| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00437/И |
| Дугаар | 145/ШШ2024/00409 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 145/ШШ2024/00409
| 2024 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 145/ШШ2024/00409 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн …………… сумын ………….. дугаар баг, …………. тоотод оршин суух, ……….. овгийн И………..ын Э………..йн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ………… сумын ………..дугаар багт оршин суух, ………. овгийн Б…………ийн Б……………т холбогдох,
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б.……..тэй 2019 онд танилцаж дотносон ………. оны ……..дүгээр сарын ………-нд хүү Б.М………..ыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Б.Буянхишиг нь сэтгэл санааны дарамт, ёс бус үг хэлээр доромжилж, миний биед халдаж, хамт амьдрах аргагүй байдалд хүргэсэн. Иймд хүү Б.М………ыг миний асрамжид үлдээж эцэг Б.Б…………ээс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүхэдтэйгээ уулзах гээд ирэхдээ согтуу ирээд хэрүүл маргаан үүсгэдэг. Манай хүргэн ахыг аймаар зодсон. Ийм хүнтэй хүүхдээ уулзуулахад хүндрэлтэй байдаг гэв.
Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн дагуу хүүдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би И.Э........г доромжилж байгаагүй. Энэ хүн өөрөө эхэлдэг. Би И.Э...........г зодсон зүйл байхгүй. Өөрөө эхэлж хэрүүл хийдэг. Тэгээд миний өмссөн хувцасыг урдаг. Хүүхэдтэйгээ уулзая гээд очихоор хүүхдээ аваад зугтаадаг хүн шүү дээ. Хүүхэдтэйгээ л уулздаг баймаар байна гэв.
………. оны ……..дүгээр сарын ………-нд хүү Б.М……….ын төрсний гэрчилгээний хуулбар,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн И.......... овогтой Э............ нь ээж, хүүхдийн хамт ............. тоотод оршин суудаг гэсэн,
Өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн хүү Б.М...........ыг эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И.Э нь хариуцагч Б.Б..............т холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч И.Э.......... хариуцагч Б.Буянхишиг нар 2019 онд танилцаж, ………. оны ……..дүгээр сарын ………-нд хүү Б.М төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон.
3. ………. оны ……..дүгээр сарын ………-нд хүү Б.М нь эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ………. оны ……..дүгээр сарын ………-нд хүү Б.М………..ыг төрсөн эх, нэхэмжлэгч И.Э........ийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
4. Хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ………. оны ……..дүгээр сарын ………-нд хүү Б.М………..ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б.........ээс тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Б.............т, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч И.Э нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б..........ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Энхжинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ………. оны ……..дүгээр сарын ………-нд хүү Б.М………..ыг төрсөн эх, нэхэмжлэгч И.Э............н асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б............с тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Б...........гт, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч И.Э......... нарт тус тус даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б............ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Э.............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА