| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00477/И |
| Дугаар | 145/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 145/ШШ2024/00406
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 145/ШШ2024/00406 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн …………….. сумын ………….. дугаар баг, …………. тоотод оршин суух, Т……….. овгийн Б………….ийн О…………..ийн хүсэлттэй,
“Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.О................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхөр Э.Б...............тай 2003 онос эхэлж хамтран амьдарсан. Нөхөр маань 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өвчнөөр нас барсан. Гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэвэр тогтоогдох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул шүүхэд хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэв.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Б…………ийн О….. нь 2 хүүхдийн хамт ………… тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн,
Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 06/187 дугаартай тодорхойлолтод: Э……… овогтой Б………….. нь /…………/ Б……… овогтой О………/ нар нь хүүхдийн хамт ……… дугаар багт 2014-2019 онд мал маллаж байсан нь үнэн болно гэсэн,
Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03-10/4675 дугаартай архивын лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын 139 дүгээр хуудсанд өрхийн тэргүүн Э.Б, эхнэр Б.О, хүү Б.Энхбаяр, хүү Б.Э гэсэн,
Э.Б.............ын нас барсны гэрчилгээний хуулбар,
Хүү Б.Э, Б.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар,
Өвөрхангай аймгийн .............сумын Таац ............ дугаар багийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2014-2018 оны тооллогууд
Гэрч С.Л /РД:............/-гийн мэдүүлэгт: Б.О, Э.Б нар 2003 онд гэр бүл болж байсан. Хоёр хүүхэдтэй. Том хүүхдийнх нь нэрийг Э......, бага хүүхдийнх нь нэрийг Э.... гэдэг. Одоо Э..... гэдэг хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Б.О..... нь Э.Б....тай 2003 оноос 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан гэсэн,
Гэрч Б.Д /РД:............./-гийн мэдүүлэгт: Б.О, Э.Б нар 2003 онд гэр бүл болж байсан. Хоёр хүүхэдтэй. Том хүүхдийнх нь нэрийг Э, бага хүүхдийнх нь нэрийг Э гэдэг. Э..... нь одоо 12 дугаар ангид сурдаг. Э..... нь тусдаа гарчихсан. Б.О.... нь Э.Б....тай 2003 оноос 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.О нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Б.О нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Э.Баянжаргалтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3. Хүсэлт гаргагч Б.О........ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Т….. овгийн Б……ийн О…… /РД:..../ нь Ү........ ...... овгийн .....гийн Баянжаргал /РД:......../-тэй 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 06/187 дугаартай тодорхойлолт, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03-10/4675 дугаартай архивын лавлагаа, Э.Б......ын нас барсны гэрчилгээний хуулбар, хүү Б.Э…., Б.Э….. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2014-2018 оны тооллогууд, гэрч С.Л /РД:......./, Б.Д...... /РД:...../ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ……….. овгийн Б…………ийн О………… /РД:............../-г Ү........ ...... овгийн Э.....ийн Б........... /РД:................/-тэй 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА