Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01575

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01575

Арвайхээр сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ................ дүүргийн .................дүгээр хороо, ............... байрлах, “..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын .............. дүгээр баг, “............” гэх газар оршин суух............ онд төрсөн, ............. настай, Л........... овогтой ...............д холбогдох

            “Зээлийн гэрээний үүрэгт 2933964.51 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л…………. овогтой ……………. нь “………….“ ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр БЗГ22-2797 тоот зээлийн гэрээ байгуулж 1699900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1631297.32 төгрөг, төлөх ёстой хүү  1198181.68 төгррг, нэмэгдүүлсэн хүү 97685.51 төгрөг, нотариатын зардал 6800 төгрөг, нийт 2933964.51 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Лхагвасүрэн овогтой Марал-Эрдэнэ нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийщээгүй 646 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Л……………….ээс зээлийн гэрээний үүрэг болох 2933964.51 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч Л………………д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 2933964.51 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Л.М…………..ийг оршин суух хаягийг Өвөрхангай аймгийн .......... сумын ........... дүгээр баг, “..........” гэх газар оршин  суудаг гэж тодорхойлсон боловч хариуцагч Л………. нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа байнга оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 67 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л………….д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2933964.51  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар  ................” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л…………..д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 2933964.51 ы төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61895 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА