| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00338/И |
| Дугаар | 145/ШШ2024/00362 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 145/ШШ2024/00362
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 145/ШШ2024/00362 | Арвайхээр сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн .............. сум, ………… дугаар баг, ............. тоотод байрлах “............” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сум, ………. дугаар баг, .............тоотод оршин суух, .......... онд төрсөн, ........... настай, ......... овгийн Х..........ын ..................
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............... сум, ………… дугаар баг, ............ тоотод оршин суух, ............. онд төрсөн, .......... настай, С........ овгийн Т.............н Х..............нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 41374463.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэрэгт “.........” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Д.Э гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “................” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Д.Э шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “…………” ХК /РД:………../ нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Х…….. овогтой З…….. /……./, Т……….. овогтой Х………. / ………/ нарыг 2022 оны 03 сарын 15-ны өдөр авсан хөрөнгө оруулалтын зээлээ хугацаа хэтрүүлэн нийт 41,374,463.44 төгрөгийн үлдэгдэл зээлээ төлөхгүй байгаа шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлдэгч Х.З, Т.Х нар зээлээ бүрэн төлж хаасан тул уг нэхэмжлэлээс татгалзах хүсэлттэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “...........” ХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч Х.З, Т.Х нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 41374463.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцтэтгэл хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.З, Т.Х нар нэхэмжлэлийн шаардлага 41374463,44 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “……………..” ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “..........” ХК нь “хариуцагч Х.З, Т.Х нарт холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэг болох 41374463.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.З, Т.Х нараас 182536 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 365072 төгрөгний 50 хувь болох 182536 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “...........” ХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 365072 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА