Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 152/ШШ2024/00307

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                                           

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,                                  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Парисийн гудамж, Ай си тауэр 13 давхар 1301А тоотод оршин байрлах, регистрийн дугаар ....., Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар: ......, Б-ы А-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,190,489.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.А нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ю4003046 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Б.А-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 7701686775 дугаартай зээлийн дансны дугаартай, 755,700.00 /долоон зуун тавин таван мянга долоон зуун төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 121300082281 банкны тоот дансанд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 7900024531 дугаартай зээлийн дансны дугаартай, 150,000.00 /нэг зуун тавин мянган төгрөг/ -ийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200620568 дансанд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 7900024501 дугаартай зээлийн дансны дугаартай, 331,300.00 /гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун төгрөг/ -ийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4200620568 дансанд зээл олголтыг хийсэн.Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2022 оны 4 дүгээр сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 755,699.44 /долоон зуун тавин таван мянга зургаан зуун ерөн есөн төгрөг дөчин дөрвөн мөнгө/, шимтгэл: 41,800.00 /дөчин нэгэн мянга найман зуун төгрөг/, үндсэн хүү: 572,178.35 /таван зуун далан хоёр мянга нэг зуун далан найман төгрөг гучин таван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 114,435.67 /нэг зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин таван төгрөг жаран долоон мөнгө/, нийт 1,484,113.46 /нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга нэг зуун арван гурван төгрөг дөчин зургаан мөнгө/, 2. 2022 оны 3 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 55,582.02 /тавин таван мянга таван зуун наян хоёр төгрөг хоёр мөнгө/, шимтгэл: 0.00, үндсэн хүү: 4,029.72 /дөрвөн мянга хорин есөн төгрөг далан хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү: 805.87 /найман зуун таван төгрөг наян долоон мөнгө/, нийт: 60,417.61 /жаран мянга дөрвөн зуун арван долоон төгрөг жаран гэнэг мөнгө/, 3. 2022 оны 3 дугаар сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 331,300.00 /гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун төгрөг/, шимтгэл 0.00, үндсэн хүү 250,844.02 /хоёр зуун тавин мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 47,313.96 /дөчин долоон мянга гурван зуун арван гурван төгрөг ерөн зургаан мөнгө/, нийт 629,457.98 /зургаан зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг ерөн найман мөнгө/, шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч Б.Ааас нийт 2,190,489.05 /хоёр сая нэг зуун ерөн мянга дөрвөн зуун наян есөн төгрөг таван мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.А нь манай инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлыг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага болох 2,190,488.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,190,488.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,998 төгрөгийн тал хувь болох 24,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2. дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь хариуцагч Б.А-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,190,489.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тал хувь болох 24,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ