| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01072/И |
| Дугаар | 135/ШШ2024/01086 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2024/01086
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01072/и
*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: ******* хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрэл тауэр барилгын*** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХК (РД:**)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* (РД:**)-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,609,948.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 5,609,948.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч Б.******* нь ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 5,609,948.61 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул уг зээлийн төлбөрийг төлөхдөө 2024 оны 09 сарын 30-ны өдөр 609,948.61 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд талууд харилцан тохиоролцож, зөвшөөрөв... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,609,948.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,609,948.61 төгрөгийг төлөхдөө 2024 оны 09 сарын 30-ны өдөр 609,948.61 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,355 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 52,355 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эрдэнэбэлэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,609,948.61 төгрөгийг төлөхдөө 2024 оны 09 сарын 30-ны өдөр 609,948.61 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2025 оны 02 сарын 30-ны өдөр 1 сая төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,355 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 52,355 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ