016,2019 онд өрхийн төрөл  нь мал бүхий өрхөөр гарсан  тул хүсэлт гаргагчийг эдгээр хугацаандаа мал маллаж малчин байсан гэж дүгнэх нь  шударга ёсны зарчим нийцэхгүй тул хүсэлтийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагчийн Б сумын 5 дугаар багт 1997оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
13.Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж  өгсөн 2001, 2002, 2006, 2020 оны мал тооллогын баримтууд болон Б. 00000000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 0000000 дугаартай баталгаажилтын хуудас зэрэг бичгийн нотлох баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.
14.Хүсэлт гаргагч А Б аймгийн Б сумын 5 дугаар багт мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:


1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н  овогт А Б аймгийн Б сумын 5 дугаар багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байснаа тогтоож, үлдсэн тус багт 1997оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухайн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.


4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А