Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 453

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хын Бд холбогдох 1708002010084 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын жолооч, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Хын Б, /РД: ...../,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63 дугаар гудамжны 11 тоот хашааны үүдэнд Ч.Мг машинтайгаа зогсож байХ нь яв гэж хөөсний улмаас муудалцаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг

үйлдсэн болох нь Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй учраас яллах талын нотлох баримтууд, шүүхийн дүгнэлт хамт хийгдсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:

Шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагаас 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 63-11 тоотод байх гэртээ байж байгаад гэрээсээ гараад ... би "00” орж бие засчихаад гарч иртэл манай хашааны үүдэнд соната-2 маркийн машин зогсож байсан. Тэгэхээр нь би

 

 

2

 

хашааны хаалгаар гараад чи эндээс яв гэж хэлсэн чинь жолооч нь машинаасаа бууж ирээд яасан гэнээ гэхээр нь энд зогсож болохгүй, та эндээс яв гэж хэлсэн чинь танай эзэмшлийн газар юм уу гээд өөдөөс хэрэлдээд байсан, тэгэхээр нь би тиймээ манай эзэмшлийн газар, одоо та эндээс яв гэж хэлчихээд дэлгүүр орчихоод буцаад ирсэн чинь тэр машин зогсож байхаар нь дахиж очоод жолоочид нь одоо эндээс яв гэж хэлэхэд тэр залуу машиныхаа урд хайрцагнаас отверик авч машинаасаа бууж над руу дайрсан. Энэ үед би яах гэж байгаа юм бэ гээд тэр залууг түлхсэн чинь араас ирээд отверикээрээ миний зүүн гар руу 2 удаа цохисон, тэгээд бид хоёр хоорондоо заамдалцаж байгаад би тэр залуугийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохиод хоорондоо хэрэлдээд байж байтал тэр залуугийн ээж Чуукаа гэх хүн ирээд над руу дайраад байсан. Тэгээд манай ээж Нарангэрэл гарч ирээд бид хоёрыг салгасан. ...Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, Мгийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорви үүсээгүй байсан. Мгийн биед учирсан "хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлийг би Мтай маргалдаж байх үед учруулсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 х, шүүх хуралдаан тэмдэглэл/

Хохирогч Ч.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 05-ны орой 21 цаг 15 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо 63 дугаар гудамжинд Х.Бд зодуулж хамар хугарсан. ... Би хашааных нь урд гудамжинд зогсож байсан. Б хашаанаасаа гарч ирээд эндээс зайл гэж намайг хөөсөн. Би юу гэнээ гэж хэлээд бид хоёр маргалдаж барьцалдаж авсан. Тэгээд салчихаад би машиндаа сууж байтал Бын дүү нь гэх хүн хашаанаас гарч ирээд миний машины хажууд Бтай хамт ирээд Б миний нүүр рүү гэнэт гараараа цохисон. Тэгээд би эсэргүүцээд Бтай маргаад больцгоосон. Тэгээд би ээжийгээ утсаар дуудаХ ээж ирээд салгасан. Б тэндээс цэнхэрийн эцэс дээр хүрээд ир гэж хэлээд явсан. Би тэнд цагдаа дуудсан. Цагдаа намайг гэмтлийн эмнэлэг яв гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэсэн. Би тэр хүнийг танихгүй, манай ээж хороонд ажилладаг болохоор тэр хүний нэрийг надад хэлсэн. Би Быг намайг цохисны дараа 1 удаа гараараа нүүр рүү нь цохисон, өөрөөр цохиж зодоогүй. Миний хамар хугарсан, баруун чих бага зэрэг хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Х.Баттуулгын хамарнаас нь цус гарсан байсан. Өөр гэмтсэн зүйл харагдаагүй. ”...Шүүх эмнэлэгт тухайн үед 8000 төгрөг төлж үзүүлсэн, цохиулсан хамрандаа эмчилгээ хийлгээгүй, хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх талаар мэдэхгүй байна. Тухайн үед хувийн эмнэлэгээр яв гэж хэлж байсан. Түүнээс хойш эмчилгээ хийлгээгүй, үзүүлээгүй, ажлаа хийгээд явж байна. Гомдол санал гээд байх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 х/

Гэрч Ч.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны орой 19 цаг болж байХ гэртээ хариад хүү М руу залгаад хүрээд ирээч, ээжтэйгээ гадуур яваад хэдэн айлаар ороод зар тарааХ хамт унаагаар яваад өгөөч гэхэд хүү М 21 цаг болж байХ манайд ирэхээр нь хүүгээ дагуулаад гэрээсээ гараад машинд нь суугаад өөрийнхөө хариуцдаг хэсгээр явж маргааш хогны машин эрт ирнэ, хогоо гаргаж хашааны үүдэн дээр тавь гэж хэлээд явж байгаад орбитын 63-12б тоотод ороод айлын хүмүүстэй уулзаад сууж байХ миний утас дуугарч автал хүү М ээж та яаралтай гараад ирээч гэсэн. Би тэр айлаас гараад иртэл хүүгийн машин Орбитын 63-11 тоот хашааны үүдэнд зогсож байсан. Тухайн үед бүрий болсон, гаднах орчин зүгээр харагдаж байсан. Хүүгийнхээ машин дээр яваад очтол хүү М намайг зүгээр зогсож байтал энэ хашаанаас нэг залуу гарч ирээд чи яахаараа

 

 

3

 

наанаа зогсож байдаг юм бэ, манай үүднээс зайлаач гэж хэлсэн, араас нь хашаанаас нэг залуу гараад ирсэн, би тэр хооронд машиндаа суугаад машинаас асаах гэтэл эхэлж гарч ирсэн залуу миний нүүр рүү шууд цохиод хамар ам гэмтээсэн гэж хэлсэн. Манай хүүгийн хажууд хэн ч байгаагүй, би уурлаад зогсож байтал Б урд талын нарийн гудамжнаас гараад ирсэн. Манай хүү М энэ залуу намайг цохиж гэмтээсэн гэж хэлэхэд нь би уурлаад чи яагаад миний хүүг зодож, гэмтээдэг юм, чамд ямар гэм хийсэн юм гээд Быг барьж аваад хувцаснаас нь сэгсрэхэд Б миний өөдөөс ямар нэгэн юм дуугараагүй, хашаанаас нь түүний ээж Н.Нарангэрэл болон аав Х, нэг хүүгийнхээ хамт гарч ирсэн. Би тэд нарт танай хүүхэд яахаараа манай хүүг зоддог юм бэ, энэ ямар танай газар юм уу, нийтийн эзэмшлийн зам талбай шүү дээ, ямар танай хашаан дотор орсон биш, зүгээр сууж байсан хүүхэд зодоод байхдаа яадаг юм гэхэд Б доошоо гудамж уруудаад яваад өгсөн. Тэгээд би цагдаа дуудаад шалгуулсан. Манай хүү Мгийн өмсөж явсан нимгэн даавуун цамц нь урагдсан, хамар амнаас нь маш их хэмжээний цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 х/

Гэрч Н.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны орой 21 цаг болж байсан бөгөөд гэртээ байХ манай бага хүү Гантулга гэрээсээ гарсан. Удалгүй ах нэг залуутай хашааны үүдэнд барьцалдаж аваад зодоон хийгээд би салгасан чинь ах нарийн гудамж руу яваад өглөө гээд орж ирж хэлээд эргээд гэрээсээ гарахаар нь би дагаж гараХ хашааны үүдэнд манай хорооны хэсгийн ахлагч Чука ирчихсэн манай хүү Быг барьж аваад балбаад байсан. Би юу болсон талаар нь асууХ танай хүүхэд намайг айлд ороод гараад ирэх хооронд манай хүүхдийг зодсон байна гэж хэлсэн. Тухайн үед би Чукагаас хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйсан. Тэд нар цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд бид нар гэртээ орсон, манай хүү Б гэртээ оролгүй цаашаагаа яваад өгсөн юм. Яг тэр хоёрын зодооныг би хараагүй. Тухайн үед манай хүү Б эрүүл байсан. Б архи уудаггүй, архи ууж байхыг нь өмнө нь харж байгаагүй юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х/

Шинжээчийн 9145 тоот дүгнэлт

1.Ч.Мгийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3.  Цаашид         ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.
  4. Уг гэмтэл нь 2017 оны 07 дугаар сарын 05-нд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

Х.Бын оршин газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 17, 46 х/

Х.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 х/ зэрэг баримтуудыг мөн шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

 

4

 

Шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

Прокуророос Х.Бд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон.

Хохирлын талаар:

Хохирогч Ч.Мгийн бие махбодид хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлд эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүй тул шүүх уг асуудлаар дүгнэлт хийх боломжгүй учраас хохирогч нь эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

Х.Бын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

Ял шийтгэлийн талаар:

Х.Бын гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

Иймд Х.Быг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Хын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

5

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-г 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х.Б-д танилцуулсугай.

  1. Х.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Ч.М хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  3. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Б.ДАШДОНДОВ