| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01303/И |
| Дугаар | 135/ШШ2024/01050 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2024/01050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01303/и
*******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, ** дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ургийн овогт *******гийн ******* (РД:**)-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг болохыг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие 1989 оны 12 сарын 09-ний өдөр Төмөр бетон заводын хэвлэх цехэд бетон укладчикаар ажилд орсон. 1990 оны 02 сарын 23-ны өдрөөс 1994 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл нэгдсэн цехийн дарга, 1994 оны 01 сарын 20-ны өдрөөс 1998 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл хангамж материалын мэргэжилтнээр 1998 оны 05 сарын 15-ны өдрөөс Тулгуур компани харьяа Дөл үйлдвэрийн даргаар тус тус ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл холбогдох тушаалууд олдохгүй байх тул 1989 оны 12 сарын 09-ний өдрөөс 1999 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Төмөр бетон эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагч Ч.******* нь хүсэлттэй холбогдуулан *******-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн албан бичиг /хх-ийн 4/, №******* дугаартай Ч.*******ын 1988 оны 08 сарын 10 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 6/, №******* дугаартай Ч.*******ын нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 7-10/, *******-Уул аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 08 сарын 16-ны өдрийн 413 дугаартай албан бичиг /хх-ийн 11/, *******ы барилга үйлдвэрлэлийн нэгдлийн Үйлдвэрлэл технологийн иж бүрдүүлэх конторын даргын 1989 оны 12 сарын 23-ны өдрийн 176 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 12/, ******* хотын төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 11 сарын 16-ны өдрийн №53 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-ийн 13/, *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 160 дугаартай албан бичиг /хх-ийн 14/ зэрэг баримтыг ирүүлсэн байна.
3. Шүүхээс гэрч Ц.*******н мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Ю.Таванжингийн мэдүүлэг /хх-ийн 30-31/, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 135/ШЗ2024/04808 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай захирамжаар *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 379 дугаар албан бичиг /хх-ийн 25/, *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 184 дугаартай албан бичиг, хавсралттай /хх-ийн 26-27/, *******-Уул аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 сарын 04-ний өдрийн 11-10/116 дугаартай албан бичиг /хх-ийн 28/, *******ы барилга үйлдвэрлэлийн нэгдлийн Үйлдвэрлэл технологийн иж бүрдүүлэх конторын даргын 1989 оны 12 сарын 23-ны өдрийн 176 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 29-30/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ч.*******ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч нь 1989 оны 12 сарын 09-ний өдрөөс 1999 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ******* хотын Төмөр бетон эдлэлийн үйлдвэрт бетон укладчикаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Ч.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан *******ы барилга үйлдвэрлэлийн нэгдлийн Үйлдвэрлэл технологийн иж бүрдүүлэх конторын даргын 1989 оны 12 сарын 23-ны өдрийн 176 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 12, 29-30/, ******* хотын төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн даргын 1993 оны 11 сарын 16-ны өдрийн №53 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-ийн 13/, *******-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн албан бичгээр Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Төмөр бетон эдлэхүүний үйлдвэр нь 1993 оны 12 сарын 01-ний өдрөөс Тулгуур улсын үйлдвэрийн газар болж нэр өөрчлөгдсөн, №******* дугаартай Ч.*******ын 1988 оны 08 сарын 10 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 6/, №******* дугаартай Ч.*******ын нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 7-10/, *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 сарын 25-ны өдрийн 160 дугаартай албан бичиг /хх-ийн 14/, гэрч Ц.*******н би 1989 оны 12 сард ******* хотын Төмөр бетон эдлэлийн үйлдвэр байгуулагдахад пүүлэгчээр ажилд орж, 1994 он хүртэл ажилласан. Ч.******* нь манай Төмөр бетон эдлэлийн үйлдвэрт хөдөлмөр хамгааллын инженер хийдэг байсан. 1994 онд цомхотгол хийгээд бидний зарим нь ажлаасаа гарсан. Ч.******* ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг, *******-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 сарын 02 өдрийн 184 дугаартай албан бичгээр Ч.*******ын ажиллаж байсан Төмөр бетон эдлэлийн үйлдвэр нь 1992, 1993, 1994 оны цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан, Ч.*******ын нийгмийн даатгалын шимтгэлийг 1995, 1996, 1997, 1998, 1999 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, гэрч Ю.Таванжингийн миний бие Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Төмөр бетон эдлэлийн үйлдвэр ашиглалтад ороход 1989 онд шилжин ажилласан. Тус үйлдвэр 1998 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл лаборантын инженер, цехийн дарга, ерөнхий технологичоор тус тус ажиллаж байсан. Үйлдвэр 1993 оноос Эрчим хүчний яамны харьяа Тулгуур компанийн төмөр эдлэлийн үйлдвэр болсон гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр ******* овогт *******гийн ******* (РД:**) нь *******ы Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн үйлдвэр технологийн иж бүрдүүлэх конторын төмөр бетон заводын хэвлэх цехэд укладчикийн операторчоор 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, Төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн нэгдсэн цехийн даргаар 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, өөрчлөгдсөн нэрээр буюу Тулгуур улсын үйлдвэрийн газарт 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хангамж материалын мэргэжилтнээр, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Тулгуур улсын үйлдвэрийн газрын даргаар, 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1999 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ч.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, /РД:**/-г *******ы Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн үйлдвэр технологийн иж бүрдүүлэх конторын төмөр бетон заводын хэвлэх цехэд укладчикийн операторчоор 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, Төмөр бетон эдлэлийн үйлдвэрийн нэгдсэн цехийн даргаар 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, өөрчлөгдсөн нэрээр буюу Тулгуур улсын үйлдвэрийн газарт 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хангамж материалын мэргэжилтнээр, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Тулгуур улсын үйлдвэрийн газрын Дөл үйлдвэрийн даргаар, 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1999 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ерөнхий инженерээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ