Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2024/01048

 

 

2024 09 06 135/ШШ2024/01048

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01083/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** а байрны ** тоотод оршин суух ******* ургийн овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** а байрны ** тоотод оршин суух, ******* ургийн овогтой *******ы *******ад холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт, нэхэмжлэгч Л.*******ын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлтэй, О.*******ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ