Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 451

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708009950097 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Мандал овоогийн .. дугаар гудамж, ... тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хорго овогт Эын Б /РД:........../.

Яллагдагч Э.Б нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн автобусны буудлын хуучин эцэс дээр Б.Т нь "чи авсан мөнгөө өгч сураач” гэж хэлснээс болж маргалдан Б.Тгийн хоолойг боож унагаан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:                                "Мөрдөн

байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 1708009950097 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд

өгсөн:

Хохирогч Б.Тгийн: "...2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр миний урьд таних Б гэх залуу манайхаар ирэхдээ “Затзипд 3-6 маркийн гар утсаа зарна” гэхээр нь би гар утсыг нь 100.000 төгрөг бэлэн өгөөд худалдаж авсан юм. Тэгээд утсыг нь асаах гэсэн боловч асахгүй байхаар нь өөрт нь хэлэхэд "цэнэггүй болчихсон байх” гээд "цэнэглэж асааж өгнө” гэж хэлээд авч явсан боловч буцааж өгөхгүй удчихсан бөгөөд хааяа таарахдаа асуухаар "гэмтчихсэн юм шиг байна,

 

2

 

засуулаад өгнө” гэдэг байсан. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Их нарангийн автобусны буудлын хуучин эцэс дээр би эхнэр хүүхдийнхээ хамт явж байтал Б явж таараад би түүнээс гар утасны мөнгө болон өмнө нь зээлүүлсэн байсан 70.000 төгрөгийг нэхэхэд өгч чадахгүй гэхээр нь "чи хүнээс авсан шиг ээ өгч сураач” гэхэд тэрээр "чи яасан овоо бацаан бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдаХ Б намайг тонгорч унагааХ зуураад давхралдаж унаад барьцалдаж байтал эхнэр Хувьзаяа цагдаад дуудлага өгсөн. Б гар утасны болон өмнө нь зээлсэн 70.000 төгрөгөө өгөхгүй байсан болохоор таараад мөнгөө нэхэхэд хэл амаар доромжлоод, намайг түлхэж хоолой боогоод дэгээдэж унагаах гэхээр нь би хариу дэгээдэж хоёулаа газарт унаад зууралдаХ эхнэр Хувьзаяа цагдаад дуудлага өгсөн юм. Б бид хоёрын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний хүзүүнд боосноос болоод зулгаралт гэмтэл учирснаас өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Гэхдээ гайгүй өнгөц шарх болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Харин би Баас гар утасны 100000 төгрөг болон өмнө нь зээлүүлсэн 70.000 төгрөгийг нэхэмжилнэ.

...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй байна. Миний биед учирсан шарх өнгөц хөнгөн байсан учраас ямар нэгэн эмчилгээ хийлгэлгүйгээр эдгэрсэн. Мөн Б нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-6-7, 40-41/,

Хүний биед үзлэг хийсэн 2017.08.15-ны өдрийн 10353 дугаар шинжилгээний дүгнэлтэд: "1.Б.Т-н биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-28/,

Гэрч Д.Хувьзаяагийн: "...2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би нөхөр Тгийн хамтаар Их Наранд байдаг угаалгын газар Бтай уулзахаар очсон бөгөөд тэнд Б машинаа угаалгах гээд байж байсан. Тэгэхээр нь би эхэлж очоод "чи манай нөхрөөс авсан мөнгөө өгөөч” гэж хэлсэн чинь "одоо орой болчихсон байна, хаанаас олдог юм” гээд уурлаад байхаар нь манай нөхөр Т Бад "чи авсан шиг ээ мөнгөө өгч сураач” гэж хэлсэн чинь Б уурлаад Тг заамдсан. Тэгээд тэр хоёр зууралдаж байгаад Б нь эхлээд нүүр рүү нь нэг цохиод, боогоод машин руу түлхэхэд нь Т Быг хавираад тэр хоёр хамт газар унасан. Би очиж салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-42-43/,

Э.Бын яллагдагчаар өгсөн: "...2015 онд би хувиараа таксинд явдаг байсан бөгөөд тэр үед мөн таксинд явдаг байгаад Т гэдэг залуутай анх танилцаж байсан. Түүнээс хойш бид хоёр хэд хэдэн удаа уулзаж архи, дарс ууж байсан. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би Тгийн гэрт нь очоод түүнтэй уулзсан. Тэр үед би өөрийн “Затзипд 3-6” маркийн гар утсаа 100.000 төгрөгөөр зарахаар болсон. Т надад бэлнээр 100.000 төгрөг өгсөн. Маргааш нь Т надад "утас чинь ажиллахгүй байна” гэж хэлэхээр нь би утсаа буцааж аваад засвар дээр очиж үзүүлэхэд "плат нь шатчихсан байна, засаХ 170.000 төгрөг болно” гэхээр нь би засуулж чадаагүй. Т надаас утсаа нэхэхээр нь "плат нь шатчихсан байна лээ” гэж хэлсэн чинь "за за, та тэгвэл тэгж байгаад миний мөнгийг өгөөрэй” гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг Их Нарангийн хуучин эцэс дээр байдаг авто угаалгын газар машиныхаа гэрлийг өнгөлүүлээд байж байХ Т эхнэртэйгээ ирээд

 

 

3

 

надаас мөнгөө нэхээд "чи авсан мөнгөө өгч сураач” гэхээр нь би уурлаад түүнтэй заамдалцсан. Би эхлээд Тгийн нүүр рүү нэг удаа гараараа цохиход Т намайг хавираад газар унагаасан чинь эхнэр нь хүрч ирээд бид хоёрыг салгасан. Т нь 2017 оны 6 дугаар сард надаас "Соната-5” маркийн автомашины кузов авч байсан. Мөн 2017 оны 7 дугаар сард өөрийнхөө “СКАЫй МАГСК-2” маркийнн автомашиныхаа урд гупрыг янзлуулсан. Т нь машиныхаа гупрыг янзлуулахдаа надад 70.000 төгрөг өгсөн бөгөөд өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй. Гэхдээ одоо бид хоёр хоорондоо учраа олж одоо хэн хэнээсээ ямар нэгэн өр авлагагүй болсон. Бид хоёрын хооронд өш хонзон болон бусад хувийн таарамжгүй харилцаа байхгүй. 2017 оны 4 дүгээр сараас өнөөдрийг хүртэл аав Эын эзэмшлийн 24-95 УНТ улсын дугаартай “Соната-5” маркийн автомашинаар хувиараа таксинд явж байна. Би өдрийн 20.000-25.000 төгрөгийн орлоготой...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, иргэний мэдээллийн лавлагаа /хх-11-12/, АСАП сангийн лавлагаа /хх13-25/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-27/, шүүгдэгч Э.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32, 49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-53/, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-56/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-72-74/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Э.Бын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн хуучин эцэс гэх газар хохирогч Б.Ттэй хувийн таарамжгүй харилцаанаас буюу “авсан мөнгөө өгч сураач” гэж хэлснээс болж маргалдан Б.Тгийн хоолойг боож унагаан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Тгийн мэдүүлэг, гэрч Д.Хувьзаяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Т “...надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид ямар нэгэн гомдол саналгүй...” /хх-41/ гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Э.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг /хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж/ харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

 

4

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3б.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хорго овогт Эын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 470000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР