Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 452

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Б.Энхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010318 дугаар 2 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, хүү, эгч, зээ дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Зүүнбаян-Цагаан .. дүгээр гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Ногоончулуутын .. дугаар гудамж, .. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дэжээ овогт Эын М, (РД:.........).

Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян- Цагааны 9 дүгээр гудамжинд иргэн П.Бын нуруун тус газарт хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд "цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушгины хатгагдсан шарх, уушиг уналт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:                                                                                                                                             "Мөрдөн

байцаалтад болсон зүйлийг үнэн зөвөөр ярьсан тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 201626010318 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч П.Бын: "Би 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ орой 20 цаг өнгөрч байХ хашааны гадна талд Дашравдан, Бямбадорж, Бат- Өлзий, Эрдэнэцогт нар намайг утсаар дуудсан. "Хүслэн” хүнсний дэлгүүр рүү ороод 1 шил 0.75 литрийн "Хараа” нэртэй архи авч бид 5 хашааны гадна хувааж уусан. Дахин "Хүслэн” дэлгүүрээс 2.5 литрийн "Нийслэл” нэртэй нэг пиво авч хувааж уусан. Би машинаа хашаа руугаа оруулаад тавих гэж байтал найз Нямбаяр

 

□:\ОГГ1сө-2017\ЗЫ11дөП ГодГоо!\2017.11.08.МопП2иШос

 

 

2

 

над руу утсаар залгаад "намайг 105 дугаар сургуулийн баруун урд талын худгийн хажуу талаас ирээд авчих” гэсэн. Тэгээд би Бат-Өлзий, Бямбадорж хоёртой хамт Нямбаярын байгаа газар руу очсон. Бид гурвыг очиход Нямбаяр нэг танихгүй залуутай юм яриад, жаахан халамцуу байдалтай зогсож байсан. Тэгээд Нямбаяр хамт явж байсан залуугийн хамт миний ...машинд суусан. Би Нямбаяраас "цуг явж байгаа хүн чинь хэн юм бэ” гэж асууХ Нямбаяртай хамт машинд суусан залуу надад хандаж "миний хэн байх чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Би тэр залуутай машин дотор муудалцаад байж байтал тэр залуу намайг "чи машинаас буугаад ир” гээд намайг дуудсан. Тэр үед би машинаас буугаад тэр залуу руу очтол нөгөө залуу "наашаа хүрээд ир, чи амжихгүй шүү банди минь” гээд дуудсан. Тухайн үед би Нямбаяртай ноцолдоод "гэрт чинь хүргэж өгье, машинд суучих” гэхэд Нямбаяр "би гэртээ харихаа болилоо” гээд машинд суухгүй байсан. Тэгээд ноцолдож байх үед Нямбаяр гараа мулталж авах гэж байгаад санамсаргүй байдлаар миний машины хойд талын салхины шилийг баруун гараараа нэг удаа цохиод хагалчихсан. Тэр үед намайг дуудаад “зодолдъё” гээд байсан залуу Нямбаярын эхнэр Маралаа, өөрийнхөө эхнэр, мөн нэг хүүхэн, залуу хоёрыг дагуулаад хүрээд ирсэн. Гэтэл Нямбаярын эхнэрийн машинаас намайг “зодолдъё” гээд байсан залуу бууж ирээд намайг барьж аваад ноцолдож эхэлсэн. Гэтэл надтай заамдалцаад, муудалцаад байсан залуугийн эхнэр миний нурууны ард тал руу 2-3 удаа цохих шиг болсон. Гэтэл миний биеийн урд хэсэг рүү халуун зүйл урсах шиг болсон. Би баруун гараараа цээжний урд хэсгийг элээд үзтэл цус урсаж байсан. Тэр үед би арагш эргээд хартал бараан өнгийн хувцастай, 160 см орчим өндөртэй эмэгтэй баруун гартаа 10-15см орчим урт төмөр хутга барьчихсан зогсож байсан. Би заамдалцаад зогсож байсан залууг тавьчихаад зугтаасан. Тэгтэл нөгөө эмэгтэй намайг хутгалах гээд хутга барьчихаад дайраад байсан. Тэр үед би “наад эмэгтэй чинь намайг хутгалчихлаа, хутгатай байна” гэж орилтол намайг хутгалсан эмэгтэйг замд нь нэг залуу бариад авсан. Би хагалгаанд орохоосоо өмнө ухаан алдчихсан байсан. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-26-27/,

...Төгөлдөр гэх залуу машинаас буугаад шууд над руу гүйж ирээд миний энгэрээс заамдаж аваад бид хоёр зууралдаад байж байтал /тухайн үед нэг нэгнээ цохиж зодоогүй зууралдаж байсан/ араас тэр Төгөлдөр гэх залуугийн эхнэр нь буюу Мөнхзул гэх хүүхэн ард ирээд намайг 2-3 удаа цохиж авч байсан. Би тухайн үед хутгалж байна гэж мэдээгүй. Гэтэл хүзүүнээс халуу дүүгээд явчихаар нь нэг гараараа хүзүү орчмоо арчтал цус болчихсон байхаар нь тэр залууг түлхэж унагаагаад эргэж хараХ Мөнхзул гэх хүүхэн гартаа хутга барьчихсан дахиад над руу хутгалах гээд дайрахаар нь “наадах чинь хутгатай байна, хутгалчихлаа” гэж хэлсэн чинь тэр хүүхэн над руу хутгаа бариад дахин хутгалах гээд дайрахаар нь би зугтаасан.

...Би Төгөлдөр гэх залууг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр залуу түрүүлж машинаас буучихаад зайтай зогсчихоод “нааш ир чамайг ална” гэж хэлэхээр нь яваад очихоор зугтаагаад цааш яваад өгсөн. Нямбаяр гараа тавиулах гээд зууралдаж байгаад л гараа татахдаа санаандгүй машины цонхыг цохиод хагалсан юм. Тэрнээс санаатай цохисон зүйл байхгүй. ...Миний биеийн байдал сайнгүй, өмнөхөө бодвол арай гайгүй болсон. Өмнө гараа өргөхөд хэцүү байсан, одоо гайгүй болж байна. Гэхдээ хүнд юм өргөж чадахгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулмаар байна. Дахин эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна, биеэ тэнхрүүлмээр байна. Миний эмчилгээ хийлгэсэн баримт гэвэл нэг сая төгрөг болж байгаа. Гэхдээ баримт аваагүй эмчилгээ хийлгэсэн. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа гээд зөндөө асуудалтай тул би 5 сая төгрөг нэхэмжилж байна. Миний зүүн мөрөнд нэг удаа, ар нурууны доод хэсэгт 2 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

 

 

3

 

Гэрч Б.Буджавын: "Би 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байж байХ 14 цагийн үед Маралмаа, Мөнхзул нар манай гэрт ирсэн. Манай гэрээс гараад Мөнхзулын гэр рүү явж байх замдаа 2 сав пиво аваад очсон. Тэгээд 30-40 минутын дараа Маралаа нөхөр Амбаагийн хамтаар 0,75 литрийн “Соёрхол” нэртэй нэг шил архи, 2,5 литрийн нэг сав пиво аваад Мөнхзулынд орж ирсэн. Авчирсан архийг манай нөхрүүд уусан, харин Маралаа, Мөнхзул бид гурав пиво уусан. Манай нөхөр Сүхтөмөр, Төгөлдөр, Амбаа нар ууж байсан архиа дуусгаад дахин нэг шил архи авахаар гурвуулаа дэлгүүр явсан. Тэр гурав удалгүй нэг шил 0,75 литрийн архи аваад орж ирсэн. Энэ архиа тэр гурав хувааж уусан. Бид нар архи, пиво уугаад дуусч байтал Амбаа “Сүхтөмөр, Төгөлдөр хоёрыг гаръя” гээд хоорондоо ярьсан. Тэгэхээр нь би нөхрийгөө гаргаагүй, “гараад яах юм бэ” гэж уурласан. Гэтэл Амбаа, Төгөлдөр хоёр Мөнхзулынхаас гараад явсан. Тэр хоёр гараад 20-30 минут орчим болж байтал гаднаас Төгөлдөр орж ирсэн. Тэр үед Төгөлдөрийн нүд нь жоохон улайчихсан байсан. Төгөлдөр орж ирэхдээ “Амбаа дээр худгийн хажууд хүмүүст зодуулаад байна” гэж хэлээд гэрээс гарсан. Араас нь Маралаа, би, манай нөхөр Сүхтөмөр, Мөнхзул бид 4 гэрээс гараад Маралаагийн машинд суугаад худгийн тийшээ явсан. Маралаа машиныхаа цонхийг буулгаад тэр зогсож байсан машины хажуу талд зогсож байсан махлаг залуугаас “Амбаа хаана байна” гэж асуутал нөгөө залуу нь энд байна гээд машинаа заатал дотроос нь Амбаа бууж ирсэн. Гэтэл Амбаа, Төгөлдөр хоёр хоорондоо муудалцаад байХ Маралаа “та хоёр муудалцахаа болиоч, Амбааг зодсон хүн хаана байгаа юм” гэж Төгөлдөрөөс Маралаа асуусан. Гэтэл Төгөлдөр “энэ залуучууд” гээд нөгөө цагаан “Верна аксент”-тай залуучууд руу заасан. Тэгтэл Амбаа Төгөлдөр рүү “юу яриад байгаа юм бэ, энэ залуучууд биш” гээд байх шиг байсан. Тэгээд Төгөлдөр болон нөгөө цагаан өнгийн “Верна аксент” машинтай залуучуудын хооронд үл ойлголцол болоод хоорондоо зодолдоод байсан. Тэгэхээр нь Маралаа, бид хоёр салгах гээд ноцолдож байтал Мөнхзул бид хоёрын хажууд ирчихсэн харагдсан. Шонгийн модны хажуу талаас Амбаа “Зулаа чи манай найзыг хутгалчихлаа ш дээ” гээд орилж байсан. Маралаа бид хоёр Мөнхзул руу хараад гарыг нь барьтал гарандаа нэг зүйл барьчихсан байсан, би яг хутга гэдгийг нь харж чадаагүй, гадаа харанхуй болчихсон байсан. Маралаа бид хоёр хутгалуулсан хүн дээр яваад очтол нөгөө хүн газар хэвтчихсэн, бие нь нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай харагдаж байсан.

...Төгөлдөр хүрч ирээд хутгалуулсан залуутай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаж байсныг мэдэхгүй байна. Тэгэхэд Нямбаяр эхнэртэйгээ маргалдаад мөн манай нөхрийг танихгүй байгаа бололтой манай нөхөр Сүхээ рүү дайраад байсан. Тэрийг салгаад цаашаа болгочихоод байж байтал Нямбаяр “Мөнхзулаа чи манай найзыг хутгалчихлаа ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд хараХ Мөнхзул наашаа ирсэн ба гартаа юм барьчихсан байсан. Мөнхзул Бтай маргалдаагүй. Төгөлдөр л тэр залуутай маргалдаад байсан гэхдээ зодолдсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33/,

Гэрч Б.Бямбадоржийн: “...Бид нарыг очиход Нямбаяр нэг залуугийн хамт явж байсан. Машинд орж ирээд суусан чинь Б тэр залууг “энэ хэн юм бэ” гэхэд нөгөө залуу нь “хэн байх нь чамд хамаагүй” гээд тэр залуу машинаас буугаад Нямбаяр, Б хоёр араас нь буугаад Нямбаярыг авч явах гээд бид машинд суулгах гэсэн чинь Нямбаяр “явахгүй” гээд Б Нямбаярыг суулгах гэж ноцолдож байгаад машины шилийг хагалчихсан. Тэгээд байж байтал нэг машинтай хүмүүс ирээд 4, 5 хүн бууж ирсэн. Би Бат-Өлзийгийн хамт машинд сууж байсан. Машины гадна талд Нямбаяр, Б хоёр байсан. Гэтэл Төгөлдөр гэх залуу шууд хүрч ирээд Бын энгэрээс нь хоёр гараараа бариад зууралдаад байж байсан, нэг харсан чинь Б дөрвөн хөлөөрөө доошоо харчихсан, нөгөө Төгөлдөр гэх залуу хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Быг өргөх

 

 

4

 

гээд бариад автал гар нойтон оргиод явчихаар нь хартал цус болчихсон байсан. Тэгээд Быг харсан чинь нуруугаар нь дагаад цус урсаад байхаар нь "хутгалчихсан байна ш дээ” гэхэд Б, Мөнхзул гэх хүүхэнг заагаад энэ намайг хутгалсан гэж хэлсэн. Би тухайн үед Мөнхзул хутга барьсан эсэхийг нь анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч М.Маралмаагийн: "...Ингээд бид нар кино үзээд сууж байтал 20 гаруй минутын дараа Төгөлдөр гаднаас гүйгээд амьсгаадсан байдалтай нүүр нь халаад улайчихсан орж ирээд "Маралаа нөхрийг чинь баахан хүмүүс зодоод байна” гэсэн. Бид нар хувцсаа өмсөөд "хаана юм бэ” гэхэд Төгөлдөр "зүүн зүг рүү” гэхээр нь би нөхрийн ахын машиныг унаад бид нар 50 метр орчим яваад очиход тэр гудамжинд 71-21 гээд Саруулын машин зогсож байсан. Зодоон болсон шинжгүй байсан. Манай нөхөр машинаас бууж ирэхээр нь "хэн чамайг зодсон юм бэ” гэхэд "үгүй ханиа зодоогүй ш дээ” гэсэн. Тэгээд би нөхрийгөө "яаж байгаа юм хаяж яваад, хэнтэйгээ зодолдож байгаад юм, хэн ирсэн юм” гээд жаахан маргалдаад зогсож байтал "Бямбадорж Быг хусчихлаа ш дээ” гээд орилсон. Тэгээд нөхөр бид хоёр Б дээр гүйгээд очсон чинь Б газар сөхрөөд суучихсан байсан. "Яачихваа Баа” гэхэд "танай найз чинь намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь "хэн хутгалчихаж байгаа юм бэ” гэхэд "тэр намхан шар, Мөнхзул гэх хүүхэн чинь намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Мөнхзул багцаагаар 10 алхамын цаана зогсож байхаар нь Мөнхзул дээр яваад очиход Мөнхзул "би яанаа Маралаа, Буугий” гээд орилоод зүүн гараа хойноо барьчихаад гартаа юм барьсан байдалтай байсан. Тэр үед Мөнхзулын гаранд хутга байсан юм байна. Би сайн хараагүй, хутгыг нь хэн салгаж авсныг мэдэхгүй байна. Би Быг хутгалуулахыг хараагүй. Дараа нь Төгөлдөр ярихдаа тэр өдөр Мөнхзул толгой хуйхалж байсан, хутгаа куртикныхаа халаасанд хийсэн байсан гэж хэлж байсан.

...Тухайн үед Мөнхзулаас бид нар "энэ хэргийг хэн нь хийсэн юм бэ” гэж асууХ Мөнхзул "би өөрөө хутгалсан” гэж ярьж байсан. Хохирогчийн биеийн аль аль хэсэгт хутгалж байснаа хүртэл мэдэж байсан. Мөнхзулын ярьснаар хохирогчийн дал, суганы доод хэсэг, нурууны хэсэгт хутгалж байсан тухай мэдэж байсан, надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36, 161/,

Гэрч Ж.Бат-Өлзийгийн: "...Бид нарыг очиход Нямбаяр Мөнхзул гэх хүүхний нөхөртэй цуг явж байсан. Тэр хоёр машинд сууХ нь Нямбаяраас "Б хэнтэй явж байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу "чамд хамаатай юу” гээд тэр хоёр маргалдаж байгаад тэр залуу машинаас буугаад хол очиж зогсчихоод "та нар амжихгүй шүү” гээд Б машинаас буугаад тэр залууг "зүгээр яв” гээд тэр залуу цаашаа явсан. Тэр үед ямар нэгэн зодоон болоогүй. Бид явах болоод Нямбаярыг машинд суулгах гэтэл явахгүй гээд Нямбаяртай зууралдаж байгаад гарыг нь барьчихсан чинь Нямбаяр гараа татахдаа санаандгүй машины шил хагалчихсан. Тэгээд Б бид хоёр Нямбаярыг машинд суулгах гээд байж байтал Төгөлдөр гэх залуу эхнэр болон Нямбаярын эхнэр, эрэгтэй эмэгтэй хоёр найзын хамт машинтай ирсэн. Тэгээд Маралмаа хүрч ирээд "та нар манай нөхрийг зодсон юм уу” гээд бид нар "зодоогүй” гээд Нямбаяр, Маралмаа нарын хамт юм яриад зогсож байХ Төгөлдөр Бтай маргалдаад байсан. Нэг харсан чинь Б машинаас 7, 8 алхамын хажуухан газар дөрөв хөлөлчихсөн, хажууд нь Төгөлдөр гэх залууг эхнэр нь тэвэрчихсэн хориод байгаа бололтой зогсож байхаар нь би очоод Быг "яасан” гэхэд "намайг хутгалчих шиг боллоо” гэхээр нь "хэн хутгалсан юм бэ” гэхэд "Төгөлдөрийн эхнэр нь намайг хутгалчихлаа” гэсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор хэн хутга барьсан байсныг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч Л.Нямбаярын: "...Ингээд бид хоёр гараад зүүн зүг рүү алхаж байтал Б, Бат-Өлзий, Бямбадорж нар 71-21 дугаартай автомашинтай ирчихсэн байсан. Машинд орсны дараа би Быг "юу байна, хаа хүрээд явж байгаа юм?” гэхэд эцэс орчихоод явж байна, хэнтэй явж байгаа юм бэ гэхэд Төгөлдөр урд

 

 

5

 

талаас "миний хэн байх нь чамд хамаатай юм уу гөлөг минь, чи намайг мэдэх үү” гэж хэлсэн. Б өөдөөс нь "чи хэн юм бэ, чи угаасаа золбин царайтай юм байна ш дээ” гэж хэлсэн. Төгөлдөр машинаас буугаад "чи буугаад ир” гэхээр нь Быг буулгасан. Бид хоёр машинаас бууХ Төгөлдөр цаашаа яваад хашааны буланд оччихоод "чи намайг мэдэх үү” гээд орилоод байсан. Тэгээд би Төгөлдөр дээр очоод "гэр рүүгээ яв” гэж хэлээд явуулсан. ...Тэгээд Бат-Өлзий, Б бид гурав машины хажууд байж байХ Төгөлдөр гэрийнхээ зүгээс гүйгээд ирсэн. Манай эхнэр машинаас бууж ирээд "Нямбаярыг хэн зодсон юм бэ, хаана байна” гэхээр нь "хэн ч зодоогүй, би энд байна ш дээ” гэхэд Маралмаа "яагаад намайг хаяж явж байгаа юм бэ, явъя гэж хэлдэггүй юм уу” гээд уурлаад Аксент маркийн машины хажууд бид хоёр маргалдаад зогсож байтал Бямбадорж "Быг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь бид хоёр гүйгээд очиход Б машины цаад талд нь дөрвөн хөлөлчихсөн байсан. Түүний хажууд бүгд оччихсон зогсож байсан. Тэгээд "юу болсон бэ” гэхэд "танай найз чинь намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлж байсан. Б хэлэхдээ "намайг Мөнхзул хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-39-40/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.02.15-ны өдрийн 2014 дүгээр актын дүгнэлтэд: ‘ТБын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушгины хатгагдсан шарх, уушиг уналт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-45/,

Шинжээчийн 2016.03.18-ны өдрийн 2093 дугаар дүгнэлтэд: "1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх шар өнгийн вакум шилтэй цус мэт улаан өнгийн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Уг шинжилгээнд ирүүлсэн дээж нь цус мөн байна. Уг цус нь 0(11) бүлгийн харьяалалтай байна” гэжээ. /хх-49/,

Э.Мын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: "...Маралмаа, Буджав бид гурав авсан 2 пивоо ууж дуусчихаад дахин нэг сав пиво уусан. Харин Маралмаа, Буджав бид гурав хөзөр тоглонгоо пиво хувааж уусан. Гэтэл манай нөхөр Төгөлдөр гаднаас цамц нь урагдчихсан байдалтай, зүүн талын нүд нь хавдчихсан орж ирсэн. Орж ирэхдээ "Нямбаярыг гадаа хүмүүс зодоод байна” гээд бид нар гараад Маралмаагийн машинд суугаад Зүүнбаян-Цагааны 9 дүгээр гудамж өгсөөд явж байтал гудамжны үзүүр хэсэгт Нямбаярын найзууд гэх залуучууд зогсож байсан. Тухайн үед яг ямархуу байдалтай байсныг санахгүй байна. Миний ухаан санаа орж гараад байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тэгээд нэг хартал миний дэргэд олон хүмүүс ноцолдоод байсан. Маралмаагийн нөхөр Нямбаяр "чи хүн хутгалчихлаа” гээд үсдээд алгадаад байсан санагдаж байна. Гэтэл миний баруун гарт бор өнгийн иштэй, төмөр хутга байсан. Хутгийг нэг эмэгтэй найз маань булааж

авсан. Би яг хэнийг нь хараагүй....... Надад сонсгож байгаа ялыг би зөвшөөрөхгүй...”

гэх мэдүүлэг /хх-57-58, 240-241/,

Шинжээчийн 2016.04.08-ны өдрийн 1784 дүгээр дүгнэлтэд: "1.Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ. 2.Уг хутганаас цус илэрсэн. Уг цус нь В (III) бүлгийн харъяалалтай байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн хутганаас илэрсэн цусны ДНХ тогтцыг тогтоов. Уг цус нь эрэгтэй хүний цус байна” гэжээ. /хх-124-125/,

гэрч Ц.Лгийн мэдүүлэг /хх-42/, хохирлын баримт /хх-74-85/, дансны мэдээлэл /хх-142-159/, шинжээчийн 2017.08.13-ны өдрийн 7555 дугаар дүгнэлт /хх-219-220/, шинжээч Ш.Пүрэвдуламын мэдүүлэг /хх-221-222/, өвчний түүх /2хх-1-10/, ял шалгах хуудас /2хх-38/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд зэргийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл

 

 

6

 

журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхзул согтуурсан үедээ 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян- Цагааны 9 дүгээр гудамжинд иргэн П.Бын нуруун тус газарт хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд "цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушгины хатгагдсан шарх, уушиг уналт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Бын "...Гэтэл надтай заамдалцаад, муудалцаад байсан залуугийн эхнэр миний нурууны ард тал руу 2-3 удаа цохих шиг болсон. Гэтэл миний биеийн урд хэсэг рүү халуун зүйл урсах шиг болсон. Би баруун гараараа цээжний урд хэсгийг элээд үзтэл цус урсаж байсан. Тэр үед би арагш эргээд хартал бараан өнгийн хувцастай, 160 см орчим өндөртэй эмэгтэй баруун гартаа 10-15см орчим урт төмөр хутга барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-26-27, 28-29/, гэрч Б.Буджавын "...Нямбаяр "Мөнхзулаа чи манай найзыг хутгалчихлаа ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд хараХ Мөнхзул наашаа ирсэн ба гартаа юм барьчихсан байсан. Мөнхзул Бтай маргалдаагүй...” гэх мэдүүлэг /хх-33/, гэрч Б.Бямбадоржийн: "...Б Мөнхзул гэх хүүхэнг заагаад "энэ намайг хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-34/, гэрч М.Маралмаагийн: "...намхан шар Мөнхзул гэх хүүхэн чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Мөнхзул дээр яваад очиход "би яанаа Маралаа, Буугий” гээд орилоод зүүн гараа хойноо барьчихаад гартаа юм барьсан байдалтай байсан. ...Мөнхзулын ярьснаар хохирогчийн дал, суганы доод хэсэг, нурууны хэсэгт хутгалж байсан тухай мэдэж байсан, надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36, 161/, гэрч Ж.Бат-Өлзийгийн: "...би очоод Быг "яасан” гэхэд "намайг хутгалчих шиг боллоо” гэхээр нь "хэн хутгалсан юм бэ” гэхэд "Төгөлдөрийн эхнэр хутгалчихлаа” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-37-38/, гэрч Л.Нямбаярын: “...”Быг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь бид хоёр гүйгээд очиход Б машины цаад талд дөрвөн хөлөлчихсөн байсан. Б “намайг Мөнхзул хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-39-40/, шинжээчийн 2044, 2093, 1784, 7555 дугаар дүгнэлт /хх-45, 49, 124-125, 219-220/, өвчний түүх /хх-248-250, 2хх-1-10/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэгт 880,300 төгрөгийн нотлох баримт авагдаж, шүүгдэгч 1,300,000 төгрөг төлсөн болсон болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мөнхзулыг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Улсын яллагчаас “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд Э.Мөнхзулыг тооцож, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, малгай, банзны хугархайг устгуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Зүйлчлэл, гэм буруу дээр маргаангүй. Хохирлыг бүрэн төлсөн, хохирогч “бие нь бүрэн эдгэсэн, гомдол саналгүй” гэснийг харгалзан үзнэ үү. Э.Мөнхзул нь гэр бүлийн бизнест хамтран оролцдог, энэ талаарх түрээсний гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Одоо ажил эрхэлж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

 

 

7

 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй байсан, хохирогчийг хоёр удаа хутгалсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүнд хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдлыг /мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүйгээр улсын хилээр 2016.02.05-ны өдөр гарч, 2017.06.13-ны өдөр орж ирсэн гэх мэт/ харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.Мөнхзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс "Э.Мөнхзул нь ажил эрхэлдэг, гэр бүлийн бизнест хамтран оролцдогыг харгалзан үзнэ үү” гэж байгаа боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч

  1. Мөнхзул нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь тогтоогдоогүй, "Түрээсийн гэрээ” гэх баримтад Э.Мөнхзул гэх нэрийг гэрээнд бичигдсэн өнгийн балаар бус өөр өнгийн буюу цэнхэр балаар бичсэн нь дээрх гэрээг хэн хэнтэй байгуулсан нь эргэлзээтэй, мөн 2012 оны гэх бичиглэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн /хэн нь тодорхойгүй/ зураг, эд материалын зураг, зарлагын баримт зэрэг нь шүүгдэгч Э.Мөнхзулд торгох ял оногдуулах хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Э.Мөнхзул нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээгээгүй /1 дүгээр хавтас, хх-238, 244/ шүүх хуралдааны үед хүлээж байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Э.Мын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутга, цагаан өнгийн 1 ширхэг малгай, банзны 1 ширхэг хугархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,

  1. 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Дэжээ овогт Эын Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхзулд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 

8

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Мөнхзулын урьдчилан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутга, цагаан өнгийн 1 ширхэг малгай, банзны 1 ширхэг хугархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  3. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгүй, Э.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Мөнхзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мөнхзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР