Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 145/ШШ2024/00387

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 145/ШШ2024/00387

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ………….. сумын ………….дүгээр баг, ………… тоотод оршин суух Ж………. овгийн Г…………ийн С………..ийн хүсэлттэй,

 

А.Б………….ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хүсэлтдээ: Миний бие А.Б………т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргах гэсэн боловч А.Б нь одоо оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах хүсэлтийг гаргасан. ……… оны ………..дугаар сарын ………-ны өдөр төрсөн С.Б төрсөн. Төрснөөсөө хойш байнгын эмнэлгээр явж байна. Ханиад хүрээд уушгинд нь хатгаа болж хүндрээд, дээрээс нь шарлалттай төрсөн учраас өдөр, шөнөгүй байнга уйлж байна. Бид хоёр 2024 оны 02 дугаар сард цагаан сараас эхлээд эмнэлэгт хэвтээд 2024 оны 3 дугаар сард эмнэлгээс гарсан. Хүүхдэдээ авч өгөх эм, тарианы мөнгө ч байхгүй, хааяа эмнэлэг рүү явах унааны мөнгөгүй болдог. А.Б нь Хэнтий аймагт байна, Дорнод аймагт байна гэж худлаа хэлээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч сураггүй байна. Өмнө нь сууж байсан хүнтэйгээ хамт аймагт явж байна гэж сонсогдох юм. Тэр хүүхэн нь хааяа хашааны гадаа ирээд юм цацчихаад, орой болсон хойно хэрүүл хийх гээд байдаг байсан. Надад тэгж хэрэлдэх сонирхол байхгүй. А.Б мөн 7 сая төгрөгийн цалингийн зээл авахуулж авчихаад зээлээ ч төлдөггүй. Би ажилдаа орох гэсэн боловч хүүхэд харах хүнгүй байгаа тул ажилдаа орж чадахгүй байна. Хүүхдийн мөнгө буухаар цалингийн зээлд өгөөд таардаг гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.С нь А.Б…………..ийг эрэн сурважлуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. А.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байх ба хүсэлт гаргагч нь өөрөө А.Б……………ийн оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А..............н Б…. /РД:.............../-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Б…………ийг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Г.С………д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.  

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.ҮҮРИЙНТУЯА