Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 182/2020/00620/И |
Дугаар | 1136 |
Огноо | 2020-05-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1136
“Б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/0081 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч О т холбогдуулан орон сууцны ашиглалтын зардал халаалтын төлбөрт илүү төлөгдсөн 5 010 190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхоны 9 дүгээр байр, тоот хаягт байрлах Ү-220 035 06 дугаартай, 171,6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч юм. Бид Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай ямар нэгэн гэрээ байгуулаагүй боловч тухайн орон сууцны төлбөрийг тухай бүрд нь төлдөг байсан. Манай байгууллагын ажилтан Л нь уг орон сууцанд байрлаж, өөрийн нэрээр төлбөрөө төлж байжээ. 2019 онд “Б” ХХК-ийн удирдлага солигдоход орон сууцны төлбөр шалгуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвд гаргаж, орон сууцны халаалтын төлбөрийг үндэслэлгүйгээр илүү тооцож авч байсныг мэдсэн. Орон сууцны халаалтын төлбөрийг тухайн орон сууцны талбайн хэмжээнээс тооцож авдаг бөгөөд манай орон сууц нь 171,6 м.кв талбайтай байтал хариуцагч нь 36 м.кв талбайгаас тооцож авдаг байсан байна. Энэ талаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар мэдэгдэхэд “...2019 оны халаалтын улирлаас 171,6 м.кв талбайгаас тооцож авах болохыг мэдэгдье” гэсэн хариуг бичгээр өгсөн ч урьд төлсөн илүү төлбөрийг буцааж өгөх талаар шийдвэрлэж өгөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 0 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцны халаалтын төлбөрт илүү төлсөн 5 010 190 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт болон 2013 оны 09 дүгээр сар хүртэл “ЖМБО” ХХК-иар дамжуулан төлбөр төлж байсан зэргийг үндэслэн дээрх шаардлагаа 1 051 8 8,55 төгрөгөөр багасгаж 3 958 3 1, 5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Иймд хариуцагчаас 3 958 3 1, 5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг 22 дугаар хороонд байрлах Төгөл хус хотхоны байрны ашиглалт үйлчилгээг анх “Ж” ХХК хариуцдаг байсан ба 2013 оны 07 дугаар сараас манай “У” ОНӨААТҮГ нь хариуцдаг болсон. Тухайн үед “Ж” ХХК нь манайд шилжүүлж өгөхдөө айл өрхийн жагсаалтаас өөр ямар ч баримт болон хэрэглэгчтэй байгуулсан гэрээ өгөөгүй. Дээрх компаниас шилжүүлж авсан баримтад “Б” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй, борлуулалтын программд тусгаснаар Төгөл хус хотхоны 9 дүгээр байрны тоот нь Л гэх нэрээр 36 ,5 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байсан. Мөн Л нь гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч нь холбогдох хуульд заасан хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй тул талбайн зөрүүнээс үүссэн төлбөрийг буцаан олгох боломжгүй юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 201 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай 69 дүгээр тогтоолоор орон нутгийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгаж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт нэгтгэх замаар өөрчилсөн. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1 нь гэрээгээ шинэчлэн байгуулах тухай мэдээллийг хэрэглэгч нарт хүргүүлсэн боловч ирж, гэрээг байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О т холбогдох 3 958 3 1 төгрөгийг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 120 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотлоогүй, нотлох баримтыг ирүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн банк” ХХК-иас төлбөр төлсөн талаарх дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулах мөн орон сууцны бүртгэлд нэр нь бүртгэгдсэн БНХАУ-д байрлах толгой компанийн ажилтан Л Гантай холбоотой баримтуудыг БНХАУ-аас шуудангаар ирж байгаа тул хуралдааныг нэг удаа хойшлуулж нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах хүсэлтүүдийг тавьсан боловч анхан шатны шүүх хангаагүй. О ОНӨААТҮГ болон “Төрийн банк” ХХК-ийн бүртгэлд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Төгөл хус хотхоны 9 дүгээр байрны тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр Л гэх хүн бүртгэлтэй байгаа тул компанид төлбөр төлсөн тухай баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг “Төрийн банк” ХХК-ийн зүгээс өгсөн тул шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулах, мөн компанийн ажилтан Л гэх хүнтэй холбоотой болон шаардах эрхтэй эсэх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх хүсэлтэй байгаа боловч Ковид-19 цар тахалын улмаас БНХАУ болон Монгол улсын хил, гааль хаагдаж, шуудангийн илгээмж саатаж байгаа тул шүүх хуралдааны өдөр гаргаж өгч чадсангүй, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаж өгөх хүсэлтийг тус тус гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй. Уг хэрэг маргааны шүүх хурал нь анх удаагаа зарлагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын нотлох баримт бүрдүүлэн өгөх, шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангаагүй хэрнээ хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдуулан орон сууцны ашиглалтын зардалд илүү төлөгдсөн 5 010 190 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасган 3 958 3 1, 5 төгрөг болгон өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь “...орон сууцны халаалтын төлбөрийг үндэслэлгүйгээр илүү тооцож авсан бөгөөд 171.6 м.кв талбайтай байтал хариуцагч нь 36 м.кв талбайгаас тооцож авсан” гэж, хариуцагч нь “...гэрээ байгуулаагүй, борлуулалтын программд бүртгэгдсэн 36 .5 м.кв талбайгаар тооцсон, хэрэглэгч үүргээ биелүүлж гэрээгээ байгуулаагүй тул талбайн зөрүүнээс үүссэн төлбөрийг буцаан олгох боломжгүй” гэж тус тус тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Б ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон 9 дүгээр байр, тоотод байрлах 171.6 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-9/
Дээрх Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон 9 дүгээр байр, тоот орон сууц нь хариуцагч байгууллагад Хятад улсын иргэн Л нэрээр бүртгэлтэй, тус орон сууцны талбайн хэмжээг 36 .5 м.кв-аар тооцож халаалтын хөлс төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцанд хамаарах тул уг орон сууцны халаалт, халуун ус, ариутгал, хог цахилгаан холбоо зэрэг ашиглалтын зардлыг Иргэний хуулийн 1 7 дугаар зүйлийн 1 7.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй талаар шүүх зөв дүгнэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч байгууллагад 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 0 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх орон сууцны халаалт болон ашиглалтын зардлыг хариуцагч байгууллагад төлж байгаагүй, харин уг орон сууцанд тухайн үед амьдарч байсан Хятад улсын иргэн Л төлж байсан болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцны халаалт болон ашиглалтын зардалд 3 958 3 1. 5 төгрөг илүү төлүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.
Хэдийгээр нэхэмжлэгч дээрх орон сууцны өмчлөгч боловч уг орон сууцны халаалт болон ашиглалтын зардлыг өөр бусад этгээд төлсөн тохиолдолд бусдын илүү төлсөн мөнгийг шаардах эрх түүнд үүсээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн “Төрийн банк” ХХК-аас төлбөрийн баримт гаргуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй шүүхийн журмаар гаргуулах нотлох баримт биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтуудыг өөрөө бүрдүүлэх боломжтой байжээ. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөхийг шүүхээс хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй тул шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/0081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 95 120 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. , 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ