Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 152/ШШ2024/00309

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза байрлах, регистрийн дугаар .............., Скайтел ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суух, регистрийн дугаар: ................., Б ургийн овогт З-ын Ж-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,747,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Ж нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дараа төлбөрт Postpaid mongoldoo 40  үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 90021028 дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Samsung galaxy A73 загварын гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцлөөр авсан. З.Ж нь гар утас зээлээр худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж 90021028 дугаарын 2024 оны 02 дугаар сарын байдлаар төлбөр 557,499 төгрөг, Мөн 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртлэх гар утасны лизинг болон ярианы ярианы төлбөрийн үлдэгдэл 1,185,000 төгрөг, нийт 1,742,499 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд З.Жаас төлбөрийн үлдэгдэл 1,742,499 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дах хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 1,742,499 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг, нийт 1,747,999 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тус байгууллагын нэхэмжилсэн 1,747,999 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Ж нь манай байгууллагын нэхэмжилсэн 1,747,999 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 7 дгаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК-иас хариуцагч З.Жд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,747,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,747,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч З.Ж хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч З.Ж нь нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч З.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,918 төгрөгийн тал хувь болох 21,459 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,459 төгрөг, хариуцагч З.Жаас 21,459 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,747,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч З.Ж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,459 төгрөг, хариуцагч З.Ж-аас 21,459 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, 21,459 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ