Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01578

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01578

Арвайхээр сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: “……………” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………. сумын ………… дүгээр баг, ………….. тоотод оршин суух, ………… онд төрсөн, …………… настай, Б……….. овгийн Г……………..ын Г…………….т холбогдох,

            “8549988.06 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “……………” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Д.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г нь …………..тай 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №………… тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ………….. тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 3949900 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Г.Гантөр нь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 94934.29 төгрөг, зээлийн хүүнээс 75440.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26.61 төгрөг нийт 170401 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар хуулийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Г.Г……………д холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 3854965.71, зээлийн хүүгийн төлбөр 4246142.94, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3854965.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4246142.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 430879.41 төгрөг, зээлийн гэрээний төлбөрт 8531988.06 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 18000 төгрөг,  нийт 8549988.06 төгрөгийг хариуцагч Г.Г…………….өөс тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            “……………” ХХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч Г.Г................д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 8549988.06 төгрөг, нотариатын зардал 18000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г.Г..............ийн оршин суух хаягийг Өвөрхангай аймгийн ……….. сумын …………дүгээр баг, …………… тоотод оршин суудаг гэж тодорхойлсон боловч хариуцагч Г.Гантөрийн нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа байнга оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 143 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу “Хаан банк” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г............д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 8549988.06 төгрөг, нотариатын зардал 18000  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар  “…………..” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г...............д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 8549988.06 төгрөг, нотариатын зардал 18000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151462 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА