| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00325/И |
| Дугаар | 145/ШШ2024/00365 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 145/ШШ2024/00365
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 145/ШШ2024/00365 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............... сумын ............... дугаар баг, .............тоотод байрлах, “.............” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын .............. дугаар баг, ............ тоотод оршин суух, ........... онд төрсөн, ......... настай, Д......... овгийн Э........ын М..............д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 2388558.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч Э.М........ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “............” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “………..” ББСБ-ын зээлийн төвөөс 34/92 тоот зээлийн гэрээг байгуулан өөрийн эзэмшлийн …….. улсын дугаартай ……….. маркийн машин барьцаалан 1500000 төгрөгийг сарын 3,9 %-ийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж Хаан банк дахь ……………. тоот дансаар дамжуулан зээлийг бүтэн дүнгээр шилжүүлэн авсан. Зээлийн гэрээний хавсралт 1 дагуу зээлийг хуваарийн төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 1500000 төгрөг, хүү 888558.84 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 2388558.84 төгрөгийн төлбөрийг зээлдэгчээс барьцаа хөрөнгөөр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “………..” ББСБ-ын зээлийн төвөөс 34/92 тоот зээлийн гэрээг байгуулан өөрийн эзэмшлийн ……….. улсын дугаартай ……….. маркийн машинаа барьцаалуулан 1500000 төгрөгийг авсан. Хүү 888558.84 төгрөг, нийт 2388558.84 төгрөгийг төлөх нь үнэн. Миний бие одоогоор тогтсон ажилгүй, эхнэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн …………. сумын ……….. дугаар баг, ………. тоотод оршин суудаг. Миний байдлыг харгалзан үзээд 2388558.84 төгрөргийг 9, 10 дугаар сард хувааж төлж “...........” ББСБ-ийн хохиролгүй болгож өр төлбөрөө бүрэн төлж барагдуулж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “.............” ББСБ ХХК нь “хариуцагч Э.М..........д холбогдуулан 2388558.84 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э.М..............д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 2388558.84 төгрөгийг 2024 оны 9, 10 дугаар сард төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч “.................” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “............” ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2388558.84 төгрөгийг хариуцагч Э.М............ төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.М...............с 26583.3 5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53167 төгрөгнөөс 26583.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “..............” ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53167 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА