Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00599

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б шаку овогт Б. Хаяг:Б аймаг, Т сум, 0 дугаар багт оршин суух,  

Хариуцагч: Ш  овогт Х Хаяг: Б аймаг, Т сум, 0 дугаар баг, Х  гэх  газарт оршин суух, 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай “Х ” гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв  хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.,
Хариуцагч Х.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.,
Орчуулагч М.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Нэхэмжлэгч Б. нь анх шүүхэд хариуцагч Х. т холбогдуулан түүнээс тус аймгийн Т сумын 3 дугаар багт байршилтай “Х” гэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв  хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Б. болон хариуцагч Х нар өөрсдөө дундаа төрөл садны холбоотой хүмүүс юм. Маргаан бүхий хашаа хороог 1992 онд Нэгдлийн эд хөрөнгийг хувьчлахад нэхэмжлэгч Б. болон талийгаач нөхөр Х нар нь хувьчилж авсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө байсан. 
1.2 Б аймгийн Т сумын 0 дугаар багт байршилтай “Х" гэх эзэмшлийн өвөлжөөний газарт байсан байшин, хашаа хороог хариуцагч Х. худалдаагүй, нөхөр талийгаач Х. нь хүндээр өвдөж хөдөө амьдрах боломжгүй болж 2014 оны 6 дугаар сард тус аймгийн Ө суманд нүүж, тэнд байгаа хөрөнгөө хариуцагчид захиж эзэн болгож мөн хэдэн малаа үлдээсэн байсан. Тухайн байшин, хашаа хороо зэрэг хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байгаа боловч тухайн өвөлжөөний газарт аймагт нүүх хүртэл амьдарч байсан. Хариуцагч нь одоо уг хашаа хороонд малаа маллаж амьдарч байгаа болно. 
1.3 Нөхөр Х.  нь өвчний улмаас 2019 оны 3 дугаар сард нас барсан. Нөхөр нь нас барсан ч гэсэн үлдсэн хэдэн мал нь Х. байсан. Гэтэл 2022 онд хариуцагч Х. нь ард иргэдэд хашаа хороог талийгаач Х. худалдаж авсан гэж хэлснийг нэхэмжлэгч Б. нь сонсоод тус шүүхэд “хариуцагч Х. холбогдуулан Т сумын 0 дугаар багт байршилтай “Х " гэх өвөлжөөний газраас түүнийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Х.Тнь маргаан бүхий газар, хашаа хороог өөрийн нэр дээр шилжүүлж авсныг мэдсэн. 
1.4 Тэгээд уг маргааныг иргэний хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Б. нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн үед Т сумын Засаг дарга байсан Б. нь Газрын тухайн хуулийн холбогдох зүйл  заалтыг зөрчиж, талийгаач А. авах ёстой баримтуудыг бүрдүүлээгүй байхад  2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хууль бус захирамж гаргаж маргаан бүхий хөрөнгүүд байгаа доорх газрыг Х. шилжүүлсэн байна. Уг захирамжийг хүчингүй болгуулах тухай тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Х талийгаач Х. нь Монгол хэл мэдэхгүй учраас бүх бичиг баримтыг би бичсэн гэж хүлээн зөвшөөрсөн.
1.5 Нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х нь Т сумаас 8 дугаар анги төгссөн, цэрэгт 3 жил байсан, Монгол хэлний тодорхой хэмжээтэй мэдлэгтэй, мэддэг байсан. Хариуцагч Х нь маргаан бүхий эд хөрөнгийг худалдаж авч, мөнгийг төлсөн гэж байгаа боловч энэ талаарх бичгийн нотлох баримт байхгүй байна. 
1.6 Хэрэв нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х хариуцагчид худалдсан бол нэхэмжлэгчид хэлж, түүнээс зөвшөөрөл авах ёстой байсан. Хариуцагч Х. нь уг байшин, хашаа хорооны үнэ гэж 3,000,000 төгрөгийг талийгаач Х. өгсөн гэж байгаа боловч нөхрөөс нь эхнэр болох Б.  байшин, хашаа хороог худалдсан гэж нэг ч төгрөг өгч байгаагүй байна. Маргаан бүхий баишин хашаа хороог худалдсан гэж мөнгө төгрөг өгсөн бол би хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгчээс тус шүүхэд албадан нүүлгэх болон тус аймгийн Т сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж маргаан гаргахгүй байсан. 
1.7 Иймд хариуцагч Х Т сумын 3 дугаар багт байршилтай “Хгэх өвөлжөөний газарт буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуун хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэв.
2.Хариуцагч Х. хариу тайлбар, татгалзал:
2.1 Миний бие анх маргаан бүхий байшин, хашаа хороо, модон байшинг 2013 онд талийгаач Х. гэдэг хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Харин нэхэмжлэгч Б. нь 2022 оны 3 дугаар сард манайд ирээд аймгийн төвд байгаа гэр маань дээвэр муудаад ус гоожиж байна, таньдаг хүмүүсээс тусламж гуйхаар ирлээ гэсэн. Тэгээд би одоогийн байдлаар зуд болж байна, тусламж үзүүлэх боломжгүй, намар ямаа самнахаараа ирээрэй тэр үед чадах чинээгээр тусламж үзүүлье гэсэн. 
2.2 Тэгээд нэхэмжлэгч Б нь 5 дугаар сард Т сумын Х гэх газар дээр байгаа айлуудаас тусламж гуйна, аймгийн төвд байгаа байшингаа засварлана 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж явсан. 
2.3 Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр тус шүүхээс дуудсан. Тэгээд би шүүх дээр очиход хүний эзэмшлийн газар, байшин, хашаа хороог булааж авсан гэсэн нэхэмжлэл ирсэн, хэрэв та нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байвал үүнтэй холбоотой  баримт бүрдүүлж ирээрэй гэж эрх, үүргээ тайлбарлаж өгсөн. Миний бие Т сумын Засаг дарга болон багийн дарга нартай уулзаж, ярилцаж шүүхэд энэ асуудалтай холбоотой тайлбар гаргаарай гэж хэлсэн. Тэр хүмүүс бид өөрсдөө шүүхэд хэлэх үгээ мэдэж байгаа гэсэн. 
2.4 Нэхэмжлэгч Б. нь мөнгө төгрөг хэрэгтэй болоод худлаа надаас мөнгө нэхэж байгаа. Би 2014 онд хашаа хороог худалдаж авсан бүх баримтууд байгаа. Би 2013 онд газар, байшин хашаа, хороог худалдаж авч, хоёр хувааж бэлэн өгсөн ба энэ нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Талийгаач К нь 2019 онд нас барсан, нас барахаас өмнө нэхэмжлэл гаргаж яагаад нэхэмжлээгүй юм вэ? К нь амьд байхдаа надаас нэг ч удаа мөнгө төгрөг нэхэж, нэхэмжлэл гаргаж байгаагүй. 
2.5 Гэтэл талийгаач нас бараад 3 жилийн дараа Б нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Би худалдаж авсан хашаа хороог хоёр дахь удаа худалдаж авч чадахгүй. Өмнө захиргааны хэргийн шүүхээс үнэн зөвийг тогтоосон. Талийгаач Х. болон миний эхнэр хоёулаа төрсөн эгч дүүсийн хүүхэд юм. К гуай мөнх бусыг үзүүлэхээс өмнө надад миний эхнэр малаа авна гэх бол өг. Түүнээс биш үлдсэн хэдэн малыг маань асуугаагүй байхад нь битгий хөөж явуулаарай гэж захисны дагуу надад байсан. Гэтэл талийгаачийн охины нөхөр нь нэг өдөр ирж хадам ээж маань танд үлдсэн малыг авч ир гэж намайг явуулсан гэсэн. Тэгээд би түүнд эхлээд чиний хадам ээжтэй чинь ярьж байгаад өгөх эсэхийг шийдвэрлэе гэж нэхэмжлэгч Б. руу залгаад танай хүргэн надад байгаа үлдсэн малаа авах гэж ирсэн байна өгөх үү гэж асуусан. Нэхэмжлэгч Б надад мал өгч болохгүй, битгий өгөөрэй гэсэн. Тэгээд би өгч чадахгүй гэдгээ хэлэхэд нөгөө Б. охин утсаар над руу залгаад би ээжтэй ярьсан байгаа. Та олон юм хэлээд байлгүй миний нөхөрт малаа өгөөд явуул гэсэн. Тэгээд би хүний малаар яах юм вэ? гэж түүний малыг хуваагаад өгсөн. 
2.6 Би тухайн маргаан бүхий газар, байшин, хашаа хороог худалдаж авсан учраас нүүгээд очсон. Надад худалдаагүй байсан бол би тухайн өвөлжөөний газарт нүүгээд очих шаардлага байхгүй байсан. Шүүхээс хэргийн газрын үзлэг хийхээр очиход би болсон явдлыг үнэн зөвөөр хэлсэн. Намайг буруутгаж байгаа нь чи худалдсан бол мөнгөө өгсөн баримтаа гаргаад ир гэж байгаа. Тухайн үед төрөл садны хүмүүст итгэсэн учраас ямар нэгэн гарын баримт бичүүлж аваагүй. Хэрвээ би худалдаж аваагүй байсан бол талийгаач нас барсны 40 хоног өнгөрч байхад яагаад мөнгийг асуугаагүй юм бэ. Бүхэл бүтэн 10 жилийн дараа байшин, хашаа хороотой маргаан үүсгэнэ гэдгийг би мэдээгүй. Мэдсэн бол талийгаач Х. шууд гарын баримт бичүүлж авах байсан. Хэрвээ аваагүй гэж байгаа бол би хамаатан хүний хувьд дахин 3.000.000 төгрөг өгөх талаар хэлсэн. Тэгэхэд эд нар намайг тухайн хашаа хороог 40.000.000 гаруй төгрөгт худалдана гэсэн. Тийм учраас бид хоорондоо учраа олоогүй юм. Нэхэмжлэгч тал тухайн газарт би нэг биш 2 байшин барьж байх хугацаандаа ирж энэ бид нарын газар гэж хэлэх боломж нь байсан.
2.7 Манай эхнэр болон талийгаач  Х. хоёр эгч, дүүсийн хүүхэд байсан учраас эхнэрээс зөвшөөрлийг авч гарын үсэг зуруулаад нотлох баримт аваад ир гэж хэлж чадаагүй юм . Хөдөө амьдардаг хүмүүст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байгаагийн улмаас нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв. 
3.Нэхэмжлэгчээс шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохыг хүссэн тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х. 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Т сумын  Засаг даргаас олгосон 352 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон 00000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Т сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/32 дугаартай “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж, 2014.08.27-ний өдөр Х бичсэн гэх гарын баримт, Х бичсэн гарын баримт, 2014.08.26-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, тус шүүхээс 2023.02.17-ны өдөр А гэрчээр асуусан тухай тэмдэглэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2023/0000 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2023/0000 дугаартай магадлал, А ХХК-д шинжээчийн зардалд 250,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өмгөөлөгч Х байгуулсан №00 дугаартай өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчээс 2024.04.03-ны өдөр Б олгосон №000 дугаартай итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар, хариуцагчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгч Х. байгуулсан №Б/07 дугаартай өмгөөллийн гэрээ, тус шүүхийн Тамгын газраас тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргээс хуулбарлаж олгосон 2023.03.15-ны өдөр А, 2023.02.27-ны өдөр А, 2023.02.24-ний өдөр Х, 2023.04.07-ны өдөр Т нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ТМ2023/0064 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2023.01.20-ны өдөр Б аймгийн Т сумын Засаг даргын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан хариу тайлбар, 2014.06.05-ны өдөр К казахаар бичсэн баримт, багийн дарга А тодорхойлолт, захиргааны хэргийн шүүхэд Х гаргасан тайлбар, 2022.10.20-ны өдрийн №08331-2022/00000 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, тус шүүхээс 2023.02.16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн схем зураг, нэхэмжлэгч  З ийн тус шүүхэд хариуцагч Т т хологдуулан гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн 2022.11.22-ны өдөр 130/ШЗ2022/00000 дугаартай шүүгчийн захирамж, 2021.03.30-ны өдөр олгосон Х иргэний газар эзэмших гэрчилгээ, Х, Х нарын бичсэн гарын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШЗ2024/01230 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу  томилогдсон шинжээч А ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №ШД-124-9698 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхээс бүрдүүлсэн болно. 

ҮНДЭСЛЭХ нь:


6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... маргаан бүхий хашаа хороог 1992 онд Нэгдлийн эд хөрөнгийг хувьчлахад нэхэмжлэгч Б болон талийгаач нөхөр Х нар нь хувьчилж авсан бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө байсан. Б аймгийн Т сумын 0 дугаар багт байршилтай “Х " гэх эзэмшлийн өвөлжөөний газарт байсан байшин, хашаа хороог хариуцагч Х худалдаагүй, нөхөр талийгаач Х нь хүндээр өвдөж хөдөө амьдрах боломжгүй болж 2014 оны 6 дугаар сард тус аймгийн Ө суманд нүүж, тэнд байгаа хөрөнгөө хариуцагчид захиж эзэн болгож мөн хэдэн малаа үлдээсэн байсан. Гэтэл 2022 онд хариуцагч Х нь ард иргэдэд хашаа хороог талийгаач Х худалдаж авсан гэж хэлснийг нэхэмжлэгч Б нь сонсоод тус шүүхэд “ хариуцагч Х холбогдуулан Т сумын 0 дугаар багт байршилтай “" гэх өвөлжөөний газраас түүнийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч Х нь маргаан бүхий газар, хашаа хороог өөрийн нэр дээр шилжүүлж авсныг мэдээд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчаас тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд талийгаач Хй нь Монгол хэл мэдэхгүй учраас гарын баримтыг би бичсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Хэрэв нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х хариуцагчид байшин, хашаа хороог эд хөрөнгийг худалдсан бол нэхэмжлэгчид хэлж, түүнээс зөвшөөрөл авах ёстой байсан. Маргаан бүхий байшин, хашаа хороог худалдаж авсан гэж мөнгө төгрөг өгсөн бол нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан тус шүүхэд албадан нүүлгэх болон тус аймгийн Т сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж маргаан гаргахгүй байсан. Иймээс эд хөрөнгийн үнийг гаргуулах хүсэлттэй байна гэж тайлбарлажээ. 

8.Хариуцагч Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие анх маргаан бүхий өвөлжөөний газар, байшин, хашаа хороо, модон байшинг 2013 онд талийгаач Х гэдэг хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдаж авч, хоёр хувааж бэлэн өгсөн ба энэ нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Талийгаач Х нь 2019 онд нас барсан ба нас барахаас өмнө нэхэмжлэл гаргаж яагаад нэхэмжлээгүй юм вэ? Х нь амьд байхдаа надаас нэг ч удаа мөнгө төгрөг нэхэж, нэхэмжлэл гаргаж байгаагүй. Би худалдаж авсан хашаа хороог хоёр дахь удаа худалдаж авч чадахгүй. Манай эхнэр болон талийгаач  Х хоёр эгч, дүүсийн хүүхэд байсан учраас эхнэрээс зөвшөөрлийг авч гарын үсэг зуруулаад нотлох баримт аваад ир гэж хэлж чадаагүй юм. Хөдөө амьдардаг хүмүүст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байгаагийн улмаас нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1 Нэхэмжлэгч Б нөхөр Х. й нь 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 352 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Т сумын 3 дугаар багт байршилтай “Х ” гэх газраас 360 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх ба Т сумын Засаг даргаас 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж, 000000 дугаартай гэрчилгээг олгож, өмнөх газрын хэмжээг 23м.кв-аар нэмэгдүүлж 383 м.кв газар эзэмшүүлсэн байх бөгөөд тухайн газарт нэхэмжлэгч Б нь нөхөр Х, охины хамт 1996 оноос хойш өвөлжөөний зориулалтаар эзэмшиж амьдарч байгаад 2014 онд Б аймагт нүүж, улмаар нөхөр Х 2019 оны 3 дугаар сард нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
9.2 Нэхэмжлэгч Б нь тус шүүхэд хариуцагч Х холбогдуулан Т сумын 0 дугаар багийн нутагт байршилтай “Х” гэх өвөлжөөнөөс албадан нүүлгэх тухай шийдвэр гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШЗ2022/03076 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна.
9.3 Гэтэл нэхэмжлэгч Б. талийгаач нөхөр Х. нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр уг маргаан бүхий өвөлжөөний хашаа хорооны доорх газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч Х шилжүүлснээр тус аймгийн Т сумын Засаг даргаас 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжаар уг өвөлжөөний газрыг Х. эзэмшүүлж, 00 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байжээ.
9.4 Тухайн захирамжийг нэхэмжлэгч Б. эс зөвшөөрч, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Т сумын Засаг даргад холбогдуулан тус Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х “Х” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х эзэмшүүлсэн хэсгийг, Х 00000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2023/0000 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байжээ.
9.5 Уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Б нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2023/000дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба дээрх үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий байшин, хашаа хорооны доорх газрыг тус аймгийн Т сумын Засаг даргаас 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжаар хариуцагч Т т эзэмшүүлж, 00 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй талаарх хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2023/000 дугаартай шийдвэрээр тогтогдсон байна.
11.Харин нэхэмжлэгч Б “өвөлжөөний байшин, хашаа хороог хариуцагч Х худалдаагүй, нөхөр талийгаач Х нь хүндээр өвдөж хөдөө амьдрах боломжгүй болж 2014 оны 6 дугаар сард тус аймгийн Ө суманд нүүж, тэнд байгаа хөрөнгөө хариуцагчид захиж эзэн болгож мөн хэдэн малаа үлдээсэн байсан. Нөхөр талийгаач Х түүнд худалдсан бол надад хэлж, надаас зөвшөөрөл авах байсан. Хариуцагч Х нь уг байшин, хашаа хорооны үнэ гэж 3,000,000 төгрөгийг талийгаач нөхөр Х өгсөн гэж байгаа боловч, нөхөр маань надад байшин,хашаа хороог худалдсан гэж нэг ч төгрөг өгч байгаагүй. Хэрэв нөхөр маань өвөлжөөний хашаа хороог худалдсан гэж мөнгө төгрөг өгсөн бол би хариуцагчид холбогдуулан албадан нүүлгэх болон тус аймгийн Т сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж маргаан гаргахгүй байсан” гэж тайлбарласан. Хариуцагч Х нь “талийгаач Х газар, байшин, хашаа, хороог 3,000,000 төгрөгөөр худалдаж авч, хоёр хувааж бэлэн өгсөн ба энэ нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, мөн энэхүү асуудлаар Х. нь нас барахаас өмнө нэхэмжлэл гаргаж яагаад нэхэмжлээгүй юм вэ? Нэхэмжлэгчээс бүхэл бүтэн 10 жил өнгөрсний дараа  нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.
12.Гэтэл тухайн өвөлжөөний газар 2014 оноос өмнө нь нэхэмжлэгч болон түүний нөхрийнхөө өвөлжөөний газар байсан ба харин одоо хариуцагч Х тус аймгийн Т сумын 3 дугаар баг “Хгэх газарт байршилтай өвөлжөөний газарт нэхэмжлэгч З , түүний талийгаач нөхөр Х нарын 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв  хэмжээтэй задгай чулуу хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй модоор баригдсан төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгө байсан нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, газрын үзлэгийн схем зураг, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд түүнд талууд маргаагүй.
13.Хариуцагч Х. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрөө бичиж нэхэмжлэгчийн талийгаач нөхөр .К д гарын үсэг зуруулсан гэх “Т сумын 0-р багийн иргэн Х Б аймагт оршин суухаар нүүсэн тул Х д байгаа өвөлжөө хашаа байшинг 3-р багийн иргэн Т зарсан тул миний хашаа байшинг Т нэр дээр өгөхийг хүсэж байна” гэх гарын баримтаар маргаан бүхий өвөлжөөний байшин хашаа, хороог хариуцагч худалдаж авсан болох нь тогтоогдож байгаа боловч хариуцагчаас хэдээр худалдаж авч, хэдэн төгрөг төлсөн эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
14.Хэдийгээр маргаан бүхий өвөлжөөний газар дээрх өвлийн байшин, хашаа хороог эрх бүхий байгууллагад бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авагдаагүй байгаа боловч тухайн хөрөнгүүд нь нэхэмжлэгч Б болон түүний талийгаач нөхөр Х нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө байх ба түүнд талууд маргаагүй байна.
15.Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна” гэж 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж, 128.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”  гэж тус тус заасныг хариуцагч Х. нь зөрчиж талийгаач Х. худалдаж авсан өвөлжөөний газар дээрх 64 м.кв хэмжээтэй модон байшин, 16 м.кв хэмжээтэй модон амбаар, 625 м.кв хэмжээтэй саравчтай хашаа, 500 м.кв хэмжээтэй задгай чулуун хашаа, 16 м.кв хэмжээтэй төлийн модон пүнз, 16 м.кв хэмжээтэй төлийн чулуун пүнз зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахдаа түүний эхнэр нь болох нэхэмжлэгч З аас зөвшөөрөл авч худалдаж авсан эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
16.Хариуцагч Х. нь 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өөрөө бичиж нэхэмжлэгчийн талийгаач нөхөр Х. гарын үсэг зуруулж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8 дахь заалтыг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.
17.Иймээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн байгаа газар хариуцагч Х гэдэг нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгч Б хариуцагчаас тухайн эд хөрөнгийн үнийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасанд нийцжээ.
18.Хариуцагч болон  түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж зохицуулсан.
19.Гэвч нэхэмжлэгч Б нь 2019 оны 3 дугаар сард нөхөр К нь нас барсны дараа тус шүүхэд хариуцагч Х холбогдуулан тус аймгийн Т сумын 0 дугаар багт байршилтай “Х” гэх эзэмшлийн өвөлжөөний газраас албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж, улмаар маргаан бүхий өвөлжөөний газрыг хариуцагч Х нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр авсан гэдгийг мэдэж үүнтэй холбогдуулан тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, ....үеэс үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс эрх нь зөрчигдсөн тухайн мэдсэн үеэс эхэлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа  тасалдаж  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.
20.Харин хариуцагчаас нэхэмжлэгч Б нөхөр талийгаач Х өвөлжөөний газар, байшин, хашаа хорооны үнэ гэж 3,000,0000 төгрөгийг бэлэн төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбарын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлага ба үндэслэлийг үгүйсгэх, татгалзах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй учраас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 3,000,000 төгрөгөөр худалдаж авч, мөнгийг бэлэн төлсөн байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.
21.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Х маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б олгож шийдвэрлэв.
22.Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тус шүүхийн Тамгын газраас тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргээс хуулбарлаж олгосон 2023.03.15-ны өдөр  А, 2023.02.27-ны өдөр А, 2023.02.24-ний өдөр Х, 2023.04.07-ны өдөр Т нарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ТМ2023/0000 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2023.01.20-ны өдөр Б аймгийн Т сумын Засаг даргын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан хариу тайлбар, 2014.06.05-ны өдөр К н казахаар бичсэн гэх баримт, багийн дарга А тодорхойлолт, захиргааны хэргийн шүүхэд Х гаргасан тайлбар, 2022.10.20-ны өдрийн №08331-2022/00061 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2023/0032 дугаартай шийдвэрт үнэлэлт дүгнэлт хийсэн бичгийн нотлох баримтууд учраас тус шүүхээс эдгээр бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно. 
23.Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий эд хөрөнгийн үнийг тогтоох боломжгүй байснаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлүүлж ирүүлснийг улсын орлогод хэвээр үлдээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 14,580,498 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 230,852 төгрөгөөс дутуу төлсөн 160,652 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Х улсын тэмдэгтийн хураамжид 230,852 төгрөг болон шинжээчийн зардал 250,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 14,580,498 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн  160,652 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Х улсын тэмдэгтийн хураамжид 230,852 төгрөг болон шинжээчийн зардал 250,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А