| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 1812000500239 |
| Дугаар | 2021/ДШМ/34 |
| Огноо | 2021-10-05 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Ц.М |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2021/ДШМ/34
|
|
Прокурор Ц.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М /онлайнаар/
Шүүгдэгч Б.Л /онлайнаар/
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Наранчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Л, Д.Э нарт холбогдох 1812000500239 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 27 дугаар байрны 28 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б.Л
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Эко буудай” ХХК-ийн захирал ажилтай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Соёмбо” хотхоны 54-20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д.Э
Шүүгдэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ийн дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал олгосны улмаас төрд нийт 189.808.029 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Э нь “Зориг конструктор” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч, 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Àрхангай аймгийн Прокурорын газраас Б.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Лг цагаатгаж шийдвэрлэсэн ба Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 тоот магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
Иймд Б.Лгийн холбогдсон Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ний дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал болгосны улмаас төрд нийт 189.808.029 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллагдагч Д.Э нь хамжигчаар бүлэглэж оролцсон эсэх асуудлыг зайлшгүй шалгах, яллагдагч Д.Э нь Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэргийн зүйлчлэлийг дахиж нягтлах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр яллагдагч Б.Л, Д.Э нарт холбогдох 1812000500239 тоот эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч Б.Л, Д.Э нарт холбогдох 1812000500239 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд
Яллагдагч Б.Л, Д.Э нарт холбогдох 1812000500239 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Л, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ш.Н би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/709 дугаартай захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянавал:
Шүүгдэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ийн дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал олгосны улмаас төрд нийт 189.808.029 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Э нь “Зориг конструктор” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч, 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, яллагдагч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөрдөн байцаалт явуулж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр прокурорын 261 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л, Д.Э нарт холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд тус прокурорын газраас Б.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Д.Эийг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн.
Тус прокурорын газраас шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч буюу шүүгдэгч Б.Лг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн бөгөөд эсэргүүцлийн дагуу тус аймаг дахь давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 тоот магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлээ магадлалд заахдаа “Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О-ын 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн, Д.Э-ын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлгүүдийг ямар үндэслэлээр үнэлээгүй талаараа дүгнэлт хийгээгүй, үнэлэх боломжгүй талаарх дүгнэлтээ шүүхийн шийдвэрт тусгаагүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлээ бүрэн тайлбарлаж дүгнээгүй, эргэлзээтэй дүгнэлт хийж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэж заасан.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хяналтын шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 399 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хэргийг анхан шатны шүүх дахин хүлээн авч түдгэлзүүлэн, улмаар сэргээн шүүгчийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/709 дугаартай захирамжаар “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 76 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Лг цагаатгаж шийдвэрлэсэн ба Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна. Иймд Б.Лгийн холбогдсон Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ний дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал болгосны улмаас төрд нийт 189.808.029 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллагдагч Д.Э нь хамжигчаар бүлэглэж оролцсон эсэх асуудлыг зайлшгүй шалгах, яллагдагч Д.Э нь Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэргийн зүйлчлэлийг дахиж нягтлах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр яллагдагч Б.Л, Д.Э нарт холбогдох 1812000500239 тоот эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаажээ.
Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэж байна. Үүнд:
1. Яллагдагч Д.Э нь Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэхдээ барилгын хоёр дахь санхүүжилт болох 86.301.622 төгрөгийг өөрт шилжүүлэн авах санаа зорилгоор үйлдсэн бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүд болох хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжүүдийг бүрэн хангаж байна. Түүний дээрх үйлдэл нь мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг давхар хангаж байх боловч тухайн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан улмаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх бөгөөд зүйлчлэлийг дахин нягтлах шаардлагагүй байна.
2. Шүүгдэгч Б.Л нь барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09-10 дугаар сард зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан үйлдэлд Д.Э хамтран оролцоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Б.Лгийн үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэж оролцсон эсэхийг шалгах шаардлагагүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд тэрээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл хийсэн байхаар Эрүүгийн хуульд тодорхой заасан. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” хэлнэ гэж заасан. Үүнээс үзэхэд албаны эрх мэдлийг өөрийнхөө эрхэлж буй албаны эрх ашгийн эсрэг ашигласан байх нь энэ гэмт хэргийн гол шинж гэж ойлгохоор байна. Гэтэл шүүгдэгч Д.Э нь нийтийн албан тушаалтан биш бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгоогүй зэрэг нөхцөл байдлуудад тус тус дүгнэлт хийхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Иймд Б.Л, Д.Э нат холбогдох эрүүгийн 1812000500239 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/709 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өнөөдрийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Б.Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хэлэлцэж байна. Прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг тайлбар хэсэгт тайлбарласан. Нэмж хэлэхэд уг хэрэг бол 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд шилжсэн. Үүнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.Лг цагаатгах шийдвэр гарсан. Мөн энэ шийдвэрийг эс зөвшөөрч прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Тус эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Оролцогчоос давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүхээс тус хэргийг хэлэлцээд магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс тухайн хэргийн оролцогчоос гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг өмнө нь тухайн хэргийг хянасан давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх огт дурдаагүй бөгөөд хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ гэсэн магадлал болон тогтоол хэрэгт авагдсан байдаг. Мөн анхан шатны шүүх хэргийг буцаасан захирамждаа яг ямар нотлох баримтад дүгнэлт хийгээд, ямар нотлох баримтыг үнэлэхэд ямар эргэлзээ төрж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх нь тус хэргийг буцаасан шүүгчийн захирамждаа ямар үндэслэлээр Д.Э гэдэг хүн энэ хэрэгт хамжигчаар хамтран оролцоотой байсан эсэхийг шалгах шаардлагатай эргэлзээтэй нөхцөл байдал байна гэдгээ тодорхой заагаагүй. Мөн Д.Эийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх, хэрэв байгаа бол ямар гэмт хэргийн шинжийг шалгуулах гээд байгаа юм бэ гэдэг тал дээр огт дүгнэлт хийгээгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн энэ заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн шүүгч өөрийн санаачлагчаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан байдаг. Ингэхдээ 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг шууд зарласан байдаг. Тэгэхээр энэ дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1.-6.17. хүртэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлах заалтуудыг заасан байдаг. Энэ заалтуудын аль үндэслэлээр урьдчилан хэлэлцүүлэг явуулах шаардлага үүсээд байгаа юм бэ гэдгийг шийдвэртээ огт дурдаагүй. Шүүгч нь эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан үндэслэлээр тус хэргийг сэргээж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлах нь зүйтэй байна гэсэн нэг өгүүлбэрээр урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан. Миний хувьд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэл нь юунд байгаа юм бэ гэдгээс эхлээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарах хүртэл хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Ийм учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Лгийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь 2014 оны 09-10 дугаар сарын хооронд үргэлжилсэн байдаг. Энэ хэрэгт анхнаасаа 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зөв үү гэсэн асуудал яригддаг. Гэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн ч бай, эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн ч бай хөөн хэлэлцэх хугацааны хувьд дуусан байгаа. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр заасан хууль нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр бүхэлдээ хүчингүй болсон. Тэгэхээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэрэглэхээр ажиглагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “дараах тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гээд уг зүйлийн 1.2. дахь хэсэг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлийг хуульчлан заасан байдаг. Товчхондоо бол Б.Лгийн хувьд 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэмт хэрэгтэй холбоотой гэх үйлдэл нь үргэлжилсэн бөгөөд хамгийн сүүлийн үйлдэл нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байдаг. Ингэхээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг нь өөрөө 1-5 жилийн хугацаатайгаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд зааснаар бол 1-5 жилийн ялтай эрүүгийн хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Ш.Н-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Яллагдагч Д.Э нь хамжигчаар бүлэглэж оролцсон эсэх асуудлыг зайлшгүй шалгах, яллагдагч Д.Э нь Дархан-Уул аймгийн ХААН банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж 86.301.622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэргийн зүйлчлэлийг дахиж нягтлах гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...гэж хуульчилсан байхад шүүх хэн нэгэн этгээдийг өөр гэмт хэрэгт татан оролцуулах талаар даалгаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн байр суурьтай оролцож, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, гэм буруутай тохиолдолд шийтгэх, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй.
Мөн зүйлчлэлийг дахин нягтлах гэсэн үндэслэл яг ямар асуудлыг шалгаж тодруулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биелүүлэхэд ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан хэрэг шүүхэд очтол Б.Л, Д.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 709 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Л, Д.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Д.Б