| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00939/И |
| Дугаар | 130/ШШ2024/00742 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2024/00742
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б. Хаяг:Б аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Е. Хаяг:Б аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар бүхий нэгж талбарын, хаваржааны зориулалтаар 700 м.кв эзэмшил газарт байршилтай чулуу хашаан дотор хариуцагч Е ийн модон материалаар барьсан дэвэртэй саравчтай хашаа, өвсний хашаа, байшинг тус тус албадан нүүлгэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ,
Хариуцагчийн өмгөөлөгч Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
Хариуцагч Е т шүүх хуралдааны товыг орон нутгийн радиогоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч өмгөөлөгч болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б нь анх шүүхэд хариуцагч Е т холбогдуулан өөрийн эзэмшлийн Б аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, нэгж талбарын 000 дугаар бүхий 700 м.кв талбайтай, Ш 3 дугаар багт байрлах хаваржааны зориулалттай газрыг Е ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн газарт байршилтай малын хашаанд малаа оруулахгүй байхыг болон нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, тухайн газарт барьсан байшин болон малын хашааг албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлага Б аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар бүхий нэгж талбарын, хаваржааны зориулалтаар 700 м.кв эзэмшил газарт байршилтай чулуун хашаан дотор хариуцагч Е ийн модон материалаар барьсан дэвэртэй саравчтай хашаа, өвсний хашаа, байшинг тус тус албадан нүүлгэх тухай болгож тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байгаа. Үүнд: Б аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар бүхий нэгж талбарын, хаваржааны зориулалтаар миний эзэмшлийн 700 м.кв газарт байршилтай малын чулуу хашаа дотор нь Е ийн модон материалаар шинээр барьсан малын болон өвсний хашаа, байшинг албадан нүүлгэх тухай болгож нэхэмжлэлийн шаардлага тодруулсан.
1.2 Чулуун хашаа нэгдлийн үед баригдсан. Тийм учраас чулуун хашаанд ямар нэгэн маргаан байхгүй. Тэгэхээр тухайн газарт зөвхөн чулуун хашаа үлдэх ёстой. Харин бусад хариуцагчийн барьсан хашаа, байшингуудыг албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Хариуцагч тухайн чулуу хашаа дотор модоор малын болон өвсний хашааг тус татаж өвс хадаж буулгасан байдаг. Тийм учраас хариуцагчийн дандаа модон материалаар барьсан дээвэртэй хашаа болон байшинг албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Бодит байдлыг шүүхийн зүгээс газрын үзлэг хийх үед харж үзэж фотогоор баталгаажуулж хэрэгт хавсаргасан байна.
1.3 Тухайн эзэмшлийн газарт буй чулуугаар өргөсөн хашаагаа хууль журмаар эзэмших гэхэд хариуцагчаас хавар ирж хашаа дотор барьсан саравчтай модон хашаанд мал төлүүлж сад учруулж байгаа тул Б аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар бүхий нэгж талбарын, хаваржааны зориулалтаар 700 м.кв эзэмшил газарт байршилтай чулуу хашаан дотор хариуцагч Е ийн модон материалаар барьсан дэвэртэй саравчтай хашаа, өвсний хашаа, байшинг тус тус албадан нүүлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
2.Хариуцагч Е ийн хариу тайлбар, татгалзал:
2.1 Миний бие Ц сумын 3 дугаар багт байршилтай Ш гэх газарт байгаа маргаан бүхий хаваржаанд ямар ч хамааралгүй.
2.2 Би 2018 онд Х тай гэр бүл болсон. Миний хадам ах болох М , А нар нь 2021 онд Ш т байгаа дээрх хаваржааны чулуу хашааг надад түр эзэмшиж бай гээд М нь хашааны саравчийг янзлаад зуслан руу гарч яваад 8 дугаар сард хадланд ирэхэд саравчийг буулгаж моднуудын нааш цааш нь болгоод тараагаад цацаад явсан байсан.
2.3 Дараа нь М 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь М ын хөрөнгө бөгөөд би тэнд түр сууж байна. М , А.А нар нь надад хэлэхдээ тухайн хаваржаа бидний аавын эзэмшлийн хаваржаа байгаа, чи түр ашиглаж бай гэсэн. Би тэрний дагуу тухайн хаваржааг түр ашиглаж байгаа. Тухайн хаваржааны үндсэн эзэн М байгаа.
2.4 Дээрх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар 1993-1994 онуудад Б аймгийн Ц сумын А ХК-ийн мал хөрөнгийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбараар хувьцаанд авсан байдаг. Ингэхдээ Ш т байгаа хаваржааг Д , А , Х , Т нар хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбараар хувьцаанд авсан байдаг. Т нь 1995 онд хувьцаагаа Д т худалдсан ба энэ талаарх гар баримт Д т байгаа. Х нь Д тай хамт тухайн хаваржаанд амьдарч байгаад 2009 онд нас барсан. Д нь 2011 онд аймгийн төв руу нүүхдээ чулуун хашааны саравчийг буулгаж авч явсан ба чулуу хашаа тэнд үлдсэн. Д аймаг руу нүүхдээ өөрийн ах А д би аймаг руу нүүж явж байна, та хаваржааны чулуу хашааг авч үлдээрэй гээд үлдээгээд явсан.
2.5 А 2015 онд мөн нас барснаас хойш түүний хүү М , А.А нар эзэмшиж ирсэн байдаг юм байна. Би энэ талаар М , А.А нараас сонсож мэдсэн. Тухайн маргаан бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах бөгөөд тэнд газрыг зөвхөн гэрээгээр ашигладаг. Тэнд газар эзэмшүүлэхийг хуулиар зөвшөөрдөггүй. Б нь тэднээс ямар журмаар, яаж гэрчилгээ авсныг би мэдэхгүй. Нэгэнт тухайн хаваржааны газрын эзэн нь М учир тэр хүн хариуцах ёстой гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 000 дугаар бүхий 700 м.кв газрын 30 жилийн хугацаатай Ш 3-р багаа хаваржааны зориулалтаар 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр газрын албан дарга, сумын газрын даамал К ээс олгосон 000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Е , А , К , Б , Б гэх хүмүүсийн бичсэн гэх тодорхойлолт, Б аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, уг захирамжийн хавсралт, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өмгөөлөгч С тэй байгуулсан 10 дугаартай өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр К ийг гэрч асуулгах хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгч Б ын Ц сумын ЗДТГазрын дарга болон сумын Засаг дарга нарт гаргаж байсан хүсэлт, Б ын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого, Б аймгийн Ц сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 албан бичгийн олгосон тодорхойлолт, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот шийдвэрийг үндэслэн Б аймгийн Ц сумын 3-р баг Ц ам газар байрлах нэгж талбарын 00 дугаар бүхий 700 м.кв газрыг өвөөлжөө, хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн 000 дугаарт бүртгэж олгосон иргэний газар эзэмших эрхийн 000 тоот гэрчилгээ, уг гэрчилгээний дагуу Б аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас үйлдсэн Б ын 700 м.кв газрын кадастрын зураг, тухайн өдөр Иргэн,хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08340-2024/00008 дугаартай гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б ын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021-2022 оны, 2010-2015, 2017-2018, 2020 онуудын тооллого, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тухай, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр болон 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2024.01.29-ний өдөр Ц сумын газрын даамлаас Е т олгосон тодорхойлолт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбар, хариуцагчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өмгөөлөгч Б тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, хариуцагчийн өмгөөлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/03 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, М гэх хүний гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Ц сумын А ХК-ни хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр талбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо зэрэг бичгийн нотлох баримтын шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 130/ШЗ2024/00328 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн схем зураг, нэхэмжлэгч Б ын хаваржааны гэх газар байрлах болон маргаан бүхий газарт буй байшингийн болон хашаа хорооны фото зураг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/00481 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Ц сумын газрын даамлын шүүгчийн захирамжид ирүүлсэн хариу тайлбар, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаар албан бичиг, мэдээллийн санд байгаа гэх сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн 42 дугаар захирамжийн хавсралт, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр К ийг гэрчээр асуусан тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШЗ2024/00620 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А ын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар албан бичиг, Д , О нарын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2024/00668 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу тус аймгийн Ц сумын газын даамал Б ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШЗ2024/00863 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Е аа нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйлдүүлсэн газрын кадастрын зургаар хариуцагч Е ийн барьсан гэх байшин болон чулуун хашаа нь давхацсан эсэхийг өмнөх хийсэн газрын үзлэгийн схем зургийг ашиглан гаргасан схем зураг, маргаан бүхий газар шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, газрын үзлэгийн схем зураг маргаан бүхий хашаа хороо, байшингийн фото зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч Б ын Б аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар бүхий нэгж талбарын, хаваржааны зориулалтаар 700 м.кв эзэмшлийн газарт байршилтай чулуу хашаан дотор хариуцагч Е ийн модон материалаар барьсан дэвэртэй саравчтай хашаа болон өвсний хашааг тус тус албадан нүүлгэж, үлдсэн тус газраас хариуцагчийн модон байшинг албан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие маргаан бүхий газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг. Миний бие өвчтэй байгаад, хүү маань нас бараад ажил явдалтай байсан учраас хэдэн жил тухайн газарт очиж сууж чадаагүй байсан юм. Гэтэл миний тэр байдлыг ашиглан Е миний газарт модоор байшин, чулуу хашаан дотор модон материалаар саравчтай хороо барьж авсан байна. Б аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот шийдвэрийг үндэслэн,нэгж талбарын 000 дугаар бүхий 700 м.кв газрын 30 жилийн хугацаатай Ш 3-р багтаа хаваржааны зориулалтаар надад 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон 000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшдэг бөгөөд уг газар эзэмших гэрчилгээг 2024 оны 2 дугаар сарын 15-нд шинэчлэн авч, газрын кадастрын зураг үйлдүүлж хууль ёсны дагуу тухайн газрыг эзэмшиж байна.Иймд шүүхээс миний эзэмшлийн тус аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар нэгж талбарын, хаваржааны зориулалтаар 700 м.кв талбайтай газарт буй чулуу хашаан дотор хариуцагч Е ийн модон материалаар барьсан дэвэртэй хашаа, өвсний хашаа, байшинг тус тус албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэж тайлбарлажээ.
8.Хариуцагч Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ....миний бие Ц сумын 3 дугаар багт байршилтай Ш гэх газарт байгаа маргаан бүхий хаваржаанд ямар ч хамааралгүй. Би 2018 онд Х тай гэр бүл болсон. Миний хадам ах болох М , А нар нь 2021 онд Ш т байгаа дээрх хаваржааны чулуу хашааг надад түр эзэмшиж бай гээд суулгасан. М 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь М ын хөрөнгө бөгөөд би тэнд түр сууж байна. Маргаан бүхий чулуу хороо нь минийх биш. Тухайн хороог барих материалыг миний хадам ах болох М гэж хүн гаргаж бариулсан. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Би энэ хэргийн хариуцагч биш учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэж маргажээ.
9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:
9.1 Б аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай захирамж, түүний хавсралт, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон нэгж талбарын 000 дугаар бүхий 0000 дугаартай газар эзэмших гэрчилгээ, улмаар уг газар эзэмших гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шинэчилж олгосон нэгж талбарын 000 дугаар бүхий 000 дугаартай газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын 000 дугаартай газрын кадастрын зураг, тухайн газарт Б нь малчин өрхөөр бүртгэгдэж мал тоолуулсан талаарх Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020-2022 он, 2010-2015 он, 2017-2018 онуудын тооллого зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Б нь Б аймгийн Ц сум, 3-р баг, Ц , С /Ш / гэх газарт 700 м.кв газрыг 30 жилийн хугацаагаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшдэг болох нь үйл баримтуудаар тус тус тогтоогджээ.
10.Хариуцагч Е нь миний бие 2018 онд Х тай гэр бүл болсон. Миний хадам ах болох М , А нар нь 2021 онд Ш т байгаа дээрх хаваржааны чулуу хашааг надад түр эзэмшиж бай гээд суулгасан. М 2022 онд тухайн хашааны саравчийг буцааж янзлаад тухайн газарт жижиг модон байшин барьсан. Хашааны саравч, модон байшин нь М ын хөрөнгө бөгөөд би тэнд түр сууж байсан гэж маргаж байгаа боловч маргаан бүхий модон байшинг М нь барьсан эсэх, түүний хөрөнгөөр баригдсан байшин эсэхийг тус тус хариуцагчаас бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба тухайн байшинд хариуцагч сууж хаварждаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
11.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т заасан Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар хариуцагч Е нь эрхийн гэрчилгээгүй газарт байшин барьсан нь хууль бус байгаа боловч нэхэмжлэгч Б ын Б аймгийн Ц сум, 3-р баг, Ц , С /Ш / гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалттай олгосон 700 м.кв газарт үйлдсэн газрын кадастрын зургаар хариуцагчийн барьсан гэх 26.5 м.кв талбайтай модон байшин давхцаагүй болох нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Е ын үйлдсэн нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйлдүүлсэн газрын кадастрын зураг, мөн шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр марган бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон нэхэмжлэгчийн тухайн газраас хариуцагч Е ийн барьсан гэх модон байшинг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Харин нэхэмжлэгч Б т хаваржааны зориулалттай олгосон 700 м.кв газарт байршилтай 198.2 м.кв талбайтай чулуу хашаа нь 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Е ын үйлдсэн схем зураг, мөн шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр марган бүхий газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг зэрэг бичгийн нотлох баримтаар давхцаж байгаа болох нь тогтоогдсон.
13.Маргаан бүхий газарт шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийхэд 198.2 м.в талбайтай чулуу хашаа дотор модоор тасалж саравч хийж, саравчтай хашааны модоор тасалсан хэсгийн урт нь 8.1 м, хашааны талбайн хэмжээ 44.9 м.кв, мөн модоор тасалж өвсний хашаа хийсэн ба уг хашааны урт нь 8.2 м, талбайн хэмжээ 27.8 м.кв байсан ба тухайн модоор тасалж, саравчтай дээвэр хийсэн хашаа хороог хариуцагч Е нь хийж, хаваржиж мал төлүүлж ашиглаж байгаа болох нь тус үзлэгээр мөн тус шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийх үед хариуцагч Е ийн Энэ газарт баригдсан чулуун хашаа бол нэгдлийн үед баригдсан ба уг хашааг миний хадам эцэг А гэдэг хүн эзэмшиж, ашиглаж байсан. Энэ хашаа гурван тасалгаатай, би 2021 онд нэг тасалгаанд нь дээвэр хийхэд тэр жилийн намар Б ирээд миний хийсэн дээврийг буулгаад явсан байна. Дараа нь миний бие 2022 онд дахин дээвэр хийж, 2023 онд хаваржиж мал төллүүлсэн гэх тайлбараар нотлогдож байгаа бөгөөд түүнд хариуцагчаас маргаагүй байна.
14.Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс тухайн маргаан бүхий чулуу хашаа хороо байгаа газар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Б аймгийн Ц сумын Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай захирамж, түүний хавсралт, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон нэгж талбарын 000 дугаар бүхий 0000 дугаартай газар эзэмших гэрчилгээ, улмаар уг газар эзэмших гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шинэчилж олгосон нэгж талбарын 000 дугаар бүхий 000 дугаартай газар эзэмших гэрчилгээ, нэгж талбарын 000 дугаартай газрын кадастрын зураг зэрэг бичгийн нотлох баримтаар тухайн чулуугаар өрсөн хашаа баригдсан доорх газар нь нэхэмжлэгч Б т 30 жилийн хугацаагаар хаваржааны зориулалтаар олгосон эзэмшлийн газар болох нь тогтоогдсон.
15.Иймээс нэхэмжлэгч Б нь хаваржааны зориулалтаар эзэмшлийн газарт байршилтай чулуу хашаа хороог эзэмших эрхээ хэрэгжүүлэх гэхэд хариуцагч Е ээс уг хашаан дотор модон материалаар саравчтай хашаа болон өвсний хашааг тус тус барьж хаваржиж мал төлүүлж саад учруулж, газар эзэмших эрхийг хязгаарлаж байгаа нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагчийн уг үйлдлийг зогсоохыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар бүхий нэгж талбарын, хаваржааны зориулалтаар 700 м.кв эзэмшил газарт байршилтай чулуу хашаан дотор хариуцагч Е ийн модон материалаар барьсан дэвэртэй саравчтай хашаа болон өвсний хашааг тус тус албадан нүүлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.
17.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Е , А , К , Б , Б гэх хүмүүсийн бичсэн гэх тодорхойлолтыг эдгээр хүмүүс бичсэн эсэх нь эргэлзээтэй, тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ын Б аймгийн Ц сумын 3 дугаар багт байршилтай, 000 дугаар бүхий нэгж талбарын, хаваржааны зориулалтаар 700 м.кв эзэмшил газарт байршилтай чулуу хашаа дотор хариуцагч Е ийн модон материалаар барьсан дэвэртэй саравчтай хашаа болон өвсний хашааг тус тус албадан нүүлгэж, үлдсэн тус газраас хариуцагч Е ийн модон байшинг албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ