| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00172/и |
| Дугаар | 152/ШШ2024/00293 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж, .... тоотод байрлах, ... регистрийн дугаартай С ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг,...-р байр ... тоотод оршин суух, регистрийн дугаар эээ, Б ургийн овогт Б-гийн М,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, ...-р байр .. тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Ц-ын О нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15,172,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов. Хариуцагч Б.М, Ц.О нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М, Ц.О нар нь С ББСБ-тай 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/1502100530 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/1502100530 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 99743343 дугаарын утсаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13,224,915 төгрөг, хүүгийн төлбөр 1,947,785 төгрөг, нийт 15,172,700 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч Б.М, Ц.О нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөр болох 15,172,700 төгрөг, нотариатын хураамж 24,500 төгрөг, нийт 15,197,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж С ББСБ-ыг хохиролгүй болгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. С ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,197,200 төгрөгөөс 4,197,200 төгрөг төлж, төлөлтийг хэвийн болгосон. Үлдэгдэл төлбөрөө хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж байна гэжээ.
Хариуцагч Ц.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. С ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,197,200 төгрөгөөс 4,197,200 төгрөг төлж, төлөлтийг хэвийн болгосон. Үлдэгдэл төлбөрөө хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.М, Ц.О нарын тайлбартаа танилцлаа. Б.М, Ц.О нар 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 3,582,889.63 төгрөгийн зээл төлж одоо зээлийн төлбөр 11,504,732.28 төгрөг үлдсэн. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь зээлийг хуваарийн дагуу төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цаашид хуваарийн дагуу зээлээ төлнө гэдэгт итгэлгүй байна /2024 оны 5 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй байна. Иймд зээл бүрэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Шүүхээс хариуцагч Б.М, Ц.О нарт шүүх хуралдааны товыг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нарын ….. гэх дугаарын утсаар мэдэгджээ.
Хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал-ын 6.2.3-т Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай Баримт №9, Баримт №22-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна гэж заажээ.
Шүүхээс хариуцагч нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байх тул хариуцагч нарыг шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч С ББСБ ХК нь хариуцагч Б.М, Ц.О нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 13,224,700 төгрөг, зээлийн хүү 1,947,785 төгрөг, нотариатын зардал 24,500 төгрөг, нийт 15,197,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Хариуцагч нар нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/1502100530 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагч нар нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үндсэн 13,224,700 төгрөг, зээлийн хүү 1,947,785 төгрөг, нийт 15,172,485 төгрөг үлдсэн байсан.
Хариуцагч нар нь 2024 оны 4 дүгээ сарын 23-ны өдөр 3,582,889.63 төгрөг төлсөн бөгөөд 2024 оны 5, 6, 7 дугаар сарын зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 11,614,310.37 төгрөг гаргуулна гэв.
3.2. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд хандсантай холбоотой гарсан нотариатын зардал 24,000 төгрөг гаргуулна гэв.
4. Хариуцагч Б.М нэхэмжлэлийн хувийг 2024 оны 4 дүгээр сарын 12-өдөр, хариуцагч Ц.О нэхэмжлэлийн хувийг 2024 оны 4 дүгэр сарын 24-ний өдөр тус тус гардаж авч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. С ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,197,200 төгрөгөөс 4,197,200 төгрөг төлж, төлөлтийг хэвийн болгосон. Үлдэгдэл төлбөрөө хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж байна гэх хариу тайлбар ирүүлсэн байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хариуцагч Б.М 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр С ББСБ ХК-тай зээлийн гэрээ байгуулан, 14,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээллэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулжээ. Энэхүү зээлийн гэрээнд хариуцагч Ц.О хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зурсан байна.
5.2. Хариуцагч нар нь ЗГ/1502100530 дугаартай зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тохиролцсон хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 3,582,889.63 төгрөг төлсөн байна.
5.3. Улмаар хариуцагч нар нь 2024 оны 5, 6, 7 дугаар сард зээлээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Б.Мын 1502100530 дугаартай зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бол тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож тайлбар өгөөгүй байна.
Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагч нараас ЗГ/1502100530 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү 11,472,842.37 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэв.
Хариуцагч нар нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ЗГ/1502100530 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 11,472,842.37 төгрөгийг нэхэмжлэгч С ББСБ ХК-д төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс хариуцагч нартай байгуулсан ЗГ/1502100530 дугаартай зээлийн гэрээг хариуцагч үүргээ зөрчсөний улмаас хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд хандсантай холбоотой учирсан хохирол буюу нотариатын зардал 24,500 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нар нь дээрх 24,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 198,515 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М, Ц.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11,472,842.37 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 198,515 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ