| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00493/И |
| Дугаар | 130/ШШ2024/00643 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2024/00643
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: М . Хаяг:Б аймаг, С сум, 03 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага:Х дугаар ангид 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуустал хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М нь анх шүүхэдХ дугаар ангид 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуустал хугацаат цэргийн алба хааснаа тогтоолгохыг хүсэж хүсэлтийн шаардлагаа гаргасан билээ.
Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хүсэлтийн шаардлагаа багасган тодруулж,Х дугаар ангид 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуустал хугацаат цэргийн алба хаасан тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч М нь Б аймагт байдагХ дугаар ангид цэргийн алба хаасан юм.Анх шүүхэд Б аймгийн С сумаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаад 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан гэж анх хүсэлтийн шаардлагаа гаргасан.
1.2 Гэтэл шүүхийн журмаар авсан хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд цэрэгт татагдсан болон халагдсан тухай тодорхой бичигдсэн байх тул уг лавлагааг үндэслэж цэргийн алба хаасан хугацааг тодорхойлоход М ньХ дугаар ангид 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуустал хугацаат цэргийн алба хаасан байна.
1.3 Түүний 00 дугаартай цэргийн батлахад нэрийг М гэж буруу бичигдсэн ба түүний жинхэнэ нэр нь М юм. Харин Ме гэдэг нь хоч нэр нь бөгөөд түүнээс болж цэргийн албан хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй байгаа тул шүүхэд хандсан.
1.2 Иймд М ньХ дүгээр ангид 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан байдлаа шүүхээр тогтоож өгөхийг хүсье гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М гийн 00 дугаартай цэргийн батлахын нотариатаар батлуулсан хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр М гаас С эд олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 719, 720, 5 дугаар сарын 29-ний өдрийн 734, 6 дугаар сарын 12-ны өдрийн 807 дугаартай албан бичгүүдийн дагуу Х х Ерөнхий газрынХ дугаар ангийн захирагчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/86, Х х Ерөнхий газрын Х тусгай архивын даргын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 47, Б төв архивын даргын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 348, Т газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/392 дугаартай албан бичгээр иршүүлсэн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг бүлдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хүсэлт гаргагч М нь Б аймагт байдагХ дугаар ангид цэргийн алба хаасан юм. Гэтэл түүний 00 дугаартай цэргийн батлахад нэрийг М гэж буруу бичигдсэн ба түүний жинхэнэ нэр нь М юм. Харин Ме гэдэг нь хоч нэр нь бөгөөд түүнээс болж цэргийн албан хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй байгаа тул шүүхэд цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж тайлбарлажээ.
6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
6.1 Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хүсэлт гаргагч М гийн ХААТР маягтад цэргийн алба хаасан он тэмдэглэгдээгүй хэдий ч Т газрын Тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/1994 дугаартай архивын лавлагаанд: Ш ,М -ийн Ме /М / нь /цэргийн батлахын дугаар 0/ Б аймгаас Н -ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад У -ын даргын 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн н/301 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан гэжээ.
6.2 Ш.Ме д 1989 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс олгосон 00 дугаартай цэргийн батлахын эхний хуудсанд овог Ш , нэр Ме , 1971 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн талаар бичигдэж, цэргийн хэлтсийн дарга С гэж бичиж, тус хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан байна.
Уг дэвтрийн 3-4 дүгээр хуудсанд 1989 оны 10 дугар сарын 19-ний өдөр цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татсан, 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр б/122 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халсан тухай бичилт хийгдэж тамга дарж баталгаажуулсан боловч шүүхийн журмаар авсан Т газрын Тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/1994 дугаартай архивын лавлагаанд түүнийг Б аймгаас Н -ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад У -ын даргын 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн н/301 дүгээр тушаалаар цэргийн албанаас халагдсан гэж ирүүлсэн тул уг лавлагааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
6.3 Т газрын Тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 08/1994 дугаартай архивын лавлагаанд хүсэлт гаргагч эцгийн болон нэр нь түүний 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд бичигдсэнээр бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
7.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаар хүсэлт гаргагчийнХ дугаар ангид 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дуустал хугацаат цэргийн алба хаасан болох тогтоогдлоо.
8.Хүсэлт гаргагч М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаарХ дугаар ангид цэргийн алба хаасан байдлаа тогоолгохоор шүүхэд хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
9.Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтыг үндэслэж, хүсэлт гаргагч М ньХ дугаар ангид 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч М ньХ дугаар ангид 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ