| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00414/и |
| Дугаар | 152/ШШ2024/00385 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 152/ШШ2024/00385
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14-р хороо, Уяачдын 4 дүгээр гудамж, ... тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Б-гийн Оийн,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй регистрийн дугаар ...., Б ургийн овогт М-ын Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,835,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.О миний бие 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн М.Бтэй зээлийн гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээг нийт 3 хувь үйлдэн нотариатчаар гэрчлүүлж 1 хувийг нотариатын товчоонд бид тус бүр нэг хувийг авсан. Зээлийн гэрээ байгуулаад М.Бд 13,000,000 төгрөг бэлэн өгсөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зээлийн гэрээ хийсэн. М.Б Худалдаа хөгжлийн 451076216 банкны данснаас 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгийг миний хаан банкны 5020595247 дансанд шилжүүлсэн. Нийт 9,000,000 төгрөг миний дансанд орсон үлдэгдэл 4,000,000 төгрөг дээр 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл алданги бодогдоод 4,835,000 төгрөг болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт заасны дагуу алданги тооцон М.Бгээс яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Оийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,835,000 төгрөгөөс 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Иймд өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөр болох 3,835,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие М.Бд холбогдуулан 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Б нь 4,835,000 төгрөг өгөх ёстой байснаас шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа буюу 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 3,835,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,835,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Оийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,835,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,835,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийн тал хувь болох 111,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 111,475 төгрөг, хариуцагч М.Бгээс 111,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Оийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 4,835,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 3,835,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 111,475 төгрөг, хариуцагч М.Бгээс 111,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, 111,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ