| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00457/И |
| Дугаар | 145/ШШ2024/00434 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 145/ШШ2024/00434
| 2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 145/ШШ2024/00434 | Арвайхээр сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч: “……….. ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “…………….” ХХК-д холбогдох,
“13200930 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “…………..н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй хариуцагч “…………” ХХК нь төлвөл зохих төлбөр болох 13,200,930 төгрөгийг төлж дууссан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “…………” ХХК нь хариуцагч “………….” ХХК-нд холбогдуулж “13200930 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “………..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “………..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч ………..” ХХК-ийн захирал Г.Э…………….. нар “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “………….” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “…………” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223,955 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА