Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01576

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01576

Арвайхээр сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: “…………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн ………… сумын …………дүгээр баг, Бурхи ………… тоотод оршин суух, ………… онд төрсөн, ……….. настай, А……… овгийн Ж……….ийн Н…………од холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 27851912.84 төгрөг болон нотариатын үйлчилгээний төлбөр 24500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “…………” ХХК-ийн Өмнөговь салбарын захирал Д.С…………….шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Н............. нь ............... Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/............ тоот зээлийн гэрээ, БГХ.......... тоот барьцааны гэрээ байгуулан 26000000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэгцээнд зориулан сар бүр зээлийн хүүгийн төлбөрт 1077000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийг авсан. Зээлдэгч Ж.Насантогтох нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Ар гэрийн асуудлаас үүдэн зээлээ хугацаа хэтрүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу банк 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/.......... тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 22277955. 63 төгрөгийн цалингийн зээлийг 20 сарын хугацаанд эхний 1 сар хуримтлагдсан хүү 1847365.10 төгрөг, үлдэх 19 сарын хугацаанд сар бүр зээл хүүгийн төлбөрт 1357000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Ж.Н............... нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 7273716.87 төгрөг, зээлийн хүү 1665283.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26949.55 төгрөг нийт 8965949.50 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ж.Н.............. нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол шуудан компаниар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 615 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 18726283.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8407696.75 төгрөг 717932.96 төгрөг нийт зээлийн төлбөрт 27851912.84 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20000 төгрөг, 4,500 төгрөг нийт зээлийн болон нотариатын үйлчилгээний төлбөр 27876412.84 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            “…………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч Ж.Н..............д  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 27851912.84 төгрөг болон нотариатын үйлчилгээний төлбөр 24500 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ж.Н...........н оршин суух хаягийг Өвөрхангай аймгийн ………. сумын ………… дүгээр баг, …………тоотод оршин суудаг гэж тодорхойлсон боловч хариуцагч Ж.Н............ нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ……….. дүгээр багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 75 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу “……………” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Н...............д  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 27851912.84 төгрөг болон нотариатын үйлчилгээний төлбөр 24500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар  …………” ХХК-ийн  нэхэмжлэлтэй “хариуцагч Ж.Н............д  холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 27851912.84 төгрөг болон нотариатын үйлчилгээний төлбөр 24500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297332 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА