| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0359/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/345 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/345
2017 12 21 345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын С-ид холбогдох эрүүгийн 1703000010094 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.С,
Шүүгдэгч О.С нь 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт “Цагаан эрэг” гэх газарт ... улсын дугаартай Hyundai Grase маркийн автомашин жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч С.Ө-, С.М-, З.С-нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Н.Н-, Ц.Ц-, Б.А-нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч 3 настай С.Х-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.С нь 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт “Цагаан эрэг” гэх газарт ... улсын дугаартай Hyundai Grase маркийн автомашин жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Н.Н-, Ц.Ц-, Б.А-нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч 3 настай С.Х-ын амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг “Цагаан эрэг” гэх газарт засмал замаар явж байгаад нэг гүвээ давтал үер буусан зам дээр шавар, мод тогтсон байсан. Тухайн үед би 70 орчим км цагийн хурдтай явсан тэгээд л шавар, модыг хараад тоормос гишгээд шавар дээр гулгаад замын хажуу руу онхолдсон юм. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 205 дугаар хуудас/,
Хохирогч А.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай нөхөр түлш хийж дугуйгаа нөхөж аваад 23 цаг 30 өнгөрч байхад УБ хотын чиглэлд гарсан. Би энэ үед хамгийн урд талын жолоочийн баруун талын сандал дээр сууж явсан. Хадам эгч Өлзийсугар эгч сууж явсан. Манай 3 настай хүү С.Х- миний өвөр дээр, Сэргэлэн гэдэг жолооч ахтай хамтдаа урд сууж явсан, бусад хүмүүс нь хойно сууж явсан. ...яг аваар гарах үед би унтаж явсан. Тэгтэл манай машин бөгсөө шарваад тоормос гишгээд байхаар нь сэртэл замын хажууруу баруун талаараа өнхөрч унасан, бараг 2-3 эргэсэн байх тэгээд хэсэг мэдэхгүй болсон байсан. Манай машин нь гайгүй удаан явж байсан. Надад харанхуйд жалга хальт харагдаад тэгээд юуч мэдээгүй, тэгээд босоод иртэл машин босоогоорой зогссон байсан дотор байсан хүмүүс гарчихсан байсан. Манай хүү хаана байнаа гээд хайсан чинь замын хажуу талын жалганд хэвтэж байсан. Тухайн үед манай хүү ухаантай байсан. Манай хүү ёо ёо гээд уйлаад байсан чулуун дээр унасан маягтай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би унтаж явтал гэнэт хүмүүс хашгирч чарлаад эхлэхээр нь юу болов оо гээд босоод иртэл зам дээр үеэр орж тэр усаар орж ирсэн шавар хөндлөн мод зэрэг хальт харагдсан. Тэгтэл манай машин бөгсөө шарваад тоормос гишгээд байтал мод мөргөөд замын хажууруу өнхөрч унасан, бараг 2-3 эргэсэн байх тэгээд хэсэг мэдэхгүй болсон байсан. Манай машин уг нь гайгүй удаан явж байсан. Надад харанхуйд жалга хальт харагдаад тэгээд юуч мэдээгүй тэгээд босоод иртэл машин босоогоорой зогссон байсан дотор байсан хүмүүс нь гарчихсан байсан. Манай эмнэлгийн жолооч С- машины урд унасан байсан, мөн хойно унасан байсан нярав Б.А-гэдэг хоёр хүн дээр очиход ухаангүй байсан. Манай сувилагч Б.А- утсаар цагдаа түргэн дуудсан. Бидний унасан эрэг их өндөр эрэг байсан. Дээгүүр машин өнгөрч яваад л байсан бид гэмтсэн хүмүүсээ дулаахан байлгах санаатай хөнжил гудсаа гаргаж хучсан. Бид нар зам дээр гарч хоёр жирэмсэн хүн, 3 настай жолооч О.С-ийн хүүг ээжтэй нь замын машинд суулгаж явуулсан. Тэгээд үүр цайж байхад түргэн тусламжийн машин ирэхээр нь бид нар сууж аймаг руу явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгтэл манай машин бөгсөө шарваад тоормос гишгээд байтал замын хажуу руу баруун талаараа өнхөрч унасан бараг 2-3 эргэсэн байх, тэгээд хэсэг мэдэхгүй болсон байсан. Манай машин уг нь гайгүй удаан явж байсан юм. Надад харанхуйд жалга хальт харагдаад тэгээд юуч мэдээгүй, тэгээд босоод иртэл машин босоогоороо зогссон, дотор байсан хүмүүс нь гарчихсан байсан. Манай дүү манай хүү хаана байнаа гээд байсан, би гутлаа хайгаад явж байсан чинь эмнэлгийн жолооч С- машины урд дээшээ харсан байдБ.А-унасан хэвтэж байсан, мөн хойно унасан байсан нярав Б.А-дээр очиход ухаангүй шавар дээр хэвтэж байсан. Манай сувилагч Б.А- утсаар цагдаа түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...23 цаг өнгөрч байхад УБ хотын чиглэлд гарсан, би энэ үед 2 дахь эгнээнд хойшоо харсан суудалд суугаад явж байсан чинь гэнэт тас хийж дугараад машин шарваад тэгээд л замын баруун тал руу өнхөрсөн, би тэр бүгдийг сайн мэдээгүй 2 лав өнхөрсөн, тэгээд л машин босоогоороо тогтож зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гэнэт машин шарваад хүмүүс хашгирч хөөе юу болоод байна аа зөөлөн яваарай гээд байсан, тэгтэл машин шавар дээр шарваад замын баруун талруу 2 удаа өнхөрсөн тэгээд босоогоороо зогссон. Би дээвэрлүү хэд хэд мөргөсөн, тэгээд цонхоор шатаж магадгүй гээд хурдан гарсан. Би 4 сартай жирэмсэн бөгөөд өнөөдөр эмчид үзүүлсэн гэмтэл бэртэл байхгүй ураг гайгүй байна гэсэн. Би эхлээд Ц.Ц- эмч дээр очсон тэгтэл тэрээр яанаа яанаа гэсэн уйлсан сууж байсан, манайхан эмнэлгийн жолооч С- машины урд унасан байна ухаангүй байна гэж байсан. Мөн нярав Б.А-ухаангүй байсан бусад хүмүүсийг нь хараагүй харанхуй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би энэ үед хамгийн ард талын эгнээний зүүн талд урагшаа харсан суудалд суугаад явж байсан чинь гэнэт машин шарваад хүмүүс хашгирч машин хоёр, гурав шавар дээр шарваад замын баруун талруу 2 удаа өнхөрсөн, тэгээд босоогоороо зогссон. Би цонхоор шидэгдээд урсаж байсан усны хажууд шавар дээр шидэгдсэн байсан, тухайн үед ухаан алдсан байсан дараа нь сэрэхэд ийм асуудал болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгтэл машин шарваад хүмүүс хашгирч машин хоёр гурав шавар дээр шарваад замын баруун талруу 2 удаа өнхрөөд босоогоор зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...машин шарваад хүмүүс хашгирч машин хоёр гурав шавар дээр шарваад замын баруун талруу 2 удаа өнхрөөд босоогоороо зогссон. Энэ үед би хэсэг ухаан алдсан байсан. Сэрсэн чинь манайхан буугаарай гээд байсан, би машинаас буухад намайг авч манайхан зам дээр гарч замын машин зогсоогоод цагдаа түргэн дуудаад өгөөч гэсэн чинь тэр танихгүй хүмүүс зөвшөөрсөн, тэгээд л эргээд харахад манай төвийн жолооч Сэргэлэн ухаангүй хэвтэж байсан, цаана Б.А-газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгтэл машин шарваад хүмүүс хашгирч машин хоёр гурав шавар дээр шарваад замын баруун талруу 2 удаа өнхөрсөн, тэгээд босоогоороо зогссон. Энэ үед би хэсэг ухаан алдсан байсан. Сэрсэн чинь манайхан буугаарай гараараа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгтэл машин шарваад хүмүүс хашгирч машин хоёр гурав шавар дээр шарваад замын баруун талруу 2 удаа өнхөрсөн тэгээд босоогоороо зогссон. Энэ үед би ухаан алдсан байсан. Сэрсэн чинь манайхан буугаарай гараараа гээд байсан би цонхоор гараад нүүрээрээ газарлуу шидэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч З.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тэгтэл гэнэт жижиг гүвээн дээгүүр гараад ирсэн чинь зузаан шавар мод гарч ирээд мөргөсөн, тэгээд л мэдэхгүй байна. Тэр газарт хальт сэргэсэн, тэгээд дараа сэргэхэд аймагт эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...машинд унтаж явсан учраас сайн мэдэхгүй байна, нэг мэдэхэд л машин уначихсан би цонхоор гадагш шидэгдсэн гадаа хэвтэж байсан. Би хүмүүсээ бүртгэж үзэхэд хүмүүс маань бүрэн байсан бөгөөд дор бүрээ л гэмтэл бэртэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 95 дугаартай:
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,
С.Х-ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 106 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11242 дугаартай: “...Ц.Ц-гийн биед хоёр талын эгэм ясны далд хугарал, баруун чихний дэлбэн, баруун шилбэнд шарх, баруун шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 129 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11243 дугаартай: “Наранцэцэгийн биед зүүн богтос яс, сээрний 12-р нугалам, өвчүү ясны хугарал бүхий гэмтлүүд учиржээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 133 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 977дугаартай: “Б.А-н биед хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, нуруу, ууцанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 138 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11241 дугаартай: “С.М-гийн биед духанд шарх, зүүн бугуйнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирчээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 149 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11244 дугаартай: “Өлзийхишигийн биед тархи доргилт бүхий гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 153 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11359 дугаартай: “З.С-ын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, духны зүүн хэсгийн шарх /сорви/ гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 158 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамаарБ.А-, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч О.С- нь 2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт “Цагаан эрэг” гэх газарт ... улсын дугаартай Hyundai Grase маркийн автомашин жолоодон явахдаа цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс онхолдож, зорчигч Н.Н-, Ц.Ц-, Б.А-нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зорчигч 3 настай С.Х-ын амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүйгээр мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтат мэдээллээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч О.С-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний амь нас хохирсон гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.С- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 195 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч О.С-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Хохирогч А.Ц-, Н.Н-, Ц.Ц-, Б.А-нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №01405971 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Г.С-ад буцаан олгож, шүүгдэгчийн В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1703000010094 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР