Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“******* ******* ******* ******* ******* *******” ХХК /РД:*******/  

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хооронд үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* *******” ХХК-аас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* *******”  ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/466 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Дархан цаазат газар нутгийн Зайсангийн ам хязгаарлалтын бүсэд м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгосон.[1]

2.2. Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А, Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Н.П, тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Б******* нар гуравласан гэрээ байгуулжээ.[2]

2.3. Гэрээ байгуулаад компанийн зүгээс газар дээр аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган “Г” ХХК-аар 2022 оны  газрын төлөв байдлын хянан баталгаажуулалтыг хийлгэсэн байна.[3]

 2.4.  Мөн тухайн газар дээр байгуулах буудаллах, отоглох орон байр /аялал жуулчлалын цогцолбор/-ны МЗХ2022/39-051 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг[4] батлуулж, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2020/Е106 дугаартай Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудсыг баталгаажуулсан байна.[5]

2.5. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/082 дугаартай Газар ашиглах гэрээ дүгнэх хуудсаар[6] газар ашиглах гэрээг талууд дүгнэсэн байх бөгөөд тус хуудасны 14-ийн 3.4-д “Гэрээний дагуу газрын төлбөр баримттай. 2021 оныг дуустал төлбөр төлсөн акттай”[7] гэж дүгнэгджээ.

2.6. Дээрх үйл баримт нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01122-2021/02714 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[8] нотлогдоно.

2.6. Харин нэхэмжлэгчийн зүгээс 2022, 2023 онд хамаарах газрын төлбөрийг төлөөгүй, энэ үйл баримттай нэхэмжлэгч маргадаггүй.

2.7. Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 дугаартай тушаалаар[9] нэхэмжлэгчийг “... газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй ...” үндэслэлээр буруутган, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “... компанийн зүгээс газрын төлбөр төлөх үүрэгтэй байсан гэдэгтэй маргадаггүй. Газрын тухай хуульд газар ашиглах гэрээ байгуулах журам байна. Хуульд ерөнхий заасан зохицуулалтыг газар ашиглагч этгээдтэй нарийвчилсан харилцаагаар зохицуулсан, хоногт 0.5%-аар алданги тооцох зохицуулалттай байна. Энэ зохицуулалтыг хариуцагчийн зүгээс юу гэж дүгнэв. Газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд явж байгаа компанийн үйл ажиллагаа, ашиг сонирхлыг зөрчсөн нь хууль бус гэж үзэж байна. Захиргааны акт гаргахын өмнө гэрээтэй холбоотой харилцааг дүгнээгүй, нарийвчилсан зохицуулалтыг үзэлгүйгээр, шууд нэг талын хүсэл зориг давамгайлж, захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, актыг гардуулаагүй, шуудангаар явуулсан. Захиргааны байгууллага эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд заавал мэдэгдэж, сонсгож, тайлбарыг авч байж шийдвэр гаргах ёстой байсан ....” гэх агуулгаар маргаж байна.  

2.9. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот саналд дурдсанаар 2022 оноос 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй байна. Мөн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналд дурдсан байсан. Гэхдээ 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг гэрээ байгуулснаас 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа учраас Зөвлөл шийдвэр гаргаад сайд зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг баримталж шийдвэр гаргасан байдаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдөр төлөхөөр тогтоосон байхад 2022, 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байна ...” гэж тайлбарлав.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравласан гэрээний зүйл заалтыг уншаад өгье гэж бодлоо. Гуравласан гэрэ******* газрын төлбөрийг төлөх, алданги төлөх талаар зохицуулсан.  2022, 2023 оны татвар төлөөгүй байна гэж хэллээ. 2023 оны татвар төлөх, ногдуулах нь Татварын тухай хуулийн заалтаар дараа оны 2 дугаар сарын 10-нд төлж, тайлагнана гэж заасны дагуу 2023 оны татварыг төлж тайлагнах сүүлийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болно гэж харж байна. 2023 оны татварыг төлж тайлагнах хугацаа дуусаагүй буюу 09 дүгээр сард ийм шийдвэр гараад, 11 дүгээр сард манай газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй гэж харж байна. Сая өөрөө хэллээ, 4 улиралд хуваагаад ногдуулалтыг төлөх ёстой гэж гэрэ******* заасан тэр үнэн. Татвараа төлөх гээд 2023 оны 6 дугаар сард очиход татварын ногдуулалт нэг өдөрт 2,400,000, 1,200,000,  1,200,000 гээд 3 ногдуулалт үүсгээд, 2023 оны 2 дугаар сард нэг дор 15,600,000 гаруй төгрөг гээд ойлгомжгүй, тодорхойгүй ногдуулалт үүсгэсэн байсан. 4 улиралд хуваах юм бол манайх 1 улиралд 4 сая орчим төгрөг төлөх юм байна гэсэн ойлголттой байсан. Баянзүрх татварын хэлтэст очоод үзэхэд  нэг өдөрт 2,400,000, 1,200,000,  1,200,000 гээд дотор нь задалсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна, 4 хувааж төлөх байхад ийм асуудал үүссэн байна гээд хүсэлт тавьсан. Ийм зөрчлүүд гарсан, ойлгомжгүй, тодорхойгүй байдалтай ногдуулалт үүссэн байсан. Төлөх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж, тайлагнана гэсэн Татварын хуулийн зүйл заалтыг бариад 2023 ондоо татвараа төлөх юм байна гэсэн ойлголттой байхад 2023 оны 11 дүгээр сард гэрийн хаягаар цуцалсан тушаал нь ирсэн. *******йм болохоор яаравчилсан, нэг талыг барьсан шийдвэр гаргаад цуцалсан гэж харж байна.” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/472 дугаар тушаалыг хүчингүй болгуулах юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд ******* ******* ******* ******* ******* ******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/466 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Дархан цаазат газар нутгийн Зайсангийн ам хязгаарлалтын бүсэд м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг авсан. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр тухайн компани гэрчилгээ аваад Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу Дүүргийн Засаг дарга болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын  захиргаатай 3 талт гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад компанийн зүгээс газар дээр аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргаад Г ХХК гэдэг газраар 2020 оны  газрын төлөв байдлын хянан баталгаажуулалтыг хийлгэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Богдхан уулын Дархан Цаазат газрын  хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А, Богдхан Уулын Дархан Цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Н.П, гүйцэтгэх захирал Х.Б******* гэсэн 3 хүн гуравласан гэрээг байгуулсан. Тухайн гэрээ нь захиргааны гэрээ юм. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас захиргааны актаар асуудлыг шийдсэн нь буруу гэж үзэж байна. Газрын тухай хуульд заасан 40 дүгээр зүйлийн 40.1.5-ын хувьд газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж үзэн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус байна. Гэрэ******* тусгасны дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой байтал гэрэ******* заасан урьдчилсан нөхцөл, гэрээний үүргийн хэрэгжилтийг харж үзэлгүйгээр нэг талын хүсэл зоригийг хамгаалсан захиргааны актаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Ямар үндэслэлээр вэ гэхээр бидний зүгээс газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэдэг үйл баримттай маргаагүй. Газрын төлбөр төлөгдөөгүй байсан. Захиргааны гэрээ буюу Газар ашиглах тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д заасан өмнө хэлсэн нотлох баримт гаргуулах хүсэлт хэрэгт зайлшгүй ач холбогдолтой, тодруулах шаардлагатай байсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэх байх. Зөвлөл газар ашиглах эрхийг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл нь ямар шалгууртай, тэрийг хангасан үгүйг нягталж үзээд, газрын төлбөртэй холбоотой асуудалд газар хэлтсээс тайлбар тодруулга, нэхэмжлэх өр үүсгэсэн үү, ямар ажиллагаа хийсэн, ямар нөхцөл байдалд байсан гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан. Гэрэ******* нарийвчлан заасан байхад гэрээний үүргийн биелэлт, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг үзэлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-ыг баримтлан хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуульд газар ашиглах гэрээ байгуулах журам байна. Хуульд ерөнхий заасан зохицуулалтыг газар ашиглагч этгээдтэй нарийвчилсан харилцаагаар зохицуулсан, хоногт 0.5%-аар алданги тооцох зохицуулалттай байна. Энэ зохицуулалтыг хариуцагчийн зүгээс юу гэж дүгнэв. Газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд явж байгаа компанийн үйл ажиллагаа, ашиг сонирхлыг зөрчсөн нь хууль бус гэж үзэж байна. Захиргааны акт гаргахын өмнө гэрээтэй холбоотой харилцааг дүгнээгүй, нарийвчилсан зохицуулалтыг үзэлгүйгээр, шууд нэг талын хүсэл зориг давамгайлж, захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, актыг гардуулаагүй, шуудангаар явуулсан. Захиргааны байгууллага эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд заавал мэдэгдэж, сонсгож, тайлбарыг авч байж шийдвэр гаргах ёстой байсан. Гэрээгээр зохицуулсан харилцааг захиргааны актаар шийдвэрлэх хууль зүйн шаардлага байхгүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэх захирал хэллээ, бид төлбөр төлөх үүрэгтэй бол маргахгүй, төлөөгүй байсанд маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь төлөөгүй байсан, гэхдээ бид******* төлөх боломж олгох ёстой байсан юм биш үү, энэ утгаараа бидний эрхийг зөрчиж байгаа юм биш үү гэдэг талаас нь хараач. Гэрээгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д ашиглах эрх олгож байгаа тал үндэслэл болж гарч байна. Энэ заалтыг харахын бол энэ тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн ашиглуулах, эзэмших, өмчлүүлэх гээд газар эзэмшихтэй холбоотой төрлүүд байна. Гэтэл энэ тохиолдолд ашиглах гэдэг асуудал яригдаж байна. Ашиглахдаа яаж ашиглах вэ гэдэг эрх, эрхийн гэрчилгээ гэдэг юм байгаа боловч тэр ганцхан гэрчилгээ ашиглах эрхийг бүрэн хэмжэ******* зохицуулахгүй. Заавал гэрээний үндсэн дээр зохицуулах юм байна гэдгийг энэ заалтаас харагдаж байна гэж ойлгож байна.  Ашиглахдаа яаж ашиглах юм бэ, өнөөдөр энэ актыг хүчингүй болгоод байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүний харьяа Тусгай хамгаалалттай газар нутгийн Удирдлагын бодлогын хэлтэс түүний дараах шат буюу маргаан бүхий газрыг харьяалдаг Богдхан уулын Дархан цаазат газрын захиргаа гээд төрийн байгууллагын бүтэц харагдаж байна. Энэ бол гуравласан гэрээний нэг л тал байна. Нөгөө тал нь газар нутгийн байрлалаар Хан-Уул дүүргийн Засаг дарга гуравласан гэрээний нэг тал болно. Гуравласан гэрээний Засаг даргад хамаарах эрх үүрэгтэй холбоотой заалтыг харахын бол Засаг даргын эрх хэмжэ******* газрын төлбөртэй холбоотой асуудлыг дүгнэх, энэ гэрээгээ дүгнэх, төлбөр тооцоо нийлэх эрх, үүрэг Засаг даргад олгогдсон нь гуравласан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дугаар зүйлд зааснаар тодорхой харагдаж байна. Газар ашиглах эрхийг биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Засаг дарга Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад саналаа хүргүүлэх эрх хэмжээ гэрээгээр зохицуулсан харагдаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны эрх, үүрэг харагдаж байгаа боловч 4 дүгээр зүйлийн 4.1-ээс 4.8-д заасан энэ байгууллагын эрх үүрэг дээр төлбөр тооцоотой асуудалд санал гаргах эрх гэрэ******* олгогдоогүй харагдаж байна. Газар ашиглагчийн эрх, үүргийг харахад газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5%-аар хоног тутамд алданги төлнө гэсэн үүрэг байна. 5 дугаар 5.6-д газар ашиглах, гэрээг дүгнэх, төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэх гэж заасан байна. Эндээс дүгнэхэд гэрээ дүгнэх асуудал, төлбөр тооцоо төлөхтэй холбоотой асуудал жил тутамд хийгдэх ёстой юм байна. Өнөөдрийн байдлаар ******* ******* ******* ******* ******* ******* ХХК хэд хоног хугацаа хэтрүүлсэн, алданги тооцох хэд хоногийн хугацаа, аль аль төрөл дээр хугацааг хэд хоногоор хэтрүүлсэн гэдэг асуудал тодорхойгүй байна. Зөрчлийг тогтоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогүй байна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хэд хоног хэтрэхээр нь 0.5%-аар алданги тооцоолоход хэдэн төгрөгийн алданги болсон, ямар хугацаанд төл гэж өгсөн, тухайн компани яагаад төлөөгүй байна гэдгийг тогтоох шат дараалсан арга хэмжээнүүд авагдаагүй юм уу, гэрэ******* энэ зохицуулалтуудыг заасан байхад энэ ажиллагаанууд хийгдээгүй юм биш үү, хэрвээ ингээд ороод ирсэн бол манайх төлнө. Энэ төлбөр өнөөдөр ч гэсэн ногдуулалт үүссэн хэвээрээ байна. Төлбөрийг төлөхгүй байх ямар ч боломжгүй. Газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлнө гэсэн зохицуулалт байгаа учраас бид хугацаандаа төлөөгүй хариуцлагаа алдангиа төлөөд хохирлыг арилгах ийм үүрэг байна. Энэ талаас нь хараагүй юм уу шууд цуцлах арга хэмжээ авсанд гомдолтой байна. Гэрээний 3 талд олгогдсон эрх, үүргийг харахын бол гэрээ дүгнэгдээгүй, гэрэ******* заасан заалтууд хэрэгжээгүй байна. *******йм учраас бид гомдолтой байна, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгосон гэдэг талаас, нөгөө талаас тухайн компани энэ газрыг аялал жуулчлалын зориулалтаар авснаар тухайн газарт барихаар эдийн засгийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зураг төсөл нь гарсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь хийгдсэн ийм нөхцөл байдлууд тогтоогдож байна. Энэ нь тухайн компани газартай холбогдуулаад санхүүгийн зардал гаргасан. Гэтэл төрийн байгууллагын гэнэтийн шийдвэр гаргаж байгаа нь татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжийн төрд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан байна гэдэг талаас шүүх бүрэлдэхүүн харж өгөөсэй гэж хүсэж байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар 10.3-т газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ гэж заасан байна. Компанийн захирал өөрөө хэллээ, бид нар 2022 оны эцсийн тооцоо хийх хугацаа дууссан  гэдгийг ойлгож байна. 2023 оны эцсийн тооцоо хийх хугацаа дуусаагүй байсан өнөөдөр ч гэсэн бидний төлөх эрх нээлттэй байгаа болохоор энэ талаас нь хараасай. 10 дугаар зүйлийн 10.4-т Татварын алба Татварын ерөнхий хуульд заасны дагуу газрын төлбөрийн ногдуулалтад хяналт тавьж ажиллана гэсэн зохицуулалт байна. Татвар, төлбөр, хураамж гээд Татварын ерөнхий хуульд заасан татварын төрлүүд байна. Энэ газрын төлбөр татварт орно. Татвар ногдуулах, төлөх  төлөлтөд хяналт тавих ажил Татварын албаны эрх хэмжээний асуудал гэж хуулийн зохицуулалтаар тодорхойлогдож байна. Тэгэхээр хугацаанд нь ногдуулалт хийх, төлөлтөд нь хяналт тавих цаашлаад татвар хураах процесст орно. Татвар хураах процесс хугацаа хэтэрсэн гэдэг асуудал яригдахаар хугацааны алданги тооцох асуудал Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн төлбөрийн хуулиар зохицуулагдана. Эндээс үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь газар ашиглах, эзэмших эрхийг цуцлах нарийвчилсан төрлийн, тухайлсан хууль нь биш юм. Төлбөр төлөх гэдгээрээ Төлбөрийн тухай хуулиар татвар, төлбөр, хураамж нь Татварын албаны эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарах процесс болчихлоо. Алданги тооцох асуудал илүү хуульд нийцэж байна. Үүргээр хүлээсэн алданги, газрын төлбөрөө төлөөд явах боломжтой байсан. Эсрэгээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын  яам чиг үүргийнхээ хүрэ******* тухайн тусгай хамгаалалттай газар нутагт энэ компани зориулалтын бусаар юм барьсан уу, зориулалтын бусаар газрын нөхцөл байдлыг өөрчилсөн үү гэдэг талаас нь, байгаль орчинд хор хөнөөлтэй хориглосон үйл ажиллагаа явуулсан уу гэдэг талаас нь дүгнэх нь тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудал байхад Татварын алба, Газрын албаны чиг үүрэгтэй шууд хамаарч, зөвхөн Газрын алба  Засаг даргын эрх хэмжээний асуудалд хэтэрхий орсон юм биш үү гэсэн гомдолтой байна. Шүүх бүрэлдэхүүн энэ талаас нь харж өгнө үү. Газрын төлбөрийн нэхэмжлэгдээд байгаа цаг хугацааг нарийн тодруулж хэлж өгөхийг хүсэж байна. Хан-Уул дүүргийн Газрын албанаас авсан албан бичигт 2022, 2023 онд гэж бичигдсэн байна. Өнөөдөр 2024 он, бид нэхэмжлэлээ 2023 оны 11 дүгээр сард гаргасан, Сайдын тушаал 2023 оны 09 дүгээр сард гарсан. 2023 оны тухай ярихад 1, 2 дугаар улирлын төлбөрийн хэмжээг нэхэмжилсэн бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Хан-Уул дүүргийн Газрын албанаас ирсэн албан бичгийн хавсралтад жил бүр төлбөр төлсөн харилцааг дүгнэсэн актыг харахын бол төлбөр төлөлтийг дүгнэж явах нь аль аль талдаа эрх ашгийг нь хүндэтгэсэн, харилцан үүргээ мэдэлцсэн, үүргээ хүлээсэн асуудал болох байсан. Ингэж харилцаа үргэлжилсэн бол хүндрэлтэй асуудал үүсэхгүй байх боломжтой гэж харж байна. Энэ бүх үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний А/466 дугаар тушаалаар ******* ******* ******* ******* ******* ******* ХХК Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/472 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот саналд дурдсанаар 2022 оноос 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй байна. Мөн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналд дурдсан байсан. Гэхдээ 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг гэрээ байгуулснаас 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа учраас Зөвлөл шийдвэр гаргаад сайд зөвхөн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг баримталж шийдвэр гаргасан байдаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдөр төлөхөөр тогтоосон байхад 2022, 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой байна. *******йм болохоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн сайдын тушаал эрх зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна.

Төрийн байгууллага хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тухайн хуулийн этгээд газрын төлбөрөө төлөөгүй юм шиг тайлбарлаад байна. Гэтэл газрын төлбөр төлөх үүрэг нь хуулийн этгээдэд хамааралтай зохицуулалт. Хан-Уул дүүргийн Газрын албанаас ирүүлсэн албан бичигт 2022, 2023 оны татварын нэхэмжлэх болон нөхөн ногдуулалт үүссэн гэдэг агуулгаар ирсэн. Гэтэл тухайн компани өөрөө яагаад, ямар шалтгааны улмаас төлөөгүй вэ гэдгийг тайлбарлахаас илүү төрийн байгууллага буруутай юм шиг, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хяналт тавиагүй юм шиг яриад байгааг зөвшөөрөх ямар ч боломжгүй. Газрын төлбөрийг тухайн газрыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацааны дотор төлөх нь тухайн хуулийн этгээдийн үүрэг. Гэрээ дүгнээгүй байхад цуцалсан гэж яриад байна. Гэрээ дуусгавар болох үндэслэл Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тодорхой заасан байна. 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болох юм бол гэрээ дуусгавар болно гэдгийг тодорхой бичсэн байхад энэ талаар огт дурдахгүйгээр гэрээ дуусгавар болох үндэслэл, газрын төлбөрийг яагаад төлөөгүй асуудлаар ярихгүй, төрийн байгууллага буруутай, дараа жил нь төлөх байсан гэдэг агуулгаар тайлбарлах боломжгүй юм. Газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар тодорхой хуульчилсан байхад Засаг даргын эрх хэмжээ гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах эрхийг төрийн захиргааны төв байгууллага шийднэ гэж тодорхой заасан, Засаг даргын эрх хэмжээ рүү орсон асуудал байхгүй гэдгийг дурдъя. Газрын төлбөр төлөөгүй асуудалд хэрэгт тодорхой авагдчихсан, Газрын албанаас ногдуулалт үүссэн, 2022 болон 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/472 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын эрх зүйн голлох үндэслэлийг үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт байна.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:” гээд, мөн зүйлийн 40.4.1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр;” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж тус тус заажээ.

3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас олгосон газар ашиглах эрхийн дагуу ашиглах эрхийн гэрчилгээ авсан этгээд нь тухайн газарт холбогдох газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор зохицуулсан байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* *******”  ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/466 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Дархан цаазат газар нутгийн Зайсангийн ам хязгаарлалтын бүсэд м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгожээ.[10]

5. Улмаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг /гуравласан гэрээг/[11] 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан болох нь тогтоогдож байна.

6. Тус гэрээний 2.3-ын в/ буюу Төлбөр хийх хугацааг талууд тохирохдоо “Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн татварын газрын дансанд төлнө” гэж тохиролцжээ.[12]

7. Дээрх гэрээний дагуу талуудын тохиролцсон хугацаа нь Газрын төлбөрийн тухай хуульд заасан зарчимд нийцсэн байна. Тодруулбал:

8. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасан.

9. Гэвч нэхэмжлэгч нь 2021 оныг дуустал газрын төлбөрийг төлсөн[13] үйл баримт тогтоогдож байх боловч 2022, 2023 оны газрын төлбөрийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар тогтоогдлоо.

10. Нэхэмжлэгчийн зүгээс дараах агуулга бүхий тайлбарыг гаргасныг доорх үндэслэлүүдээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тодруулахад:

11. Нэхэмжлэгчээс “Газар ашиглагчийн эрх, үүргийг харахад газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5%-аар хоног тутамд алданги төлнө гэсэн үүрэг байна. Гуравласан гэрээний 5 дугаар 5.6-д газар ашиглах, гэрээг дүгнэх, төлбөр тооцоо нийлсэн акт үйлдэх гэж заасан байна. Эндээс дүгнэхэд гэрээ дүгнэх асуудал, төлбөр тооцоо төлөхтэй холбоотой асуудал жил тутамд хийгдэх ёстой юм байна” гэж маргасан.

12. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гуравласан гэрээний 5.5-д “... хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх” гэж заасан байх боловч гэрээний энэхүү тохиролцоо нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтад заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” талаарх газар ашиглагчийн үүргийг өөрчлөхгүй.

13. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулиудын зохицуулалтын заавал биелэгдэх императив шинжийг гэрээний талуудын тохиролцоогоор өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

14. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.6-д “газар ашиглах гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх” гэж заасан байх боловч энэхүү үүргээ нэхэмжлэгч болон хариуцагч талууд хэрэгжүүлээгүй нь газрын төлбөр төлөх үүрэгт шууд нөлөөлөхгүй буюу гэрээний биелэлтийг дүгнэх талаар сонсох ажиллагааг хийсэн ч газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ямар нэг байдлаар эерэг нөлөөлөл үзүүлэхгүй гэж шүүх дүгнэлээ.

15. Тодруулбал, газар ашиглах гэрээг талууд 2022 болон 2023 онд дүгнээгүй боловч нэхэмжлэгч нь 2021 онд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн, харин 2022, 2023 онд газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн болох нь шүүхэд ирүүлсэн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17/36 тоот албан бичгээр[14] тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг нотолж байна.

16. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар 10.3-т газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ гэж заасан байна. Компанийн захирал өөрөө хэллээ, бид нар 2022 оны эцсийн тооцоо хийх хугацаа дууссан  гэдгийг ойлгож байна. 2023 оны эцсийн тооцоо хийх хугацаа дуусаагүй байсан өнөөдөр ч гэсэн бидний төлөх эрх нээлттэй байгаа ...” гэх агуулгаар маргасан.

17. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.” гэж заажээ.

18. Хуулийн дээрх зохицуулалтын агуулга нь Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайлангаа харьяалах татварын албанд тушаах, ногдуулалтын эцсийн тооцоог хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

19. Харин хуулийн дээрх зохицуулалт нь газар ашиглагчаас газрын төлбөрөө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй холбоотой зохицуулалт биш бөгөөд энэ талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан заалт нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг байна.

20. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

21. Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс “... Татвараа төлөх гээд 2023 оны 6 дугаар сард очиход татварын ногдуулалт нэг өдөрт 2,400,000, 1,200,000,  1,200,000 гээд 3 ногдуулалт үүсгээд, 2023 оны 2 дугаар сард нэг дор 15,600,000 гаруй төгрөг гээд ойлгомжгүй, тодорхойгүй ногдуулалт үүсгэсэн байсан ...”  гэх агуулгаар тайлбарлан маргасан.

22. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дурдаж буй үйл баримтыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний энэ тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

23. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх зөрчил тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

24. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/472 дугаар тушаалын үндэслэл хэсэгт бичигдсэн тушаал гаргах үндэслэл болж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан зөвлөлөөс гарсан шийдвэр, тэмдэглэлийг гаргуулан авах тухай” хүсэлт гаргасан.

25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг ... шаардан гаргуулж болохгүй.” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан зөвлөлөөс гарсан шийдвэр, тэмдэглэл нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэдэг үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

26. Учир нь, маргаж буй захиргааны актын эрх зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталсан, хариуцагчаас нэхэмжлэгчийг зөвхөн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа энэ тохиолдолд шүүх тухайн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрэ******* эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

27. Мөн хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад үндэслэсэн энэ тохиолдолд шүүх маргаан бүхий газарт үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* *******” ХХК-аас гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/472 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 44, 48 дахь тал

[2] Хх 13-15 дахь тал

[3] Хх 31-32, 27-30 дахь тал

[4] Хх 24-25 дахь тал

[5] Хх 21-23 дахь тал

[6] Хх 17-18 дахь тал

[7] Хх 18 дахь тал

[8] Хх 19 дэх тал

[9] Хх 43 дахь тал

[10] Хх 44, 48 дахь тал

[11] Хх 13-15 дахь тал

[12] Мөн т*******

[13] Хх 19 дэх тал

[14] Хх 58 дахь тал