| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00484/И |
| Дугаар | 145/ШШ2024/00402 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 145/ШШ2024/00402
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 145/ШШ2024/00402 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ………….. сумын ………… дугаар баг, ……….. тоотод оршин суух,Б…………..ны Ч……….ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн …………… сумын …………дугаар баг, ………дугаар байрны …………. тоотод оршин суух, А………..ийн Н…………..д холбогдох
“4,067,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч…………. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н…………. нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөгийг зээлж, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч хугацаандаа мөнгөө төлөлгүй, намайг хохироож байна. Иймд А.Н…………..ээс үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүү 431,600 төгрөг, алданги 430,000 төгрөг, мөн 05 сарын 08-ны өдөр 93,700 төгрөгийн цагаан идээ авсан. Нийт 4,067,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Н........... шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ч................ээс 5,000,000 төгрөг аваад 1,500,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 4,067,700 төгрөгийг хоёр хувааж буюу 2024 оны 10 дугаар сарын 30-нд 2,000,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 30-нд 2,067,700 төгрөгийг төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч……….. нь хариуцагч А.Н..............д холбогдуулан “4067700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Н.............. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Б.Ч………….. нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Ч………..ийн нэхэмжлэлтэй А.Н............д холбогдох “4,067,700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,033 төгрөгийн тавин хувь болох 40,166.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 40,166.5 төгрөг, хариуцагч А.Н............ээс 40,166.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Ч…………..д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА