| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00420/И |
| Дугаар | 145/ШШ2024/00386 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 145/ШШ2024/00386
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 145/ШШ2024/00386 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ……………… дүүрэг, ……….. байрны ……….. тоотод оршин суух, Д.......... овгийн Б............ийн Т.............ийн хүсэлттэй,
“Үрчлэлт хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү Б………….ийн Г миний төрсөн хүүхэд. Багад нь өвөө, эмээд нь үрчлүүлж байсан. Одоо миний хүүхэд Улаанбаатар хотод оршин суудаг. Хаяг нь Өвөрхангай аймагт бүртгэлтэй учраас Улаанбаатар хотод сурах нь асуудалтай болоод байгаа. Миний хүү Б.Г...... төрсөн цагаасаа л Улаанбаатар хотод аав ээжтэйгээ хамт амьдарсан. Манайх хоёр хүүхэдтэй, Б.Г...... манай том хүү юм. Одоо хүүхэд сургуульд сурдаг, хаяг болон овог нэрийн өөрчлөлт гараад хүндрэлтэй байгаа учраас үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гарсан гэв.
Үрчлэгч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ач хүү Б.Г.....ийг үчрлэн авсан ч одоо үрчлэлт хүчингүйд тооцуулж, эцэг эхэд нь буцаан өгөх хүсэлтэй байна гэсэн
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн CVL2462000001000975 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,
№………….. дугаартай үрчилсний гэрчилгээний хуулбар,
……………. оны ………….дүгээр сарын ………..-ны өдөр төрсөн хүү Б……н Г………….ийн төрсний гэрчилгээний хуулбар,
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1/129 дугаартай тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 406 дугаартай тодорхойлолт,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Т............... “Үрчлэлт хүчингүйд тооцуулах” -ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. ……………. оны ………….дүгээр сарын ………..-ны өдөр төрсөн хүү Б……г ….оны ……… дугаар сарын ……….-ны өдөр …….ийн Б………….., А……ийн Б……… нар үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан ……….. дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б.Г……………н төрсний гэрчилгээний хуулбар болон үрчлэлт хийгдсэн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
4. Хэдийгээр үрчлэлтийн бүртгэл хийгдсэн боловч хүүхэд төрсөн эцэг, эхийн асрамжид амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, үрчлэн авагч Г.Б..............ийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул хүүхдийн эрх, хуул ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
5. Шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар хүү Б.Г……….дийг төрсөн эцэг Б.Т, төрсөн эх Э.Э нарын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар ……………. оны ………….дүгээр сарын ………..-ны өдөр төрсөн Б.Г-ийг /РД:……………./-ийг 2………. оны ………дугаар сарын …….-ны өдөр …….ийн Б………..х, А…..ийн Б……… нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар Д…….. овгийн Б…….ийн Г………д РД: ………./-ыг төрсөн эцэг Б.Т………., төрсөн эх Э.Э.............. нарын асрамжид үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА