Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2024/00386

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, регистрийн дугаар ..., Мобифинанс ББСБ ХХК-ийн

Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын ... дугаар багт оршин суух, регистрий дугаар ..., Б ургийн овогт П-ийн Э-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 382,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Э нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1400000509856 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. П.Э нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 230,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. П.Э хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. П.Эын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 230,000 төгрөг, зээлийн хүү 128,278 төгрөг, зээлийн хүү 24,304 төгрөг, нийт 382,582 төгрөг гаргуулахаар байна. Өнгөрсөн хугацаанд П.Эын зээлийн гэрээний үүргийг шаардаж мессэж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. Мобифанинс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 382,582 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мобифинанс ББСБ ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 382,582 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч П.Эаас зээлийн гэрээний үүрэгт 382,582 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаадлага болоох 382,582 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч П.Эд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 382,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 382,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч П.Э хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч П.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,127 төгрөгийн тал хувь болох 6,063.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,063.5 төгрөг, хариуцагч П.Эаас 6,063.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 382,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч П.Э хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,063.5 төгрөг, хариуцагч П.Эаас 6,63.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгож, 6,063.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ