Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2024/01041

 

2024 09 04 135/ШШ2024/01041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00589/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* гол сум, ** дүгээр баг, ******* ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* гол сум, 1 дүгээр баг, *******, ******* ******* холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч .*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Хариуцагчийн төлөөлөгч Г.*******

Хариуцагчийн өмгөөлөгч .Содболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар .Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч .******* нь ******* гол сумын ******* ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч .******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Миний бие нь тус байгууллагад 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бүжгийн багшаар анх ажилд орсон. Ажлаа хийж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. ******* гол сумын соёлын төвийн дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримтлан ёс зүйгүй буюу сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн, ажлын байрандаа согтуурсан байх үедээ ирсэн, архидан согтуурч ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг ур чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус гэх 6 үндэслэлээр 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаас халсан шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. ******* гол сумын соёлын ******* хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комисс байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн /02 дугаар тушаалын хүрээнд л энэ асуудал яригдах ёстой. Зургаан зүйлийг тушаалдаа дурдаад энэ хүнийг ажлаас нь халж байгаа юм. Хөдөлмөрийн гэрээний 6.3.1-6.3.4 дэх заалт дээр гаргаж өгсөн баримтууд нь нийцэхгүй байна. Архидан согтуурсан нийтэч бус гэх зүйлүүдийг яриад байгаа. Тэр нь нотлогдохгүй байна. Тушаалыг нь харахаар энэ талаар байхгүй байгаа юм. 6.3.1-6.3.4 дэх заалтад ерөөсөө нийцэхгүй байна. Тэгэхээр ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулан шийдэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...******* гол сумын ******* төвийн дарга Г.******* миний бие 2002 оны 12 сард үжгийн багшаар анх энэхүү байгууллагад ажилд орж, 2015 оны 01 сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2022 оны 04 сард манай байгууллагад ажиллаж байсан хүнээр дамжуулан .*******д Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн Сэлэнгийн долгио чуулгад ажиллаж байхад нь санал тавьж, саналыг хүлээн авч .******* нь саналыг хүлээн авч шийдвэрээ гаргаж тус байгууллагад ажилд орсон. Миний бие санал тавьж урих үедээ цалин нь 1.5 сая төгрөг байхаар гэж амласан байдаг. .******* багш нь ганц бие, 2 бага насны хүүхэдтэй амьдарч байсан бөгөөд 2-3 зээл төлдөг гэх мэт олон амьдралын асуудлууд дээр нь албан болон албан бусаар тусалсаар ирсэн. Засаг даргын тамгын газарт хүсэлт гаргаж, хөөцөлдсөөр удаан хугацаагаар ашиглаагүй орон сууцыг ашиглалтад оруулж, 80,000 төгрөгийн түрээс төлөх тохироотойгоор авч 2 сая гаруй төгрөгийн засвар үйлчилгээ, ашиглалтын үлдэгдэл өрийг барагдуулж, 2 нялх хүүхэдтэй хөгжмийн багшийн гэр бүлийг амьдруулж байсан. Тухайн үед .******* түрээсийн байранд амьдрахад хүндрэлтэй байгаагаа хэлж, тухайн байранд амьдрах хүсэлтээ амаар гаргаснаар байрны түрээс төлөх тохироотой Засаг даргын тамгын газрын байрны түрээс нэхсэн тохиолдолд өгөх сануулан оруулсан. Ингээд 2022 оны сүүлээр Дулаан ******* гол ТӨХК-аас тус байранд 400,000 төгрөгийн ус дулааны өртэй тухай мэдээлэл ирж хэн төлөх тухай Засаг даргын тамгын газартай удаан ярилцсаны эцэст түрээсийн оронд тухайн өрийг манай байгууллага төлж дуусгах тохиролцоонд хүрсэн байдаг.

Мөн .******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй гэж бичсэн байна. үжгийн багш .*******гийн ажлын цаг ашиглалт буюу албан бусаар чөлөө авсан буюу ажил шалтгаангүй тасалсан архи ууж ажил тасалдуулж хариуцлага алдсан тохиолдлууд олон байгаа.

2023 оны 12 сарын 21-ний өдөр ажлын байран дээр архи согтуурч танхайрсан үйлдэлд 2024 оны 01 сарын 10-ны өдөр байгууллагын хаягаар ирсэн шүүхийн шийтгэврээр хариуцлага тооцсон байдаг. Ийм энэ үйлдэл дээр нь удирдлагын зүгээс 2024 оны 01 сарын 10-ны ажлаас халагдах тушаал үйлдсэн бөгөөд албан ёсны уучлалт хүсч дахин алдаа гаргахгүй ээ гээд гэр бичмэлээр өргөдөл бичин өгч албан хаагчдын хурлаар шийдвэрлэсэн нэг удаа харж үзэхээр болж тушаалыг устгасан байдаг.

2024 оны 02 сарын 23-ны өдөр 11 цагт тус ******* төвийн хөгжмийн баг М.Энх-Орхон, техникчийн ажилтан О. нартай ажилдаа хамтдаа ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирсэн. Мөн энэ үйлдэл дээр нь албан хаагчдын хурал хийж сахилгын шийтгэл хүлээлгэж цалингийн 20 хувиар 2 сарын хугацаатайгаар шийтгэсэн бөгөөд мөн амьдралын боломж, 2 хүүхдийнх нь нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өөрт нь энэ тухай маш олон удаа хэлж ойлгосон дахиад энэхүү алдаагаа давтахгүй гэж итгэсэн учир мөн л тушаалыг устгасан байдаг.

Гэтэл 3 дахь удаагаа 2024 оны 03 сарын 07-ын өдөр ажил тараад тус байгууллагын номын санч Ч.тай үүрийн 5 цаг хүртэл архидан согтуурч хамт явсан Ч. нь гэртээ орж асуудал үүсгэн хүүхдүүдээ гэмтээж гэртээ гал алдах шахсан тухай Ч.ын нөхөр удирдлагад гомдол гаргасан. 2024 оны 03 сарын 08-ны өдрийн 17 цагт баярын урилга цахимаар ирсэн бөгөөд байгууллагын алба хаагчид ажлын байранд дээр баярын үйл ажиллагаа зохион байгуулж тэр нь даамжирч шөнө 01 цаг хүртэл архидан согтуурсан байдаг. Удирдлагын зүгээс нягтлангаар дамжуулан эрсдэлийг сануулж тарахыг шаардсан боловч тараагүй болох нь хяналтын камераар нотлогддог. Удирдлагын зүгээс мөн л албан хаагчдын хурал хийж сахилгын шийтгэл хүлээлгэх тухай сануулаад сонсох ажиллагаа хийгээд гаргасан байдаг.

.******* нь ёс зүйгүй үйлдэл гаргаж ажлын хариуцлага алдсан байдаг. 2023 оны 04 сард ажилд ороод л хамгийн эхний ажил болох хүүхэд хариуцаж *******-Уул аймаг руу тоглолтоор явахдаа л ёс зүйгүй үйлдэл гаргаж амин хувиа хичээж хариуцлага алдсан үйлдэл гаргасан байдаг бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь 2023-2024 онд эцэг эхчүүдээс бүжгийн дугуйлангийн чанаргүй байгаа тухай багшийн хариуцлагагүй үйлдлийн талаар гомдол удаа дараа утсаар, цахимаар ирсээр байна.

Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус байгууллагын хамтын сангийн журамд заасан дагуу албан ёсны дотоод ажлуудыг хамтатган 2024 оны 03 сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байдаг. Удирдлагын ар гэрийн гачигдлын улмаас хойшилсон бөгөөд 2024 оны 03 сарын 16-ны өдөр зохион байгуулах үед .******* нь тэмцээний бэлтгэл хийгээгүй болох нь камерын бичлэгээр нотлогддог. Энэ мэт олон удаагийн удирдлагын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй байдал гаргаж байгаа тухай хатуухан хэлдэг. Ийм хариуцлагагүй байдлаас болж хохирол учруулсан байдал нь удаа дараа давтагдсаар байгаа юм.

үжгийн 4 хувцасны 2 сая төгрөгийн өрөнд манай байгууллага буюу миний бие унасан. Нүүдэлчин Монгол наадам-д оролцож байхдаа хариуцлага алдаж 100,000 төгрөгийн цэцгийн өрөнд оруулсан байдаг. Гамшгийн иж бүрэн сургалтын үеэр хэвлэлийн газраар захиалж хийлгүүлсэн 200,000 төгрөгийн хэвлэмэл туузан чимэглэлийг хаячихсан, Оршин суугаа байрны өрний асуудал, айгууллагын хөрөнгө, эд зүйлс, хувцас хэрэглэлийг дутаачихсан бөгөөд бөгөөд гүйцэд хүлээлгэж өгөөгүй байдаг.

Иймд нэхэмжлэгч .******* нь өөрийн буруутай, хариуцлагагүй үйлдлээсээ маш олон хүмүүсийн эрх ашгийг хохироож, олон удаа ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч .Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан хоёр үндэслэл хоёулаа бүрдэж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаалыг ярих хэрэгтэй болж байгаа юм. Энэ тушаалыг нэг бол өөрөө хүчингүй болгоно, нэг бол нэхэмжлэгч шүүхэд хандаж хүчингүй болгох ийм л боломж байгаа. 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаалыг амаараа хүчингүй гээд хэлчихлээ гээд хүчингүй болчихдог зүйл биш. Албан хэрэг хөтлөлт болон бүх юм нь албан ёсны байдлаар явагдах ёстой. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын тухайд 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаал дээр огт маргаагүй. Мөн хүчингүй гэж үзсэн ямар нэгэн тушаал шийдвэр болон хүчингүй болгуулахаар хандсан ямар нэг хүсэлт, нэхэмжлэл бол байхгүй. Тиймээс 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаал хэрэгжиж байгаа тохиолдолд дараагийн зөрчилд нь авч байгаа арга хэмжээ нь давтан гэдэг агуулгыг хангаж байгаа гэдэг утгаар л тайлбарлаад байгаа юм. Уг тушаалыг зөвшөөрөхгүй, хүчингүй гэж маргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага дээрээ оруулах ёстой байсан. Гэхдээ ийм зүйл нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Нэмэлт тайлбартай нь холбогдуулаад нэмэлт тайлбар хэлэхэд тушаал дээр согтуу болон ажил тасалсан гэдэг хөдөлмөрийн гэрээний заалтыг бичиж өгөөгүй нь энэ тушаалын хүчингүй байх шаардлагыг хангаад байна гэдэг тайлбарыг хэлж байна. Миний гаргаад байгаа санаа дүгнэлт нь анх хийсэн хөдөлмөрийн гэрээн дээр нь энэ төрлийн зөрчлүүдийг ноцтой зөрчил гэнэ гэж үзээд гарын үсэг зурсан бол тэр тоо нь тушаал дээр бичигдсэн эсэхээс үл хамаараад хуулийн үндэслэл болно. Тушаалын 1 дэх заалтын бичвэр дээр энэ гаргасан зөрчлийг нь тодорхой дурдчихсан. Тоог нь бичээгүй гэдгээр тушаал хүчингүй болгох үндэслэл болохгүй. Тушаал дээр бичигдэж байгаа үг өгүүлбэр гаргасан гээд байгаа зөрчлүүд нь нотлох баримтаар тогтоогдож байна уу, үгүй юу гэдэг дээр мэтгэлцэхээс биш тэр тоо бичигдсэн бичигдээгүй гэдэг асуудлаас шалтгаалаад энэ тушаал шийдвэрлэгдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар *******-Уул аймгийн ******* гол сумын соёлын төвийн даргын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн /02 дугаартай Ажлаас халах тухай тушаал /хх-ийн 3/, .*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа тодорхойлолт /хх-ийн 4-6/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

6. Хариуцагч талаас *******-Уул аймгийн ******* гол сумын Засаг даргын 2023 оны 04 сарын 25-ны өдрийн /13 дугаартай Г.*******ийг ажилд томилох тухай захирамж /хх-ийн 13/, Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 14/, 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 34-38/, .*******гийн *******-Уул аймгийн ******* гол сумын ******* ******* гаргасан 2022 оны 03 сарын 29-ний өдрийн өргөдөл /хх-ийн 39/, 2024 оны 01 сарын 04-ний өдрийн .*******гийн өргөдөл /хх-ийн 40/, 2024 оны 01 сарын 09-ний өдрийн өргөдөл /хх-ийн 41/, *******-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/37 дугаартай шийтгэвэр /хх-ийн 42-43/, .*******гийн 2024 оны 02 сарын 28-ны өдрийн өргөдөл /хх-ийн 44/, *******-Уул аймгийн ******* гол сумын ******* төвийн даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн /02 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-ийн 45/, ******* гол сумын ******* төвийн бүжгийн багшийн албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 46-51/, цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 56-58/, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газар Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн шалгалтын танилцуулга /хх-ийн 59-60/, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 135/ШЗ2023/06856 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж /хх-ийн 61-62/, *******-Уул айман дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/448 дугаартай шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /хх-ийн 63-66/, ******* төвийн бүжгийн багш .*******гийн хийгдэх ажлын жагсаалт /хх-ийн 67-69/, *******-Уул аймгийн ******* гол сумын ******* төвийн хөдөлмөрийн дотоож журам /хх-ийн 70-70/, 2024 оны 02 сарын 23-ны өдрийн кино техникийн ажилтан О.ийн өргөдөл /хх-ийн 80/, 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хөгжмийн багш М.Энх-Орхоны өргөдөл /хх-ийн 81/, кино техникийн ажилтан .ийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн өргөдөл /хх-ийн 82/, 2024 оны 03 сарын 19-ний өдрийн Ө.Отгонзаяагийн өргөдөл /хх-ийн 83/, Т.ын өргөдөл /хх-ийн 84/, 2024 оны 04 сарын 01ний өдрийн Ч.ын тайлбар /хх-ийн 85/, zunduisuren гэх цахим зурвас /хх-ийн 86-96/, Badrah гэх цахим зурвас /хх-ийн 97-112/, 10 ангийн эцэг гэх цахим зурвас /хх-ийн 113/, .*******гийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 114-118/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

7. Шүүхээс зохигчдын хүсэлтээр гэрч Н.ийн мэдүүлэг /хх-ийн 128/, гэрч О.ийн мэдүүлэг /хх-ийн 130/, гэрч П.ын мэдүүлэг /хх-ийн 132/, гэрч Д.Оюунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 138, 139/, 2024 оны 09 сарын 03-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 146-147/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч .*******гийн хариуцагч ******* гол сумын ******* ******* холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... тус ******* 2022 оны 04 сарын 03-ны өдрөөс хойш бүжгийн багшаар ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 6 төрлийн зөрчил гаргасан гэж ажлаас үндэслэлгүй халсан. Миний бие ямар нэгэн зөрчил гаргаагүй... гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ: ... .******* буруутай, хариуцлагагүй үйлдлээрээ олон хүний эрх ашгийг хохироож, олон удаа ажлын хариуцлага алдаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа тул түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргадаг болно.

4. Нэхэмжлэгч .******* нь *******-Уул аймгийн ******* гол сумын ******* төвийн даргын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн /02 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн талаарх гомдлыг шууд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байх тул шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн болно.

5. Нэхэмжлэгч .******* нь ******* гол сумын ******* ******* бүжгийн багшаар 2022 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2024 оны 03 сарын 19-ний өдрийн /02 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 3, 39, 46-51 дүгээр хуудас/

6. Дээр дурдсан нэхэмжлэгч .*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн, ёс зүйгүй буюу сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн, ажлын байранд согтуурсан байх үедээ ирсэн, архидан согтуурч ажил тасалсан зэрэг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг, ур чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус байдал нь ажлын байран дээр тэнцэхгүй, шаардлага хангахгүй байгаа нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.5, 5.6 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.2, 6.3.3, 6.3.4 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзээд 2024 оны 03 сарын 19-ний өдрөөс эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

Хариуцагч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дээрх хуульд заасан хоёр үндэслэлийн аль аль нь бий болсон тул ажлаас халах тухай шийдвэр гаргасан гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан 2024 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т: Хэрэв ажилтан сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, эсхүл энэхүү гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлах талаар ажилтанд урьдчилан мэдэгдэхгүй бөгөөд гэрээг шууд цуцална гэж заасан бөгөөд 6.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг тодорхойлсон байна. /хх-ийн 34-38 дугаар хуудас/

Мөн *******-Уул аймгийн ******* гол сумын ******* төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.10-д: Ажилтныг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу ноцтой зөрчил гаргасан тохиолдолд байгууллагын даргын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заажээ. /хх-ийн 70-79 дүгээр хуудас/

8. Хэрэгт *******-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/37 дугаартай шийтгэвэр авагдсан бөгөөд тус шийтгэврийн тодорхойлох хэсэгт ... Гэрч .*******гийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн ...2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сумын спортын ордонд уурхайн шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдсан. и уг арга хэмжээнд бүжгийн дугуйлангийн хүүхдүүдээ бүжиглүүлсэн. Тэгээд хүүхдүүдээ тараачхаад гэртээ харьсан. аа бид хоёр манай гэрт лаазтай пиво уусан. Тэгээд манай гэрээс гараад номын санд ирсэн. аа, , Хонгороо, олор-Эрдэнэ бид нар номын санд хөзөр тоглоод байж байтал манай байгууллагын дарга Г.******* орж ирсэн. Г.******* дарга бид нарт та нар энд архи ууж болохгүй гээд бидэнд шаардлага тавьсан... гэх мэдүүлэг, Ч.ын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр холбогдогчоор мэдүүлсэн ... 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би хамт ажилладаг *******гийн хамт тэдний гэрт пиво уусан. Тэндээсээ гараад манай ажлын байр буюу номын санд ирсэн... гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байна гэж дүгнэж, Ч.т шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Мөн .*******гийн тус ******* төвийн дарга Г.*******эд гаргасан 2024 оны 01 сарын 04-ний өдрийн өргөдөлд Миний бие бүжгийн багш .******* нь өнгөрсөн онд гаргасан алдаа дутагдлаа засаж цаашдаа гаргасан алдаагаа давтахгүй хичээж ажиллах болно. Гаргасан бүх алдаа дутагдалдаа албан ёсоор уучлалт гуйж байна гэжээ. /хх-ийн 40 дүгээр хуудас/

Хэрэгт *******-Уул аймгийн ******* гол сумын ******* төвийн даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн /02 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал авагдсан бөгөөд тус тушаалаар О., М.Энх-Орхон, .******* П., Ө.Отгонзаяа нарыг 2024 оны 03 сарын 08-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурсан зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар, 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр энэхүү тушаалын талаар ...ийм тушаал гаргасан боловч энэ хүмүүс надаас уучлалт гуйж, алдаа зөрчлөө дахин гаргахгүй гэж өргөдөл өгсөн учраас тус тушаал биелэгдээгүй, хүчингүй тушаал гэж тайлбарлаж байна. /хх-ийн 45 дугаар хуудас/

Энэ талаар хариуцагч талын хүсэлтээр гэрчээр О., П. нарыг асууж мэдүүлэг авсан бөгөөд гэрч О. ... бид гаргасан зөрчлийнхөө талаар тухайн өдрөө даргаас уучлалт хүсэж, тайлбар бичиж өгч арга хэмжээ авхуулаагүй... гэж, гэрч П. ... бид нарт сануулах болон цалингийн 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авна гэж байгаад бид нар уучлал хүссэн өргөдөл гаргасан учраас тухайн арга хэмжээг аваагүй... гэж тус тус мэдүүлсэн байна. /хх-ийн 130-133 дугаар хуудас/

Мөн хэрэгт 2024 оны 02 сарын 23-ны өдрийн кино техникийн ажилтан О., хөгжмийн багш М.Энх-Орхон нарын тус ******* төвийн даргад гаргасан өргөдөл авагдсан бөгөөд тус өргөдөлд бүжгийн багш .*******гийн хамт архи, согтууруулах ундаа хэрэглэж ажлын байран дээр үнэртүүлэн ирсэн үйлдэлдээ уучлалт хүссэн тухай дурджээ./хх-ийн 80-81 дүгээр хуудас/

Энэхүү үйл баримтын талаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс тодруулахад үгүйсгээгүй болно.

9. Дээр дурдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч .******* нь 2024 оны 03 сарын 19-ний өдрийн /02 дугаартай Ажлаас халах тухай тушаалд заасан ажлын байранд согтуурсан буюу согтуурсан байх үедээ ирсэн гэх зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хуульд 2 ба түүнээс дээш гэж тодорхойлсон бөгөөд гаргасан зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй юм.

Мөн нэхэмжлэгч .*******гийн гаргасан дээрх зөрчил нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.7-д заасан ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэн орсон гэх хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарч байна.

10. Харин тус тушаалд заасан ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, мэдлэг, ур чадварын хувьд дутагдалтай, хамт олонтойгоо нийтэч бус байдал нь ажлын байран дээр тэнцэхгүй, шаардлага хангахгүй гэх үндэслэлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал энэхүү зөрчлүүдийг нотлохоор багш .*******гийн хийгдэх ажлын жагсаалт /хх-ийн 67-69/-ийг ирүүлсэн байгаа боловч энэ нь хариуцагчийн төлөөлөгч Г.*******ийн өөрийнх нь бичсэн жагсаалт байх бөгөөд хамт олны хурлаар хэлэлцсэн тэмдэглэл, нэхэмжлэгч .*******гийн гарын үсгээр тус тус баталгаажаагүй байх тул энэхүү баримтыг үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

Мөн хэрэгт авагдсан эцэг эхтэй харилцсан нүүр номын захиа /чат/-нд хариуцагч талын хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдох харилцсан захианууд зэрэг нь хариуцагчийн төлөөлөгч Г.*******ийн хувийн хаягаар бичсэн харилцан захиа байх бөгөөд албан ёсоор эцэг эхийн зүгээс тус байгууллагад гаргасан өргөдөл гомдол, санал хүсэлт биш байна. /хх-ийн 146-147, 86-112 дугаар хуудас/

Хариуцагч талын хүсэлтээр гэрчээр Н., Д.Оюунтуяа нараас мэдүүлэг авсан бөгөөд тухайн хүмүүс нь хүүхдүүдээ нэхэмжлэгч .*******гийн удирдан явуулдаг бүжгийн дугуйланд хамруулдаг байсан талаар дурдсан боловч энэ нь .*******г ажилдаа тэнцэхгүй, ур чадвар дутагдалтай гэж үзэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч .*******г эрх бүхий байгууллага, албан тушаалтны дүгнэлт гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажлын байранд тэнцэхгүй, шаардлага хангахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч ******* гол сумын ******* төвийн даргын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн /02 дугаартай Ажлаас халах тухай тушаалын үндэслэлд хэд хэдэн төрлийн зөрчлийг гаргасан гэж үзсэн, дээр дурдсанаар зарим зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа боловч тогтоогдож байгаа зөрчлийн хувьд хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч .*******гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

Шүүх хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгосон болно.

12. Нэхэмжлэгч нь нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар .*******гийн ******* гол сумын ******* төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч .******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ