Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 456

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Б.Уранцэцэг, хохирогч Н.Я,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бгийн Бт холбогдох 1708009390094 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Боржигон овгийн Бгийн Б, 1985 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд бололлвсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-д борлуулалтын хэсгийн ахлагч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .......

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын

 

 

харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 16 дугаар байрны тооцооны төв дотор иргэн Н.Ятай маргалдаж "өрөөнөөс гар” гэж хувцаснаас нь барьж түлхэж гаргахдаа хаалганы хажуу талын ханыг толгойгоор нь мөргүүлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 16 дугаар байрны тооцооны төв дотор иргэн Н.Ятай маргалдаж "өрөөнөөс гар” гэж хувцаснаас нь барьж түлхэн гаргахдаа хаалганы хажуу талын ханыг толгойгоор нь мөргүүлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч Н.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 09-10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хэрэглэгчдэд үйлчлэх” 16 дугаар төв дээр байрны мөнгөний талаар асуухаар очиход туранхай эмэгтэй нь манай байрыг хариуцаж байсан бололтой надад танай байрны өр гээд 2 цаас хэвлэж өгсөн. Аваад гарах гэтэл ардаас миний гарнаас татсан. Би яаж байгаан бэ гэхэд санхүүгийн баримт авч явах гэлээ гэхээр нь "чи зүгээр хэлж болно шүү дээ хүний биед халдлаа” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Нэг өрөөнд сууж байсан махлаг эмэгтэй босч ирээд нийлж хэл үгээр доромжилсон, нөгөө туранхай эмэгтэй намайг өрөөнөөс гар гэж хувцаснаас барьж түлхэж гаргахдаа намайг хаалганы хажуу талын ханыг толгойгоор мөргүүлж гэмтээсэн...тэгээд Цагдаа дуудаХ цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл бичиж өг гэх хэлэхээр нь очиж өргөдөл бичиж өгсөн...гэх мэдүүлэг /хх-6, 14-15/,
  • хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: би тэр баримтыг надад өгсөн юм байх гэж бодоод гарах гэтэл гараас татаад баримт авч гарахгүй гэсэн. Тэгэхээр нь би чи яагаад миний биед хүрч байгаа юм бэ зүгээр хэлэхгүй гэхэд намайг хэл амаар доромжилсон. Би цаасыг үлдээгээд гарах гэтэл намайг түлхсэн, түлхэлтэд би толгойгоороо хана мөргөсөн...Тэр өдрөө цагдаа руу утасдаж, цагдаа, шүүх эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт очсон, хэрэг болсноос хойш 6 цагийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн тухай мэдүүлэг,
  • хохирогчийн 2017.8.10-ны өдөр цагдаад гаргасан өргөдөл, өргөдлийг цагдаагийн байгууллага хүлээн авсан баримт /х-2-3/,
  • мөрдөгчийн "шинжээч томилох тухай” 2017.8.10-ны өдрийн тогтоол /х-22/,
  • шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №10232 дугаартай шинжээчийн::...Н.Яын биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цэг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-24/,
  • шинжээч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Яын биед үүссэн дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үүссэн шинэ гэмтэл. Янжилхам нь үзүүлэх үедээ толгой өвдөнө гэсэн зовиуртай үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-64/,
  • гэрч Э.Цэрэнцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б "байрны мөнгөө төлөөгүй нөхцөлд баримтыг өгөх боломжгүй”, гэтэл Я төлбөрийн баримтаа өгөхгүй гээд хойшлоод байсан. Б босоод төлбөрийн баримтыг Яын гараас булааж авсан. Тэр эмэгтэй уг баримтыг харчихаад яахлаараа та нар төлбөрийн баримтыг өгдөггүй юм гээд орилж чарлаад Бийн ширээн дээр

 

 

байсан бичиг баримтыг унагааж шидээд байсан...Б тэр эмэгтэйн тохойноос нь татаад гаргасан...гэх мэдүүлэг /хх-16-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь түүний тухайн 2017.8.10-ны өдөр цагдаад гаргасан өргөдөл, өргөдлийг цагдаагийн байгууллага хүлээн авсан баримт /х-2-3/, мөрдөгчийн "шинжээч томилох тухай” 2017.8.10-ны өдрийн тогтоол /х-22/, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримттай, хохирогч нь өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй, шүүгдэгчээс өөр бусадтай маргалдаагүй байх ба өөр бусдад зодуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хохирогчийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлэг өгсөн, түүний гэм бурууг өөрөөр нь нотлуулах боломжгүй.

Гэрч Э.Цэрэнцацралыг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 сар орчмын дараа байцаасан байх ба түүний мэдүүлгээс...”тэр эмэгтэй хана мөргөөгүй” /х-17/ гэх мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон тус мэдүүлгийн эх сурвалжид хамаарах бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч Б.Б, гэрч Э.Цэрэнцацрал нарын мэдүүлгээр хохирогчийн зарим зүй бус үйлдэл уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Шүүгдэгч нь ам бүл нэг, ял шийтгэлгүй, эрхэлсэн ажилдаа сайн, ажил, спортын амжилт гаргасан, шагнуулж байсан зэрэг хувийн байдалд хамаарах баримтууд /хх-19, 20, 35, 36, 38/, 39-56/ хэрэгт авагдсан байна.

Хохирогч Н.Я нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулаХ 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  2. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  3. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР