| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0340/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/336 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/336
2017 12 19 336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.гийн Д-д холбогдох эрүүгийн 1738003110105 дугаар хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Д,
Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тээл гэх газар жолоодож явсан ЗИЛ-130 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг шавраас гаргах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас Н.Б- нь машины арын дугуйнд эвсэн модонд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тээл гэх газар жолоодож явсан ЗИЛ-130 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг шавраас гаргах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас Н.Б-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай сумын нутгийн танил Н.Б- гэдэг хүн намайг модонд яваад өгөөч гэж нилээн хэдэн удаа гуйсан юм. Тэгэхээр нь би явж өгье гээд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр модонд явсан. ...Тээл гэдэг газар луу өгсөөд явж байтал замд цагаан өнгийн портер маркийн машинтай хүмүүс байхаар нь зогсоод жолоочтой нь уулзтал машины аккумлятор суучихлаа чирээд асаагаад өгөөч гэхээр нь тэгье гээд татах гээд буцаж эргэх гэж байгаад би машинаа шаварт суулгачихсан. Тэгээд байж байтал өөр нэг машин ирээд нөгөө цагаан өнгийн портер машиныг холбож асааж өгөөд явсан, тэрийг явсны дараа би машинаа гаргах гээд эхлээд урагшаагаа гаргах гээд хүчрээгүй, тэгэхээр нь хойшоогоо татъя гээд нөгөө цагаан портероор араасаа тороосоор татуулахаар болоод би машиндаа суугаад машинаа асаагаад хойшоо гаргах гээд хөдөлгөөн хийж байхад манай банди машинаа зогсоогоорой унтраагаарай гэхээр нь зогсоод машинаа унтраагаад буугаад иртэл Н.Б- газарт уначихсан хэвтэхээр нь яасан бэ гэхэд дугуйнд эвсэн байсан модонд цохиулчихлаа гэсэн, тэгээд бид нар сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгөөд эмнэлгийн машин ирж Н.Б-ыг сумын төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10-р сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байтал манай нутгийн ах Н.Б- гэрт ирээд маргааш модонд яваад өгөөч гэж гуйхаар нь би гэр барих байснаа хойшлуулаад маргааш нь Н.Б- ахтай хамт модонд явсан. ...Зил 130 машины зүүн хойд талын дугуй нь хий эргээд байсан болохоор урагшаагаа гаргах гэж байхдаа зүүн хойд талын дугуйнд урт бараг 5 метр орчим урт мод эвсэн. Тэгээд сүүлд хойшоо гаргах гэж байхад нь би зүүн хойд дугуйны урд талд эвсэн 5 орчим метр урттай мод дугуйны эргэлтэнд савсан юм уу, яасан юм савж ирээд намайг цохисон. Би цохиулснаа л мэдэж байна, нэг мэдэхэд сумын төвд эмнэлэгт хүргэгдчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10-р сарын 03-ны өдөр би Д- гэж хүнтэй ярилцаад хоёулаа түлээнд явж түлээгээ хувааж авахаар болоод би түлээнд явалцаж өгөх хүн олох болж Н.Б-ын гэрт очиж түүнийг гуйж явсан. Тэгээд хөдөө модруугаа явж байтал замд аккумлятор нь суучихсан портер машинтай жолоочтой тааралдаад тэр машиныг татаж асааж өгөх гэж байгаад шаварт суучихсан. Тэгээд өөрсдөө гарч чадахгүй болоод байж байтал араас дахиад нэг портер ирээд түүний аккумляторыг авч нөгөө татаж өгөх гэж байсан портероо асааж аваад асаасан портероороо урагшаа дэм өгч татуулаад шавраасаа гарч чадаагүй. Тэгээд болохгүй болохоор нь арагшаа татаж байхад Н.Б- Зил-130 машины ар талд зогсож байсан, тэгж байгаад нэг хартал газарт уначихсан хэвтэж байхаар очоод үзтэл модонд цохиулсан байдалтай хэвтэж байсан. Очиж харахад зил-130 машины дугуйнд эвсэн байсан модонд цохиулсан болох нь харагдаж байсан. Тэгээд би машинаа унтраа гэж хашгираад модонд цохиулсан хүнээ тэврээд тэндээс эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн орчим манай төрсөн ах Н.Б-ыг гэртээ байж байхад нь Н.Б- гэдэг хүн гэрт нь очоод түлээнд явалцаад өгөөч гэж гуйгаад аваад явсан байсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед Н.Б- ахын эхнэр Б- эгч надруу залгаад Н.Б- ах чинь модонд цохиулсан эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна, хоёулаа хамт эмнэлэг дээр очих уу гэхээр нь би хамт очтол Н.Б- ах эмнэлгийн хүлээн авахын өрөөнд толгойноос нь цус гарсан бололтой толгойг нь боосон мөн гарыг нь хантайрч хүзүүнээс нь уясан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10-р сарын 03-ны өдөр шиг санагдаж байна. Манай аав Д- О- гуайн түлээнд хамт яваад ирье гэсэн. ...Манай аав машинаа зогсоогоод тэр портер машины жолоочтой уулзтал тэр машины аккумлятор суучихсан байна, чирээд асаагаад өгөөч гэж аавд хэлж байсан, тэгээд аав машиныг нь чирч гаргахаар уг машины араар нь тойроод араас нь татахаар явж байгаад шаварт суучихсан. Тэгээд бид нар машинаас буугаад тойрч хараад байцгааж байтал нөгөө портер машины жолооч нь замаар явж байсан нэг машиныг зогсоож аккумляторыг нь авч холбож асаасан. Тэгээд тэр жолооч ах машинаа асаагаад манай машиныг татахаар болсон юм. Тэр жолооч ах эхлээд манай машины чиргүүлийг дангаар татаад шавраас гаргасан. Манай аавын машины чиргүүл нь бол шаварт суугаагүй байсан. Аавын зил-130 машины зөвхөн баруун талын хойд дугуй нь шаварт суучихаад хий эргээд гарахгүй байсан. Тэгээд машинаа татуулаад гарахгүй байсан. Татах үед би тэвшин дээр гарчихсан байсан. Аав өөрийнхөө машины жолоон дээр байсан, Н.Б- гуай портер машины ойролцоо байх шиг харагдсан, Н.Б- гуай машины баруун талд зогсож байгаад шаварт суусан арын дугуйны урдаас нь эвсэн байсан богино модыг аваад ард нь хийсэн байсан. Тэгээд намайг өөр тийшээ харсан байхад мөн нэг урт нарийхан мод хийчихсэн харагдсан, тэгээд машин хаазалж байхад тэр модныхоо ойролцоо зогсож байгаад нэг харахад модны бөгсөнд цохиулсан байдалтай доошоогоо бөхийсөн байдалтай өвдөг дээрээ суугаад хэвтсэн байсан. Анх би хараад Н.Б- гуайг дуудаж хэлтэл Н.Б- гуай аавыг дуудаж машиныг унтраалгасан. Тэгээд бид нар хажууд нь очиход ухаан алдсан бололтой чих болон хамраас нь бага зэргийн цус гарсан байсан. Тэгээд манай аав Д- сумын эмнэлэг рүү ярих хэрэгтэй байна гээд өөрийнхөө утсаар сумруу залгаж түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 621 дугаартай:
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тээл гэх газар жолоодож явсан ЗИЛ-130 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг шавраас гаргах үйлдэл хийхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангаагүй хөдөлгөөн хийсний улмаас Н.Б- нь машины арын дугуйнд эвсэн модонд цохиулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүйгээр мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтат мэдээллээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Д-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Д-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Хохирогч Н.Б- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ хийсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох №314094 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 443 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738003110105 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР