Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 454

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Баянмөнх,

улсын яллагч Б.Чинбилиг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г,

шинжээч С.Г,

гэрч Ц.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, Х.Цэцэгхорлоо,

шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт А.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010540 дугаар 3 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, .. дугаар баг, Ягаан толгой .. дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Төмөр замын .. дүгээр байр, .. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Буурал овогт Аийн Д, /РД:....../.

А.Д нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бага насны эмэгтэй хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэр оршуулгын газарт тавьж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "2016 оны 02 дугаар сард хүүхдийнхээ аавтай танилцсан. Түүнээс хойш утсаар ярилцаж, дотно харилцаанд орсон. 2016 оны 6 дугаар сард бэлгийн харилцаанд орж 8 дугаар сард жирэмсэн гэдгээ мэдсэн. Хүүхдийн аавд хэлэхэд гэр бүлтэй, хүүхдээ авахуул гэсэн. Гэрийнхнээсээ нууж яваад 2017 оны 3 дугаар сарын 09-нд төрсөн. Эцэг, эх хоёртоо хэлээгүй. Хүүхдийнхээ

 

□:\Ө1Г1сө-2017\ЗЫ11дөП 1од1оо!\2017.11.08.Раүаа]агдаШос

 

 

2

 

аавд хэлэх гээд залгатал эхнэр нь авсан тул хэлж чадаагүй. Тэгээд л аав, ээж хоёртоо "амьгүй хүүхэд төрсөн” гээд хэлчихсэн. 7 хоноод эмнэлгээс гарсан. Аав, ээж хоёр ламд үзүүлээд "хүүхдээ ил тавьж болно” гэхээр нь хэлж чадаагүй, өгөөд явуулчихсан. Би юу хийснээ ч мэдээгүй. Оршуулгын газар уруу өгч явуулж байгаагаа мэдэж байсан. Эцэггүй хүүхэд төрүүллээ гэж санаа зовоод жирэмсэн гэдгээ нуусан. Хүүхдээ аавдаа өгөхдөө үхнэ гэж бодоогүй, замдаа сэрчихнэ гэж бодож байсан. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Хүүхдээ өөрөө авч өсгөмөөр байна, хамт баймаар байна. Ганц удаа боломж олгоно уу” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Шүүгдэгч Дтай 2-3 удаа уулзаж байсан. Хүүхдийн сувилалд Д.Отгонболор охин байгаа. 9 дүгээр сард очиход бойжилт хэвийн байсан. Ээж, эмээ хоёр нь 7 хоног бүр уулзаж байгаа гэж байсан. Хүүхдийг гэрт нь өгвөл яасан юм бэ гэсэн санал тавьж байна. Залуу хүн алдсан байх, хүүхдийг ар гэрийнхэнд нь үлдээх саналтай байна” гэв.

 

Гэрч Ц.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Би хүүхдийг анх хүлээж авсан. Одоо бага насны хүүхдийн тасагт хэвийн өсөж бойжиж байгаа. Ар гэрийнхэн нь цагдаагийн зөвшөөрлөөр 3-4 удаа ирж уулзсан гэж байсан. Төрснөөс хойш 28 хоногтой хүүхдийг нярай гэдэг” гэв.

Шинжээч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Миний гаргасан дүгнэлтийн дүгнэлт хэсэг дээр А.Даваасүрэн гэж техникийн алдаа гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтийн агуулгад энэ нь өөрчлөлт оруулахгүй” гэв.

Эрүүгийн 201726010540 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гийн: "Би энэ хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан бөгөөд цагдаагаас ирүүлсэн албан бичигтэй танилцахдаа мэдсэн. Тэгээд манай байгууллагаас намайг энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон. Уг хэрэгт гэм буруутай этгээдэд хууль хяналтын байгууллага эрүүгийн хариуцлага оногдуулах байх. Манай байгууллагын зүгээс хүүхдийг асрамжийн газар биш эцэг, эх, ах, дүү, хамаатан саданд нь өгч өсгүүлэх хүсэлтэй байна. Учир нь хаягдсан хүүхдийн эцэг, эх нь архины хамааралтай л биш бол хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх боломжтой байдаг болохоор төрсөн эцэг, эх, эмээ, өвөө нь байХ хүүхдийг асрамжийн газар өсгүүлэх нь тохиромжтой биш байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-71-72/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн: "Би "Улаанбаатар буян” ХХК-д ёслол хүндтгэлийн ажилтан бөгөөд би оршуулах газрыг сонгож, нүхийг ухаж, хөшөөг суулгаж өгдөг. Өнөөдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн орчим Нарангийн энгэрийн оршуулгын газар руу захиалгын дагуу газар сонгохоор ганцаараа ...очсон. Намайг очиход оршуулгын зүүн урд хэсэгт, замын хажууханд 93-00 УБК улсын дугаартай саарал өнгийн "Истима” маркийн автомашин зогсож байсан. Тэр машинаас нэг эрэгтэй хүн гартаа цагаан өнгийн даавуугаар ороосон зүйл барьчихсан бууж ирсэн бөгөөд оршуулгануудын голд нь нөгөө цагаан даавуугаар ороосон зүйл зүйлээ тавьчихаар нь би машиных нь хажууд зогсоод бууж очин тэр хүнээс "ахаа наадах чинь юу юм бэ” гэхэд "юу ч биш ээ” гэж хэлэхээр нь "би эндхийг хариуцсан хүн байгаа юм, наад зүйлийг чинь шалгах ёстой, та наанаа байж байгаарай” гэж хэлчихээд цагаан даавуугаар ороосон зүйл рүү дөхөж очтол нөгөө хүн машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Ер нь хүмүүс нас барсан хүүхдийг цагаан даавуунд боогоод оршуулгын газар хаячихдаг болохоор би хүүхдийн цогцос байх гэж бодоод оршуулгын газрын манаач Ариунзулынх руу очиж түүнтэй уулзаад "сая доор машинтай хүн хүүхдийн цогцос орхичихоод явчих шиг боллоо, чамд бүртгүүлсэн үү” гэж асууХ

 

 

3

 

"үгүй гэхээр нь "тэгвэл чи цагдаад мэдэгд” гээд нөгөө машины улсын дугаарыг хэлсэн. Удалгүй цагдаа ирээд надтай цуг нөгөө цагаан даавуугаар ороосон зүйл рүү очоод дээд талынх нь хэсгийг сөхөж үзтэл нэг хүүхэд байсан. Нүүрийг нь гаргаХ хөдлөөд уйлсан. Тэр 2 цагдаа "энэ хүүхэд амьд байна” гэж хэлээд түргэн рүү дуудлага өгөөд нөгөө хүүхдийг манаачийн байшин руу авч оруулаад гал түлж дулаацуулсан. Эмч хүүхдийн гадуур ороосон байсан даавуу, өлгий зэргийг тайлаад өөрсдөө шинэ өлгий даавуунд хүүхдийг боогоод аваад явсан. Тэр машинд 2 хүн байсан бөгөөд машины жолоочийнх нь суудал дээр 30 гаруй насны эрэгтэй хүн байсан. Харин нөгөөдөх нь хүүхдийг гаргаж тавьсан хүн нь 50 гаруй насны эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /1хх-73-74/,

Гэрч Б.Баянжаргалын: “...“Сэлбэ-10”-аас 12 цаг 54 минутад "Их нарангийн оршуулгын газарт дутуу төрсөн гэмээр хүүхэд орхиод явчихлаа” гэсэн дуудлага ирсэн тул миний бие ахлах ахлагч Ц.Энхболдын хамт дуудлага өгсөн газарт 5-6 минутын дотор очиход өөдөөс “Кроун” маркийн саарал өнгийн машинтай “Улаанбаатар нэгтгэл буян” ХХК- ийн ажилтан гэх залуу ирж уулзаад “93-00 УБК улсын дугаартай “Тоёота Истима” маркийн машинтай 50 орчим насны эрэгтэй хүн ирээд хүүхэд хаяад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хүүхэд хаясан гэх газар буюу “Буян” ХХК-ийн хашаанд байх шарилууд дунд цагаан даавуугаар өлгийдсөн, толгой хэсгийн цагаан даавуугаар бүтээсэн байсан. Ц.Энхболд цагаан даавууг сөхөн үзэхэд нярай хүүхэд байсан. Толгой нь хөдөлж байсан тул 103 болон “Сэлбэ-10”-т мэдэгдэж тухайн хүүхдийн авч “Улаанбаатар буян” ХХК-ийн манаачийн байранд оруулсан. Удалгүй 103-ын эмч гэх Баясгалан ирж тухайн нярайг үзээд шинэ даавуу болон өлгийгөөр өлгийдөн өөрийг нь өлгийдсөн даавуу болон бусад зүйлсийг үлдээж хүүхдийг эмнэлэг рүү авч явсан. ...Дуудлага өгөхөөс 5-10 минутын өмнө л хаяад явсан гэж байсан. Нярай унтаж байгаа гэмээр байсан ба ямар ч байсан амьсгалтай байсан. Эмч ирж үзэхэд ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-75/,

Гэрч Б.Цэрэндэгдийн: “...Д миний отгон охин, 1995 онд төрсөн. Би Дыг жирэмсэн болсон гэдгийг нь ерөөсөө мэдээгүй байсан. 2017 оны 02 дугаар сард Д Өвөрхангай аймагт дадлага хийсэн. Тэр үед гэдэс нь том харагдаад байхаар нь би Даас “чи жирэмсэн юм уу” гэж асуусан чинь “үгүй” гээд байсан. Дыг найз залуугүй болохоор би арай жирэмсэн болоогүй байх гэж бодсон. 2017 оны 3 дугаар сарын 09-ний ...18 цагийн үед над руу Д “ээж би төрчихлөө, Эх нялхсын эмнэлэгт байна” гэж мессеж бичсэн. Очсон чинь Д “толгой эргээд явж чадахгүй байна” гээд хамт байсан өрөөний хүн нь ирж цай хоол авсан. Би Д руу утсаар ярих гэсэн чинь утсаа авахгүй мессеж бичээд байсан. Д над руу амьгүй хүүхэд төрсөн, дутуу төрсөн гэж мессеж бичээд байсан. 2017 оны 3 дугаар сарын 16-ны орой “маргааш гар гэсэн” гэж надад хэлсэн. Би Төв гандангийн баруун талын хэсэгт байдаг ламаас “манай охин дутуу төрөөд хүүхэд нь амьгүй гарсан” гэж асуусан чинь маргааш “11 цагаас 14 цагийн хооронд гарга” гэж хэлсэн. Тэр лам надад “цагаан өнгийн даавуунд боож аваад Нарангийн энгэрийн оршуулганд аваачаад тавьчих” гэж хэлсэн. Би энэ тухай нөхөр Аэд хэлсэн. Би Дыг эмнэлгээс нь шууд аваад такси бариад гэр рүүгээ явсан. Нөхөр А, хүргэн Билгүүн хоёр Дын хүүхдийг аваад Нарангийн энгэр явсан. Гэртээ хариад байж байсан чинь хүргэн цагдаагийн алба хаагч нартай хамт ороод ирсэн. Тэгээд би Дын төрүүлсэн хүүхдийг амьтай төрсөн гэдгийг мэдсэн. Надад Д хүүхдээ “амьгүй төрсөн” гэж хэлээд бүх зүйлийг нуугаад байснаас болж Дын хүүхдийг Нарангийн оршуулгын газар хаясан. Тэрнээс амьтай төрсөн гэдгийг нь мэдсэн бол ийм үйлдэл хийхгүй байсан. Би охиноо “эцэггүй хүүхэд төрүүлэв” гэж загнаж зэмлэж байгаагүй. Хүүхдээ зүгээр гэж надад хэлээгүй, яагаад охиноо ийм үйлдэл хийснийг мэдэхгүй байна. Дыг эмнэлгээс авахаар очиход хүүхдээ цагаан даавуунд битүүлээд боосон

 

 

4

 

байсан. Би амьгүй хүүхэд байгаа л гэж бодсон. Давуунд боодлоотой хүүхдэд би ерөөсөө хүрээгүй...

"...би хүүхэд нь эндсэн гэдэгт нь итгээд охиноо зовоогоод яахав гэж бодоод дахиж асуугаагүй. Тэгээд би охиноосоо яагаад нуусан талаар асууХ юм хэлэхгүй байгаа. Би хэвтэж байх хугацаанд нь байнга очиж байсан боловч эхний хоёр өдөр ерөөсөө уулзаагүй, уулзахаараа юм ярихгүй байсан.

...Би нэг удаа очиж мөөмийг нь хөхсөн боловч сүү гарахгүй байсан. Тэгэхээр нь жаахан сааж өгсөн. Намайг эмнэлэгт палатанд нь орох үед өрөөндөө ганцаараа байсан. Хажууд нь ямар нэг хүүхэд байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-75-77, 2хх-239/,

Гэрч Ц.Даваасүрэнгийн: "Өнөөдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутанд түргэний 103-ын эмч П.Баясгалан /80953970/ хүлээн аваХ Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн оршуулгын газраас хүүхэд олдсон. Олдох үедээ зүүн шагайнд тарианы оромтой, хөвөнтэй наалттай, хоёр гарын шуу хэсэг тус бүр 2 ширхэг зүүний сорвитой, малгайгүй, өлгий дээр "Топ” гэсэн улаан бичигтэй байсан гэж хүлээлгэн өгсөн. Хүүхдийг хүлээн аваХ ямар нэгэн бичиг баримтгүй, үзлэгээр ойролцоогоор төрөөд 7 хоногтой гэж үзсэн. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байсан. Өлгийг задлаХ сарвагнаж цочино, эрүү нь дагжирч чичирч, уйлах дуу нь тод, чанга, уйлах үедээ бага зэрэг ээрнэ. Тайван буюу уйлаагүй үед хамар, уруулын гурвалжин хөхөлбөр, зулай дүүрэн, хэмжээ 1.5х1.5 см арьс нь ягаан, хуурай, хамраар нь улаан тууралттай, хөдөлгөөн чөлөөтэй, нярай дунд зэрэг, хөл гаранд тариа хийсэн олон сорвитой, зүрхний авиа тод, жигд, 1 минутанд 140, амьсгал 1 минутанд 48 удаа, уушги талд ширүүвтэр амьсгалтай, хэвлий зөөлөн, элэг, дэлүү томгүй, хүй цөглөөгүй хуванцар хавчаартай, хэл өтгөн цайвар өнгөтэй, эм бэлэгтэй, эмэгтэй хүүхэд байсан. Хүүхдэд угж өгөхөд сайн сорж хөхөж, 30 мл сүүг 10 минутанд хөхөж дуусгаж байсан. Хүүхдийн халуун 37 хэм байсан, биеийн жин 3 км 550 грамм, өндөр нь 54 см байсан. Хүүхэд гүйцэт нярай, тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдал дунд зэрэгтэй, хүүхдийн биеийн ерөнхий байдал хэвийн бус байсан. Эх нялхсын тасгийн үзлэгийн эхоны шинжилгээгээр эмгэг өөрчлөлтгүй, рентген харалтаар уушгины зураглал дотор зааснаар бага зэрэг олширсон гэсэн оноштой байсан. Одоо хүүхдийн биеийн байдал тогтвортой хэвийн байгаа. Хүүхдийг 3 цаг тутамд хооллож, усанд оруулж асаргаа хийгдэж байна. Цаашид хүүхдийн эрүүл мэнд нь явцын дунд тодорхойлогдоно...” /1хх-79-80/,

Гэрч Х.Эын: "2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 10 минутанд манай эмнэлгийн төрөх тасагт А.Д нь төрөх замаар 3 кг 500 гр жинтэй, 52 см урттай охиныг апгарын 4.5 оноотой төрсөн. Төрөх үедээ ураг орчмын шингэн нь өтгөн ногоон өнгөтэй, зунгагаараа бохирдсон байсан бөгөөд амьсгал хямралын хам шинжтэй, амьсгал дутагдал ихтэй тул төрөх өрөөнөөс эрчимт эмчилгээний хэсэгт тээвэрлэн ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт хүүхдийг амьсгалын апраттар бүтэн 5 хоног удирдсан. Энэ хугацаанд хүүхэд нярайн амьгалын зам, ургийн усаар бөглөрсөнөөс үүссэн уушгины хатгалгаа гэсэн оноштой, олон эрхтний дутагдлаар хүндэрч маш хүнд байдалтай байсан. Эмчилгээ хийгдэж хүүхдийн биеийн байдал сайжирсаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхийн асаргаагаар асруулсан. 16-ны өдөр бүх эмчилгээ хасагдаж ээжид ирээд 1 хоноод 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг 30 минутын үед би Дыг хүүхэдтэй нь дуудаж уулзаад, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр дээр нь резидент эмч Эаар өвчний түүхийн явцыг тэмдэглүүлж Дд буцаан өгсөн. Тэр үед Дд өлгийгөө солиод сувилагчаар хүүхдээ өлгийдүүлээд гараарай гэж хэлсэн. Д нь эмч, сувилагч, асрагч нартаа гарах гэж байгаа талаараа хэлээгүй гарсан байсан. Уг нь манай төрөхөд хэвтэж байгаа хүмүүм ар гэрийнхэнээрээ өлгий авчруулж

 

 

5

 

эмнэлгийн өлгийг сольж үлдээгээд гарах ёстой. Д эмнэлгийн өлгийг солихгүйгээр эмч, сувилагч нартаа мэдэгдэлгүйгээр эмнэлгээс гарсан байсан. Хүүхдэд 16- ны өдөр антибиоток эмчилгээ хийсэн бөгөөд 17-ны өдөр ямар нэгэн эмчилгээ хийгээгүй.

...Д төрсний дараа "сүү гарахгүй байна” гэх шалтгаанаар хүүхдээ хөхүүлээгүй бөгөөд 4,5 дахь хоногт нь би Дд "чи ядаж сүү орлуулагч авч ир” гэж хэлж байж сүү орлуулагч хүүхдэд нь өгсөн. 6,7 дахь хоногт Д хүүхдээ өөрөө хөхүүлсэн. Д нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумынх гэж хэлсэн бөгөөд түүний ар гэрээс надтай болон эмч, сувилагч нартай нэг уулзаж байгаагүй. Ер нь Д эмнэлэгт байхдаа хүүхдэдээ анхаарал маш муутай, хөхөөрөө хооллохгүй, шаардахаар "сүү гарахгүй байна” гэж хэлдэг байсан. 3 дугаар сарын 17-ны өдөр Дын хүүхдэд унтуулах, тайвшруулах тариа хийгээгүй, өөр ямар нэгэн эм өгч, тариа тариагүй. Тэр өдөр хүүхдэд үзлэг хийхэд хэвийн, орчны харьцаа, хөдөлгөөний идэвхи сайн, хөхөө сайн хөхөж, сүүгээ шингээж байсан. Биеийн байдал дунд зэрэг байсан, өөрөө их уйламтгай хүүхэд байсан. Тэгэхээр уг хүүхэд хол замд машинд явахдаа уйлахгүй байна гэдэг нь боломж багатай зүйл байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-81-82/,

Гэрч Б.Бийн: "2017 оны 3 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Намайг 09 цагийн үед өөрийн ажил болох Төв гандангийн баруун талд байдаг "Есөн эрдэнэ” дэлгүүрийн пудволд байрлах ажил дээрээ ирээд удаагүй байХ 50 гаруй насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн буюу сүүлд нь нэрийг нь мэдэхэд А, Цэрэндэгд гэдэг хоёр хүн ирсэн. Эхнэр Цэрэндэгд нь надад "манай охин 2-3 хоногийн өмнө төрөөд хүүхэд нь эндчихсэн, эмнэлэг нь эндсэн хүүхдийг устгадаггүй юм байна. Бид нарыг ав гээд байна, бид нар яах вэ” гэхээр нь би зоосоо хаяж үзэлгүйгээр "за одоо эндчихсэн юм бол хүн ёсоор нь оршуул, нохойг ч гэсэн сүүлийг нь тасдаад оршуулдаг юм” гэж хэлэхэд Цэрэндэгд нь "би нар яаж оршуулах вэ” гэхээр нь би зоосоо хаяж үзээд нутгийнх нь зүг ээлтэй байхаар нь "та нар толгой доор нь Хаг дэвсээд цагаан өнгийн даавуугаар боож ороогоод нутгийнхаа зүг байдаг оршуулгын газар тавь” гэж хэлсэн. Тэрнээс хойш тэр хоёр эргэж ирээгүй. Би тэр хоёрт нутгийнхаа зүг тавь гэж хэлсэн болохоос Нарангийн оршуулгын газарт тавь гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хх-85-86/,

Гэрч Т.Цолмонгийн: "2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 20 минутад НТТ- ийн түргэний эмч оршуулгын газраас олдсон гэх нярай эмэгтэй хүүхдийг хүлээлгэн өгсөн. Би уг хүүхдийг 2017 оны 3 дугаар 20-ны өдөр анх үзсэн. Хүүхдийн байдал хүндэвтэр, уйланхай, идэвхи хөдөлгөөн сайтай, арьс нь цонхигор цагаан, ерөнхий байдал хэвийн боловч, тархины даралтын шинжтэй, хоолонд сайн байсан. Одоо хүүхдийн биеийн байдал хүндэвтэр буюу хөлөрдөг, их уйлдаг, уйлах үедээ нүүрэндээ хөхөлбөр туяатай болдог. Гэхдээ өдрөөс өдөрт уйлах нь багасч биеийн байдал нь дээрдэж байгаа. Хүүхдэд өвчний түүх нээхэд нэр өгсөн байх шаардлагатай байсан тул эмнэлгийн зүгээс Олдохын Минжин гэж нэр өгсөн. О.Минжингийн уйланхай хүүхэд бөгөөд анх ирснийхээ дараа хоолоо идчихээд 10-15 минутын дараа уйлдаг байсан. Байнга уйлдаг, соск хөхүүлсэн ч, өргөж тэвэрсэн ч уйлдаг. Дээрх тохиолдол буюу машинаар тээвэрлэхэд уйлахгүй байх магадлал маш бага. Анх О.Минжинг ирснийх нь дараа уйлаад унтахгүй байхаар нь тайвшруулах эм тариагаар унтуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-87-88/,

Гэрч Н.Дын: "...2016 оны 02 дугаар сард анх Дтай танилцсан. Тэр өдөр ...Д бид 2 пиво ууж ярилцаж байгаад нэг оронд орж унтсан. 2016 оны 4 дүгээр сард Даваажарал, Дина нар над руу яриад "хороололд байна, хүрээд ир” гэхээр нь би очсон. Тэр өдрөө бид 3 Модны 2-т байдаг "Мөрөн” буудалд орж пиво ууцгааж хоносон. 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр /тэр өдөр РАСЕВООК дээрээ юм постолж байсан учраас он сар өдрийг нь сайн санаж байна/ би найз Манлайгийн хамтаар гадуур

 

 

6

 

явж байгаад орой Д руу залгаж яриХ "цэцэрлэгт хүрээлэнд ах, эгч нартайгаа явж байна, хүрээд ир” гэхээр нь би Манлайгийн хамтаар очиж Дыг аваад "Уранган” буудлын гадаа буусан. Д бид 2 бууж үлдээд тэнд 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Ямар нэгэн хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. 2016 оны 7 дугаар сард наадмын үеэр шиг санагдаж байна, над руу Д яриад "жирэмсэн болчихсон юм шиг байна” гэж хэлэхээр нь би "өө тийм үү, чи яаж мэдсэн юм бэ? тестээр үзсэн юм уу? эмнэлэгт үзүүлсэн юм уу?” гэж асуусан чинь "эмнэлэгт үзүүлсэн чинь 20-д хоногтой байна гэсэн” гэж хэлэхэд нь би "тэгвэл хоёулаа уулзаж ярилцъя” гэж хэлсэн. Би тэр өдрийнхөө орой Дын утас руу залгаХ утсаа аваагүй. Маргааш нь бас залгаХ бас аваагүй. Маргааш өдөр нь над руу залгаад "хүүхэд хараад зав гарахгүй байна, харин уулзаж чадахгүй юм шиг байна, хөдөө явах гээд байгаа” гэж хэлэхээр нь би "чи одоо тэгээд яг яамаар байгаа юм бэ?” гэж асуусан чинь "угаасаа л авахуулна ш дээ, үзүүлсэн эмнэлэг маань 350.000 төгрөгөөр авна гэж байсан, чи мөнгө олоод өгөөч” гэхээр нь би "одоо надад 120.000 төгрөг байна, хэд хоногоос олоод өгчихөж болохгүй юм уу?” гэсэн чинь Д "чи байгаагаа шилжүүлчих, үлдсэнийг нь би одоохондоо аргалчихъя, дараа нь чамаас авъя” гэж хэлсэн. Хаан банкны дансны дугаар руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш би Дын утас руу хэд хэдэн удаа залгаХ заримдаа холбогдохгүй, зарим үед авахгүй байсан. 7 хоногийн дараа шиг санагдаж байна, Д өөрийнхөө утаснаас "санаа зовохооргүй болсон” гэж мессеж бичсэн. 2016 оны 8 дугаар сард Дын утас руу залгаад "уулзах уу” гэж асуусан чинь "Өвөрхангайд байна” гэж хэлсэн. Түүнээс хойш Дтай огт холбогдоогүй. Би "үр хөндүүл” гэж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Би анх Динатай танилцахдаа өөрийгөө Манлай гэж танилцуулчихсан байсан бөгөөд Дтай анх уулзаХ Дина намайг Манлай гээд танилцуулчихсан...” гэх мэдүүлэг /1хх-95-97/,

Гэрч М.Цогзолмаагийн: "...Би 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Эх нялхсын үндэсний төвийн Эрсдэлтэй эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Тэгээд охины биеийн байдал хүнд байсан болохоор дутуу нярайн сэхээний тасагт инкубатор аппаратанд байсан. Энэ үед нэг охин хүүхдээ тэвэрч авчирч аппаратанд оруулчихаад буцаагаад аваад явдаг байсан. 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би хүүхэд рүүгээ оччихоод 20 цагийн үед гарч ирэхэд тэр охин хүүхдээ тэвэрчихсэн хүүхэд нь уйлчихсан коридорт зогсож байсан. Тэгэхээр нь би "яагаад хүүхэд нь уйлаад байгаа юм” гэсэн чинь тэр охин "2-3 хоног хүүхэд маань уйлж байна, миний хөхөнд сүү орохгүй байна” гэсэн. Тэр охин "эгч ээ таныг сүү сайтай гэж байна. Та миний хүүхдийг хөхүүлээд өгөөч” гэхээр нь би хүүхдийг нь хөхүүлсэн. Би тэр шөнө охиныг нь хөхүүлж хоносон. Тэр шөнө хүүхэд мөөм идчихээд л унтаад байсан. Охин нь ерөөсөө уйлаагүй. Тэр охин байсхийгээд л охиноо асууж мессеж бичиж байсан. Тэр охин өглөө үүрээр 6 өнгөрч байХ "хөхөнд сүү орчихлоо” гээд бөөн баяр баясгалантай байдалтай ирээд хүүхдээ аваад явсан. Тэр охин хүүхдээ надад үлдээх үед хүүхэд нь пампарсгүй, өлгий даавуу нь их муухай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-242-244/,

Гэрч Н.Хын: "...Хлорфенамин эм нь "хлорфениграмины малет” гэх бодис 4 милограммаар агуулагддаг. Хлорфенамин нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдгээрээ гистамины эсрэг нөлөөлөх бусад бэлдмэлээс ялгаатай. Уг эмийг харшлын гаралтай загатнаа, чонон хөрвөс, бронхит, багтраа зэргийн эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэглэдэг. Хлорфенамин эмийг ...2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэх хориотой. Уг эмийг насанд хүрсэн хүн 1 ширхгийг ууХ нойрсуулах үйлчилгээ үзүүлдэг учир төрөөд 7 хоногтой хүүхдэд өгсөн тохиолдолд шууд унтана. Амь насанд аюултай, биеэр юм туурах, халуурах, бөөлжих, уйлагнах зэрэг гаж нөлөө илэрнэ. Хэдэн цаг унтахыг тодорхой хэлэх

 

 

7

 

боломжгүй. Диклофенак нь өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй. Энэ эмийг 12 наснаас дээш насны хүүхэд өвчний өвдөлтөөс шалтгаалж ууж болох ба хүүхдэд 0.015 граммаар хэрэглэж болно. Хүүхдэд эмчийн заавраар өгнө...” гэх мэдүүлэг /2хх-236-237/,

М.Аийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: "...2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр миний бага охин Д "7 сартай жирэмсэн байхдаа Эх нялхасын эмнэлэгт дутуу төрөхөөр очоод дутуу төрж хүүхэд нь эндчихсэн” гэж надад хэлсэн. Тэгээд өдөр болгон очиход "хүүхэд байхгүй эндчихсэн” гэж хэлж байсан болохоор дахин асуугаагүй. Д "хөхөнд сүү орох гээд хатуурч өвдөөд байна” гэж хэлэхээр нь би Дыг эмнэлгээс аваад 10 дугаар хороололд бариачид очиж бариулаад буцаагаад хүргэж өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15-16 цагийн орчим эхнэр Цэрэндэгдийн хамт Гандан дээр жижиг өргөөнд суудаг лам дээр очиж "манай охиноос эндсэн хүүхэд гарсан байна, яах вэ” гэж асууХ "цагаан даавуугаар ороогоод ил тавиарай” гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчим охин Дыг Эх нялхсын эмнэлгээс хүргэн Бий 93-00 УНК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Езйта” маркийн автомашинаар очиж аваХ охин Д эмнэлгээс гарч ирэхдээ өлгийтэй хүүхэд тэврээд гараад ирэхээр нь эндчихсэн хүүхэд тэврээд гараад ирлээ гэж бодоод охиноосоо юм асуугаагүй. Охин Д ч юм дуугарахгүй байхаар нь эхнэр Цэрэндэгд, Д хоёрыг гэр рүү нь явуулаад хүргэн Билгүүний хамт Нарангийн энгэр оршуулгын газар очиж Даас дутуу төрсөн хүүхдийг өлгийтэй нь хээр тавьсан. ...Эх нялхасын эмч нартай уулзаагүй. Хүүхдийг эндчихсэн гэж хэлэхээр нь тоогоогүй. Өлгийтэй хүүхэд Эх нялхсаас оршуулгын газар явах замд ерөөсөө уйлаагүй, би царайг нь хараагүй, нүүрийг нь бүтээгээд өлгийдсөн байсан. Би тэр хүүхдийг амьд гэдгийг мэдээгүй. 7 хоногийн өмнө дутуу төрөөд үхсэн хүүхэд гэж бодсон.

 

...Оршуулгын газарт очиж хүүхдийг нь шарилуудын голд тавьж үлдээчихээд машиндаа суух гэтэл саарал өнгийн “СГСОМЫ” маркийн машинтай залуу ирээд “би манаач нь байна, та юу тавьчихваа?” гэж асуухаар нь би юм хэлээгүй шууд машиндаа суугаад явсан. Цагдаа нар “амьд хүүхэд үлдээсэн байна” гэж хэлэхэд нь Дын хүүхдийг амьд гэдгийг нь анх мэдсэн. Би цээрлээд хүүхдийг нас барчихсан гэж бодоод биедээ нэг их ойртуулалгүй, хөндий барьж гараад машины ард багажинд хийчихсэн...

...би Б, Д нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн зүйл байхгүй ялыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /2хх-7-9, 11-13, 3хх-35/,

Г.Бий сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөхөн Д нилээн таргалчихсан байхаар нь би эхнэрээсээ “Д дэндүү таргалаад байх юм, жирэмсэн болчихсон юм биш үү, чи асуугаад үзээч” гэж хэлэхэд эхнэр маань “жирэмсэн болчихсон юм биш үү” гэж асууХ Д “үгүй ээ” гээд уурлаад байсан гэсэн. 2017 оны 3 дугаар сарын 12-13-ны хооронд хөдөө явчихаад ирэхэд Д ирээгүй байхаар нь би эхнэрээсээ Дыг асууХ “хүн сахиагүй, өөрөө өвдсөн юм шиг байна лээ” гэж хэлж байсан. 2017 оны 3 дугаар сарын 16-ны орой Хам аав А надад хэлэхдээ “ламд үзүүлсэн чинь маргааш өглөө нутгийн зүг рүүгээ юм хаяарай гэсэн, маргааш хоёулаа Улаанчулуутын хогийн цэгийн тийшээ явна, машинаараа яваад өгчихөөрэй” гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 17-ны 11 цагийн үед би Хам аав А, Хам ээж Цэрэндэгд нарын хамтаар такси бариад Эх нялхсын эмнэлэг рүү очиход Хам аав А “миний хүү машинаа халааж бай” гэж хэлээд Хам аав ээж хоёр эмнэлэг рүү орсон. Би машинаа асаагаад гар утсаараа тоглож байХ Хам аав орж ирээд жолоочийн арын суудал дээр цүнх, жижиг тортой зүйл 2 тавиад бас багаж руу нэг юм хийж байсан. Би

 

 

8

 

тэр үед юу болохыг нь анзаараагүй. Бид 2 Баянхошууны замаар яваад Улаанчулуутын хогийн цэгийн хажуугаар дээш өгсөөд оршуулгын газар руу очсон. Би гар утсаараа “ӨООӨЬЕ МАР” гэсэн газрын зураг харж яваад уг оршуулгын газрыг олсон. Оршуулгын газрын зүүн урд талын шороон замаар оршуулга руу дөнгөж ороход Хам аав "за миний энд зогсож бай, юмаа хаячихаад ирье” гэж хэлээд машинаас буугаад арын багажнаас цагаан өнгөтэй юм аваад оршуулганы голд нь тавьчихаад буцаад машин руу алхаж байх үед хажууд саарал өнгийн “СРОМЫ” маркийн автомашин ирж зогсоод дотроос нь 1 залуу Хам аавтай юм яриад байх шиг байсан. Тэр хоёрыг хоорондоо юу ярьж байгааг нь мэдээгүй. Удалгүй Хам аав машинд суугаад бид хоёр Яармагаар явж байХ манай аав Гантулга утсаар яриад “миний хүү хаана яваа юм, сая Нарангийн энгэр рүү явсан юм уу? цагдаагаас асуугаад байна, чи энэ дугаар руу залгаадах” гээд надад 9494-тэй мобигийн дугаар өгөхөөр нь би тэр дугаар руу залгах гэж байтал над руу 88220033 дугаараас залгаад “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж уулзана уу?” гэж хэлэхээр нь би Хам аавтайгаа цуг ирж уулзсан. Эх нялхсаас Нарангийн энгэр орох замд хүүхэд уйлах чимээ гараагүй. Би тэр цагаан өнгийн зүйл юу болохыг мэдээгүй. Би Дыг жирэмсэн гэдгийг мэдээгүй, өнөөдөр цагдаа ирээд жирэмсэн байж байгаад төрөөд тэр хүүхдийг нь Хам оршуулгын газар хаясан гэдгийг нь одоо л мэдэж байна.

 

“...Тэр үед Хам аавыг нялх хүүхэд аваад явж байгааг би мэдээгүй, надад тэр талаар ямар нэг юм хэлээгүй. Тийм болохоор би уг хэрэгт оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ...юу тээвэрлэж яваагаа мэдээгүй учир сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /2хх-16-17,19-22, 3хх-41/,

А.Дын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 5 дугаар сард таксины жолооч Манлайбаатар бид хоёр 2 удаа зочид буудалд бэлгийн харьцаанд ороод би гэртээ шөнөдөө харьсан. 2016 оны 6 дугаар сарын эхээр бид 2 бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш дахиж уулзаагүй, утсаар ч ярихгүй, хөндийрөөд салсан. Би өөрөө “уулзахаа больё” гэж бодоод утсаа авахгүй байж байгаад хөндийрөөд салсан. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр тестээр шалгаж үзэхэд би жирэмсэн болсон байсан. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хувийн эмнэлэгт ЭХО-д харуулаХ “14 долоон хоногтой байна, аборт хийлгэж болохгүй” гэсэн. Тэгээд би төрүүлэе гэж бодоод ээж, аав, эгч нараасаа нуусан. Өдөр ирэх тусам гэдэс томроод байхаар нь бариу өмд өмсөж гэдсээ даруулаад дээгүүрээ, сул цамц өмсөж нуудаг байсан. Би ингэж нууж байгаад гэдэс томроход аав, ээж, эгч, хүргэн ах нар “чи жирэмсэн юм уу, гэдэс чинь томорчихсон байна” гэж хэлэхээр нь би “юу гэж жирэмсэн байдаг юм” гэж уурлаад өнгөрөөчихдөг байсан. 2017 оны 3 дугаар сарын 09-ний өглөө унтаж байХ өвдөөд “өглөө хичээлтэй” гэж худлаа хэлээд гэрээсээ гараад 10 дугаар хорооллын нэрийг нь хараагүй зочид буудалд орж харзная гэж бодоод байж байтал өвдөөд байгаа юм шиг санагдаад байхаар нь хувийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “өвдөлт өгөөд эхэлчихсэн байна, Эх нялхсын эмнэлэг яв” гэж хэлсэн. 15 цагийн үед Эх нялхсын эмнэлэгт очиход өвдөөд эхэлчихсэн байсан болохоор шууд л төрүүлчихдэг юм байна лээ. Би 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутанд төрж 3 кг, 500 грамм охинтой болсон. Миний охиныг эмч нар “уушигны бүтэлттэй” гээд эрчимт эмчилгээнд хүчил төрөгчийн аппаратанд залгаж хэвтүүлсэн. Тэгээд би төрөх орон дээрээс буугаад ээж Цэрэндэгдэд утсаар би “Эх нялхаст төрсөн, надаас төрсөн хүүхэд 7 сартай байсан болохоор амьгүй төрчихлөө” гэж хэлсэн. Тэгэхэд аав, ээж хоол цай авч ирж өгөхөөр нь уулзалгүй сувилагчаар хоолоо авахуулаад явуулсан. Маргааш өглөө ирэхээр нь бас айгаад уулзалгүй орой 20 цагийн үед ирэхээр нь өөрөө очиж хоол цайгаа авсан. Охин маань 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эрчимт эмчилгээ хийлгэж байгаад эрүүл болсон гэж авчирч өгөхөөр нь би хүүхдээ өөр

 

 

9

 

дээрээ аваад эмнэлгээс өнөөдөр гарсан. Эмнэлгээс гарахдаа би охиныг "амьгүй төрсөн” гэж худлаа ярьсан байх хооронд аав ээж хоёр ламаар явж ил тавьж болно гэж байна гэх мэт зүйл ярьж байсан. Ээж Цэрэндэгд охиныг эрчимт эмчилгээнд байх хооронд орж ирсэн болохоор хүүхэд амьгүй төрсөн, байхгүй гэдэгт итгэчихсэн нэгэнт би худлаа ярьсан юм чинь гэж бодоод охины нүүрийг ил гаргалгүй өлгийдөөд, бага зэрэг агаар орохоор зай гаргаад нимгэн даавуугаар бүтээчихсэн. Тэгээд эмнэлгээс гараад аав, ээж, хүргэн ах нартай ямар нэгэн зүйл дуугарахгүй охиныг шууд аавд өгсөн. Аав охиныг аваад Их нарангийн оршуулгын газар руу ил тавина гэж хэлээд явсан. Би ээжтэй гэр рүүгээ явсан. Би өөрөө өсгөж чадахгүй, аав нь байхгүй байсан болохоор би хэнд ч хэлэлгүй нуугаад өнгөрье гэж бодсон. Хүүхдийг үхнэ гэдгийг мэдэж байсан. Би эмнэлгээс гарахаасаа өмнө хөхөө хөхүүлж унтуулаад зузаан өлгий байхгүй гэж гуйж байгаад эмч нараас зузаан өлгий аваад сайн өлгийдөөд, агаар орох жижиг зай үлдээгээд тэр жижиг зайгаа нимгэн даавуугаар бүтээж царайг нь нууж өлгийдөөд аав хүргэн ах хоёрт өгсөн. Манлайбаатар "авахуул, аборт хийлгэ” гэж хэлсэн. Тэгээд би юу ч хэлэлгүй утсаа тасдаад уулзаагүй. Эхнэргүй, 1 хүүхэдтэй гэж хэлж байсан.

"...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед хүүхдээ хөхүүлчихээд хүүхдэдээ өөрийн хэрэглэж байсан "хлорфенамин” гэдэг эмнээс 1 ширхгийг халбаган дээр нухаж няцлаад сүүтэй хольж өгөөд унтсаных нь дараа цагаан даавуугаар битүү ороогоод аавд өгч явуулсан. Би хүүхдээ унтуулах гэж л тэр эмийг өгсөн. Замдаа авч яваХ нь сэрчих байх гэж бодоод тэр эмийг өгсөн байсан. ...Д нь анх танилцахдаа өөрийгөө Манлайбаатар гэж танилцуулсан бөгөөд би Д гэдэг нэртэйг нь одоо л мэдэж байна. 2016 оны 7 дугаар сард Д "хүүхдээ авахуулсан уу” гэж мессежээр асууХ нь би "авахуулсан” гэж хэлж байсан. Ямар нэгэн хүн надад нөлөөлж байгаагүй, би анхнаасаа эцэггүй хүүхэд төрүүлэхээсээ ичээд мөн гэр бүлийнхэндээ тэр талаараа хэлээгүй байсан учраас анх хүүхдээ төрөхөд нь "амьгүй төрчихсөн” гээд ээждээ хэлчихсэн. Би одоо энэ үйлдэлдээ маш их харамсдаг. Би өөрийн хүүхдээ өөрөө авч өсгөж хүмүүжүүлэх маш их хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх-246-248, 2хх-16-17, 19-22, 3хх-38/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /1хх-4- 5/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-13-14/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-15, 17, 19, 20, 24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16, 18/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-22-23/, мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-43-68/, албан бичиг /хх-69/, гэрч А.Минжингийн мэдүүлэг /хх-91/, З.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-93/, А.Пын мэдүүлэг /хх-98/, Д.Гантулгын мэдүүлэг /хх-103/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.04.06-ны өдрийн 2887 дугаар дүгнэлт /1хх-110/, 2888 дугаар дүгнэлт /1хх-115/, 4874 дүгээр дүгнэлт /1хх-127/, 1897 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-133-135/, 3197 дугаар дүгнэлт /1хх-141/, 3196 дугаар дүгнэлт /1хх-147/, 3079 дугаар дүгнэлт, йУй дээрх бичлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-153-155/, 3934 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утаснаас сэргээсэн мессэжүүд /3хх-2-17/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.05.15-ны өдрийн 490 дүгээр дүгнэлт /1хх-161-162/, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-218/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-25/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-26/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-27-43, 45х-76/, АСАП сангийн лавлагаа /2хх- 44, 94-97, 115/, Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичиг /2хх-127/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-169/, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ /2хх-194/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-197/, илтгэх хуудас /2хх-198/, шахмал эмийн хэрэглэх заавар /2хх-199/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /2хх-130/,

 

 

10

 

Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /2хх-132-133/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3хх-58-60/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 цаг 36 минутын бичлэгтэй 2 ширхэг СД, 4 ширхэгтэй хлорфенамин эм, дотроо эмгүй диклофенак эмийн боодол, ягаан өнгийн өлгий, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, цэнхэр өнгийн Хаг 1 ширхэг, цайвар ягаан өнгийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн живх 1 ширхэг зэргийг таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. 7 хоногтой хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй гэдгийг хэн бүхэн мэднэ. Нярай гэдгийг хуульд заасан байгаа” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга "Субъектив талын шинж, сэдэлт зорилго нь тогтоогдоогүй. Төөрүүлэх, өөрөөсөө холдуулах, зайлуулах зэргээр хөнгөмсгөөр найдсан тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо "Эрүүгийн хуулийн 10.5 дугаар зүйл гэж үзэж байна. Хүүхдийг бий болсон цагаас нь үгүй хийх санаатай байсан. Төрснөөс хойших цаг хугацааг ойлгож болохгүй. Анагаахын талаас 28 хоног хүртэлх хоногтой хүүхдийг нярай гэж үздэг. Хүсээгүй жирэмслэлт, эцэггүй хүүхэд төрүүлэх гэж байгаадаа санаа зовсноос ийм асуудал болсон” гэж тус тус дүгнэлт гаргаж оролцлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйл, 16.3 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Дын гэмт хэрэг үйлдсэн байдал /хүүхдийг оршуулгын газар аваачиж орхих хүртэл сэрээхгүй байх зорилгоор эм уулгасан, өөрийн 7 хоногтой хүүхдийг амьд гэдгийг мэдсээр байж оршуулгын газар уруу аваачиж тавина гэдгийг ойлгож ухамсарлаж байсан атлаа өгч явуулсан, гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзаагүй/-аас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлд заасан "Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ...”, 16.3 дугаар зүйлд заасан "Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол...” гэх гэмт хэргийн шинжүүдийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Д нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Нарангийн энгэр оршуулгын газарт орхиж алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь гэрч Б.Бат-Эрдэний "...Нөгөө цагаан даавуугаар ороосон зүйл рүү очоод дээд талынх нь хэсгийг сөхөж үзтэл хүүхэд байсан. Нүүрийг нь гаргаХ хөдлөөд уйлсан. Тэр 2 цагдаа "энэ хүүхэд амьд байна” гэж хэлээд түргэн рүү дуудлага өгөөд нөгөө хүүхдийг

 

 

11

 

манаачийн байшин руу авч оруулаад гал түлж дулаацуулсан...” гэх мэдүүлэг /1хх-73-74/, гэрч Б.Баянжаргалын "...шарилууд дунд цагаан даавуугаар өлгийдсөн, толгой хэсгийн цагаан даавуугаар бүтээсэн байсан. Ц.Энхболд цагаан даавууг сөхөн үзэхэд нярай хүүхэд байсан. Толгой нь хөдөлж байсан тул 103 болон "Сэлбэ-10”-т мэдэгдэж ...хүүхдийг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /1хх-75/, гэрч Б.ЦэрэОндэгдийн "...Д над руу амьгүй хүүхэд төрсөн, дутуу төрсөн гэж мессеж бичээд байсан. Би Төв гандангийн баруун талын хэсэгт байдаг ламаас "манай охин дутуу төрөөд хүүхэд нь амьгүй гарсан” гэж асуусан чинь маргааш "11 цагаас 14 цагийн хооронд гарга” гэж хэлсэн. Тэр лам надад "цагаан өнгийн даавуунд боож аваад Нарангийн энгэрийн оршуулганд аваачаад тавьчих” гэж хэлсэн. Би энэ тухай нөхөр Аэд хэлсэн. Би Дыг эмнэлгээс нь шууд аваад такси бариад гэр рүүгээ явсан. Нөхөр А, хүргэн Билгүүн хоёр Дын хүүхдийг аваад Нарангийн энгэр явсан...” гэх мэдүүлэг /1хх-75-77, 2хх- 239/, М.Аийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн "...Д "7 сартай жирэмсэн байхдаа Эх нялхсын эмнэлэгт төрөхөөр очоод дутуу төрж хүүхэд нь эндчихсэн” гэж надад хэлсэн. ...хүргэн Билгүүний хамт Нарангийн энгэр оршуулгын газар очиж Даас дутуу төрсөн хүүхдийг өлгийтэй нь хээр тавьсан... Би цээрлээд хүүхдийг нас барчихсан гэж бодоод биедээ нэг их ойртуулалгүй, хөндий барьж гараад машины ард багажинд хийчихсэн...” гэх мэдүүлэг /2хх-7-9, 11-13, 3хх-35/, Г.Бий сэжигтэн, яллагдагчаар өгсөн "...Хам аав орж ирээд жолоочийн арын суудал дээр цүнх, жижиг тортой зүйл 2 тавиад бас багаж руу нэг юм хийж байсан. ...Оршуулгын газрын зүүн урд талын шороон замаар оршуулга руу дөнгөж ороход Хам аав "за миний энд зогсож бай, юмаа хаячихаад ирье” гэж хэлээд машинаас буугаад арын багажнаас цагаан өнгөтэй юм аваад оршуулганы голд нь тавьчихаад буцаад машин руу алхаж...” гэх мэдүүлэг /2хх-16-17,19-22, 3хх-41/, А.Дын сэжигтэн, яллагдагчаар өгсөн "...Би 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутанд төрж 3 кг, 500 грамм охинтой болсон. Ээж Цэрэндэгдэд утсаар "надаас төрсөн хүүхэд 7 сартай байсан болохоор амьгүй төрчихлөө” гэж хэлсэн. Эмнэлгээс гарахдаа би охиныг "амьгүй төрсөн” гэж худлаа ярьсан байх хооронд аав ээж хоёр ламаар явж ил тавьж болно гэж байна гэх мэт зүйл ярьж байсан. Хүүхдийг үхнэ гэдгийг мэдэж байсан. ...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед хүүхдээ хөхүүлчихээд хүүхдэдээ өөрийн хэрэглэж байсан "хлорфенамин” гэдэг эмнээс 1 ширхэгийг халбаган дээр нухаж няцлаад сүүтэй хольж өгөөд унтсаных нь дараа цагаан даавуугаар битүү ороогоод аавд өгч явуулсан. Би хүүхдээ унтуулах гэж л тэр эмийг өгсөн. Замдаа авч яваХ нь сэрчих байх гэж бодоод тэр эмийг өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1хх-246-248, 2хх-16-17, 19-22, 3хх-38/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох

баримтуудаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Дыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Дыг "хүнийг алахыг завдсан буруутай үйлдэл хийсэн гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч "нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч А.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

 

 

12

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга "А.Дын эх байх эрхийг хасаагүй байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо "2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж дүгнэлт гаргалаа.

Шүүгдэгч А.Дын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байХ үйлдэгдсэн боловч уг хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар хэргийг зүйлчилж, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан ял шийтгэл хүлээлгэх нь оногдуулах ял шийтгэлийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд хамааралгүй байна.

Шүүгдэгч А.Дын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл урьдчилсан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Дын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэргийг Хгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1рИопе53 маркийн гар утас нэг ширхэгийг Б.Цэрэндэгдэд буцаан олгож, 4 ширхэгтэй хлорфенамин эм, дотроо эмгүй диклофенак эмийн боодол, ягаан өнгийн өлгий, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, цэнхэр өнгийн Хаг 1 ширхэг, цайвар ягаан өнгийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн живх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Буурал овогт Аийн Дыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч А.Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 

13

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Дд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дын урьдчилан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэргийг Хгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

1рИопе53 маркийн гар утас нэг ширхэгийг Б.Цэрэндэгдэд буцаан олгож,

4 ширхэгтэй хлорфенамин эм, дотроо эмгүй диклофенак эмийн боодол, ягаан өнгийн өлгий, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, цэнхэр өнгийн Хаг 1 ширхэг, цайвар ягаан өнгийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн живх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Д бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Гэр бүлийн тухай хуульд зааснаар А.Дын бага насны хүүхдийн асран хамгаалах, харгалзан дэмжих, тэдгээртэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг харъяа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгасугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР

 

ШҮҮГЧИД                             Г.ГАНБААТАР

 

Г.МӨНХЗУЛ