| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00368/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01577 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01577
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01577 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ................ дүүргийн .............. дугаар хороо ............ байрлах, “...............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын .............дүгээр баг, ............ тоотод оршин суух, .............. онд төрсөн, ............. настай, Ш............. овгийн Б...........йн Б................ид холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 2620543 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “...........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “………….” ХХК-тай ……….. овогтой Б……….. /РД: …………./ нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2190000 төгрөгний гар утас авч “Лизингийн гэрээ” байгуулан, сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл төлөөгүй бөгөөд манай байгууллагаас хугацаа хэтэрсэн тул зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулахгүй 93 хоногоор хэтрүүлсэн байна. Иймд үндсэн зээлийн 2190000 төгрөг, түүний хүү болох 297648 төгрөг, зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцож 93 хоногийн алданги 132895 төгрөгийн хамт нийт 2620543 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагч Б.Б………..оос гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч Б.Б.............д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 2620543 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Б.............ийн оршин суух хаягийг Өвөрхангай аймгийн ........... сумын ...........дүгээр баг, ........... тоотод оршин суудаг гэж тодорхойлсон боловч хариуцагч Б.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа байнга оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн ........... сумын ..........дүгээр багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу “..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б..............ид холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2620543 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...........” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б.............д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2620543 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56879 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА