Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШШ2024/00363

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 145/ШШ2024/00363

Арвайхээр сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................сумын ............... дугаар баг, ...............  тоотод оршин суух, ........... онд төрсөн, ............настай, Х.......... овгийн Г............ын ...............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ………… сумын ………. дугаар баг, ……… тоотод оршин суух, ………..онд төрсөн, …………настай, Д……… овгийн Г……….ын Э…………..д холбогдох,                                   

  “Дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Г........... шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Г.Э............с дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б...........ийн нэхэмжлэлтэй “хариуцагч Г.Э..........холбогдуулан “Дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

                Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан тухай нэхэмжлэгч Г.Б............ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б, “Г.Э............д холбогдуулан гаргасан дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний 50 хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Г..............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.   

           

 

    

 

                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.МӨНХТУЯА